czwartek, 27 grudnia 2018

Sylwester

Жоомны толгойг эвтэйхэн тасалчихад долоо хоноод үхдэг. Гэхдээ толгойгүй учраас биш, өлсөж үхдэг юм байна.
♦ ♦ ♦
Хүний түүхэн дэх хамгийн урт аяллыг Оросын сансрын нисгэгч Сергей Авдеев гүйцэтгэжээ. Тэрээр 747 хоногийн туршид дэлхийг 12 мянган удаа тойрч, 500 сая км зам туулжээ.
♦ ♦ ♦
Финланд, Хойд Солонгос хоёрын хооронд ердөө ганцхан улс л оршдог.
♦ ♦ ♦
Богд Зонховын Бодь мөрийн зэрэг номыг 1640 онд Аюуш увш монгол хэлнээ орчуулж байхад “онол” гэсэн монгол үг “практик” гэсэн утгатай байжээ.
♦ ♦ ♦
XIX зууны эхээр Хойд Америкт 60-75 сая толгой зэрлэг үхэр бизон чөлөөтэй бэлчиж байв. Гэвч арилжааны зорилгоор ямар ч хяналтгүйгээр хядаж эхэлснээс болж 1880 он гэхэд тоо толгой нь мянга хүрэхгүй болжээ. Зөвхөн 1870-1875 оны хооронд анчид жилд дунджаар 2.5 сая бизон авлаж байв. Өнөөдөр АНУ-д 30 мянга орчим зэрлэг бизон байна.
♦ ♦ ♦
Одоогоос 850 сая жилийн өмнө неопротерозойн эрин 220 сая жил үргэлжилжээ. Тэр үед манай дэлхий маш хүйтэн байсан учир хуурай газар 6 км хүртэл зузаан мөсөөр хучигдсан байв. Мөс хуурай газрыг байтугай далайн мандлыг хучиж байжээ.
♦ ♦ ♦
Саудын Араб улс жилдээ 40 мянган тэмээ Австралиас импортолж авдаг. Мөн бас тэндээс элс худалдаж авдаг. Тэд Австралийн тэмээний махыг илүү амттай гэж үздэг. Элсний хувьд өөрийнх нь барилга барихад тохиромжгүй аж.
♦ ♦ ♦
Дэлхий дээрх хамгийн том оцон шувуу болох “хаан пингвин” 130 см өндөртэй, 50 кг жинтэй. Гэтэл саяхан эрдэмтэд тэрнээс ч аварга оцон шувууны чулуужсан яс олжээ. 40 сая жилийн амьдарч байсан тэр аварга оцон шувуу хоёр метрээс дээш өндөртэй, 120 кг татдаг байж.
♦ ♦ ♦
Хүн төрөлхтөн саран дээр хөл тавьснаас нэлээд хожуу чемоданы дугуйг сэдэж санаачилсан.
♦ ♦ ♦
Нисдэг загасны олон зүйл байдаг. Тэднээс урт харайгч (латинаар Exocoetus volitans) загасны нислэг бүх рекордыг тогтоосон.
65 км цагийн хурдтай нисэж чадна. Махчин амьтнаас зугтахдаа сүргээрээ 30 секундын туршид агаарт дүүлэхдээ 400 метр хол үсэрдэг байна.
♦ ♦ ♦
Дэлхийн хамгийн алдартай электрон тоглоомын компани “Найнтэндо” анх 1889 онд байгуулагдсан.
♦ ♦ ♦
Өдгөө хүүхдийн малгайны оройг гоёдог бөөрөнхий молцогийг анхлан XVIII зууны үед усан цэргүүд санаачлан өмсдөг байжээ. Учир нь усан онгоц доторх намхан таазанд толгойгоо гэмтээхгүй гэж тэр.
♦ ♦ ♦
Техас мужид Голиаф нэртэй дэлхийн хамгийн өндөр морь бий. 2 метр өндөртэй эл морь өөрөө тонгойгоод өвс зулгааж чаддаггүй учир хошууг нь газар хүргэхийн тулд урд хоёр хөлийг нь унага шиг сөхрүүлж хооллуулдаг гэнэ.

czwartek, 31 maja 2018

Chopin Statue, Warsaw

1940 оны 5-р сарын 31-нд Варшавын Łazienkowski цэцэрлэгт хүрээлэнд байгуулагдсан Fryderyk Chopin-ы хөшөө дурсгалыг үгүй хийж Германы цэргүүдийн хэрэгцээнд зориулж өнгөт металлын хаягдалд Рейх руу экспортолсон байна.

niedziela, 1 kwietnia 2018

Batu Han

1 kwietnia 1241 roku w czasie pierwszego najazdu mongolskiego na Polskę orda Batu-Chana po spaleniu Krakowa ruszyła w kierunku Opola.
Po drodze Mongołowie napotkali na połączone oddziały rycerstwa krakowsko-sandomierskiego wspierane przez oddziały rycerstwa opolsko-raciborskiego.
Przewaga Mongołów zmusiła Polaków, po krótkiej walce do wycofania się w stronę Wrocławia. Orda podążyła jednak za Polakami, by uniemożliwić im połączenie się króla czeskiego Wacława I .
Kolejnym miastem na drodze oddziałów Batu-Chana była Legnica.


sobota, 31 marca 2018

Wielkanoc

Życzę Wam miłości i zdrowia, bo to jest najważniejsze!
Улаан өндөгний баярыг жил бүр тогтоодог бөгөөд энэ нь сар, нарны хуанлигаар тооцоолдогтой холбоотой юм байна. Дэлхий нийтээрээ Улаан өндөгний баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна. Христүүд эл өдрийг Бурхны хүү дахин амилсан өдөр гэж үздэг ажээ. Ням гаригийн орой олон хүн  сүм рүү явж мөргөл үйлддэг. Зарим оронд шашны үйл ажиллагаа гэхээсээ илүү урин дулаан цаг ирж буйн баяр болгон тэмдэглэж заншчээ.

wtorek, 20 lutego 2018

Гэгээ

Санхүүч Өлзийбаярын ГАНЗОРИГ-ийн ээж П.Алтанцэцэг Люблин хотод боловсрол эзэмшсэн.

piątek, 1 grudnia 2017

Thaddeus Kosciuszko

Эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Тадеуш Костюшкогийн таалал төгссөний 200 жилийн ойд зориулсан үзэсгэлэн Монголын Үндэсний музейд нээгдлээ. Дэлхийн домог, дэлхийн баатар, эрх чөлөө, эх оронч үзэл, ардчиллын билэг тэмдэг болсон энэ хүний амьдрал, 1780-1790 оны үеийн цэргийн дүрэмт хувцас зэргийг харуулсан 24 ширхэг мэдээллийн материалуудтай танилцахаас гадна 1937 онд хийгдсэн “Костюшко Рацлавицед” киног монгол хэлээр үзэх боломжтой юм. Польшийн үндэсний баатар, Америкийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Тадеуш Костюшкогийн дурсгалд зориулсан энэхүү үзэсгэлэн 2017.12.01 - 2017.12.07-ны өдрүүдэд ажиллана.

środa, 29 listopada 2017

Tadeusz Kościuszko

Эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Тадеуш Костюшкогийн таалал төгссөний 200 жилийн ойд зориулсан үзэсгэлэн 2017.12.01 - 2017.12.07-ны өдрүүдэд Монголын Үндэсний музейд ажиллана.

poniedziałek, 13 listopada 2017

ABBA w Studio 2.

1976 оны энэ өдөр телевизээр ABBA хамтлагийг үзэж билээ. Program rozrywkowy Telewizji Polskiej z udziałem szwedzkiego zespołu Abba. Na program składają się krótka rozmowa z członkami zespołu w samolocie lecącym ze Sztokholmu do Warszawy i występ grupy w studiu telewizyjnym z publicznością.

wtorek, 24 października 2017

Nicolaus Copernicus

220K Резиденс-д нээгдсэн ОХУ-ын Санкт-Петербург хотын дэлхийн нэрт хүндтэй И.Е.Репиний нэрэмжит уран зураг, уран баримал, уран барилгын академийн 260 жилийн ой, Монголын урчуудын эвлэлийн 75 жилийн ойд зориулсан И.Е.Репиний нэрэмжит академи төгсөгч уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнд 1945 онд бүтээгдсэн Коперникийн хөшөө байна.

środa, 18 października 2017

Туг болсон андууд: Ерэнтэй

Цэнддоо @tsenddoo
Мань хүн гадаад юмнаас гадна “монгол юм” мэднэ гэж жигтэйхэн, энд тэндхийн маарамба, хувилгаадын арга чаргаас эхлээд, ардын эмнэлгийн нууц жор сэлтээс байнга ишлэнэ. Зурамны дунд чөмөгний ясыг битүү шатаагаад, үнс нь ямар эмийн жоронд ордог ч гэнэв, жигтэй сонин юм ярина.
Оршил. Миний их сургууль-2

Анд нөхдийн нөлөөлөл бол амьдралын хамгийн том сургууль. Өдгөө 75 жилийнхээ ойг тэмдэглэж буй МУИС нададшинэ шинэ анд нөхөд бэлэглэсэн юм. Сайн муу янз бүрийн юмны зах зуханд хүргэсэн нөхдүүд байхад, юу ч заагаагүй мөртлөө нөлөөллөөрөө чиг замыг маань гэрэлтүүлсэн хүмүүс бий. Жаргал зовлон хуваалцах сайн нөхөд гэж байхад үзэл санааны гэрэлт бамбар болсон андууд миний замд олонтаа таарч, хөмөрсөн тогоо шиг төөрөгдсөн итгэл үнэмшил рүү маань гэрэл тусгаж явжээ. Тэдэнтэй учирсан ховор завшаанаа эргэн санах бүрий “Эрт урьдын сайн ерөөл” гэхчлэнгийн, яльгүй мухар сүсэг ханхлуулсан соньхон бодол төрдөг билээ. Хэдийгээр мухар харанхуйгаас тэд нар л намайг хөтлөн гаргалцаж ирсэн ч гэсэн тэднийхээ тухайд “яльгүй мухар сүсэг”-тэй яваадаа би өөрөө дуртай байдаг.

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг