niedziela, 26 maja 2013

Anna German w Mongolii.

  • Anna German śpiewa w języku mongolskim, Anna Herman śpiewa na trasie w Mongolii, Anna German śpiewa w jurt mongolskich.
  • Анна Герман поет на монгольском языке, Анна Герман поёт на гастролях в Монголии, Анна Герман поёт в монгольской юрте.
  • Anna German sings in the Mongolian language, Anna Herman sings on tour in Mongolia, Anna German sings in Mongolian yurts.

środa, 22 maja 2013

Парламент хоорондын хамтын ажиллагаа чухал

УИХ-ын дарга хүндэт зочинд Монгол Улсад айлчлах урилгыг хүлээн авч, айлчилж буйд талархаж байна гээд хоёр орны эртний найрсаг харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаа, мөн Монгол Улс өөрийн гуравдагч хөрш Европын Холбоо /ЕХ/, НАТО-гийн гишүүн Польш Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдол өгч байдаг хийгээд Монгол Улсад ардчилал, зах зээлийн өөрчлөлт, шинэчлэлийг хэрэгжүүлэхэд БНПУ-ын зүгээс туршлагаа хуваалцаж, тусламж дэмжлэг үзүүлж ирснийг ярианы эхэнд онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчид Польшийн Сенатын маршал бараалхав

Бүгд Найрамдах Польш улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид БНПУ-ын Сенатын маршал Богдан Борусевич бараалхав.
Тэрээр уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улс бол ардчилсан орон. Ардчиллыг “сурсан” орон. Монгол Улсын эргэн тойронд өөр өөр тогтолцоотой орнууд байхад харин Монгол өөрийн замаар замнаж яваа орон. Миний бие хоёр ч удаа өвөл, зуны улиралд Монголд зочилж байсан. Польшуудын тухайд Монгол яахын аргагүй сонирхол татсан, сэтгэлд ойр улс юм. Миний хүү ч бас танай улсад зочилж, үнэхээр сэтгэл дүүрэн  буцаж  ирсэн.

wtorek, 21 maja 2013

66 МЯНГА ОРЧИМ ЕВРОГИЙН ӨРТӨГТЭЙ 4 ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

БНПУ-ын Сенатын Маршал Б.Борусевичийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд 4 төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол ГХЯ-нд боллоо.
Нийт 66 мянга орчим еврогийн өртөгтэй энэхүү төслүүдийн гэрэээнд гарын үсэг зурах арга хэмжээнд  Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Монголын Хромосомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сангийн тэргүүн хатагтай С.Оюун, БНПУ-ын Сенатын гишүүн, Байгаль орчны байнгын хорооны дарга хатагтай Ядвига Ротницка болон БНПУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Тадэуш Хомицки нар оролцлоо. 

Сенатын маршал польш хэлний ангийн багш, оюутнуудтай уулзав

УИХ-ын даргын урилгаар манай улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын маршал Богдан Борусевич тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр үдээс өмнө Монгол Улсын Их сургуулийн Слав судлалын тэнхмийн польш хэлний ангийн оюутан, багш нартай уулзлаа. Уулзалтад БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Хомейцки болон МУИС-ийн гадаад хэлний тэнхмийн багш, оюутнууд оролцов.

    Монгол Улсын Их сургууль 1992 оноос эхлэн польш хэлийг зааж, энэ хугацаанд польш судлалын ангийг 80 гаруй хүн төгссөн байна. Одоо энэ ангид 11 оюутан суралцаж байгаа аж.

poniedziałek, 20 maja 2013

Польш улсын Сенатын маршал ноён Богдан Борусевичийг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бүгд Найрамдах Польш улсын Сенатын маршал ноён Богдан Борусевичийг хүлээн авч уулзлаа. Ноён Богдан Борусевич ардчилсан хувьсгалын эхэн үед олон талын дэмжлэг туслалцаа үзүүлснийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэмдэглээд, түүний энэ удаагийн айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад түлхэц болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Өнгөрсөн цөөхөн жилийн хугацаанд Монгол Улс ардчиллын болон хөгжлийн түүхээрээ Азид жишиг болохуйц амжилт гаргасныг ноён Богдан Борусевич тодотгож, гэхдээ эрчимтэй хөгжиж буй улсын хувьд бус ардчилсан орны хувьд Монгол Улстай харилцаагаа идэвхжүүлэхэд таатай байна гэв. Польш улсын Засгийн газар геологийн салбар дахь уламжлалт хоёр орны хамтын ажиллагааг сэргээхээс гадна аюулгүй байдал, боловсролын салбарт хамтран ажиллахад бэлэн байгааг эрхэмсэг ноён Сенатын маршал илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны эхэнд Польш улсад айлчлах үеэр харилцан тохиролцсон зээлийг барилга, хот байгуулалтын чиглэлд ашиглаж хамтран ажиллах сонирхолтой байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Түүнчлэн, хоёр улсын Засгийн газар хоорондын комисс байгуулах болон Улаанбаатарт Польшийн ЭСЯ нээхийг санал болголоо.
Дээрх саналуудыг дэмжиж байгаагаа тэмдэглээд, хамтын ажиллагаанд санаачилга гарган ажиллахаа ноён Богдан Борусевич илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Польшийн Сенатын маршал Богдан Борусевич бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тус улсад айлчилж буй БНПУ-ын Сенатын маршал Богдан Борусевич өнөөдөр бараалхав. Ерөнхийлөгч уулзалтын эхэнд “Таныг бидний урилгыг хүлээн авч Монгол оронд айлчлан ирсэнд баяртай байна. Оны эхээр Польш улсад хийсэн төрийн айлчлалынхаа үеэр уулзаж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор парламент хоорондын харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх талаар халуун яриа өрнүүлж, хамт өнгөрүүлсэн дурсамжтай мөчүүд миний сэтгэлд тодхон байна. Таны айлчлал хоёр орны харилцааг урагшлуулахад их үр дүнтэй болно гэдэгт итгэж байна” гэлээ.

Польшийн Сенатын тэргүүний айлчлал эхэллээ

УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын Маршал Богдан Борусевич манай улсад өнөөдрөөс албан ёсны айлчлал хийж байна.

niedziela, 19 maja 2013

БНПУ-ын Сенатын маршал Богдан Борусевичийн товч намтар

  • Төрсөн огноо: 1949 оны 1 дүгээр сарын 11
  • Төрсөн газар:  Вармийн Лизбарк хот
  • Гэр бүл:  2 хүүхэдтэй
Боловсрол:
  • 1970: Гдыня хотын Дүрслэх урлагийн лицей
  • 1975: Любелскийн Католик Их сургууль, түүхч

środa, 8 maja 2013

Gallimimus skeletons, originally from Mongolia

One rock slab containing two Gallimimus skeletons, originally from Mongolia (the “Gallimimus slab”)
Хоёр ширхэг жижиг Галлимимусын хэлхээ ястай, нэг ширхэг боловсруулсан олдвор;

Тайлбар: Галлилимус нь анх Монголд олдож, Монгол-Польшийн эрдэмтдийн бүтээлээр шинжлэх ухаанд танигдсан, “жинхэнэ Монголын” гэгддэг олдвор юм. Галлилимус нь хойт хоёр хөл дээрээ гүйдэг шувуу мэт хэлбэртэй урт нарийхан биетэй динозавр бөгөөд хамгийн томдоо 8 метр хүрдэг, жижиг нь 1 метр ч байж болдог. Хад, шороонд байгаа хос Галлилимус гэдэг бол шинжлэх ухааны судалгааны үнэ цэнтэй түүхий эд юм. Эдгээр хос Галлилимусын насны харьцаа, байрлал, араг ясны ижил төстэй бөгөөд ялгаатай байдал зэрэг нь үнэ цэнтэй мэдээлэл болох юм. Шинжлэх ухааны нэн үнэ цэнтэй олдвор. Музейд хосгүй үнэт олдвор болох өндөр магадлалтай.
One partially prepared Gallimimus skeleton (the “Prepped Gallimimus”);
Нэг ширхэг хагас боловсруулсан Галлимимусын хэсэгчилсэн хэлхээ яс;

Тайлбар: Музейн нэн үнэ цэнтэй үзмэр болно. Жинхэнэ “монгол баялаг” мөн.

One unprepared partial Gallimimus skeleton without a head (the “Unprepped Gallimimus”);
Нэг ширхэг боловсруулаагүй Галлимимусын толгойгүй, хагас хэлхээ яс;

Тайлбар: Галлилимус нь маш нарийхан урт биетэй, түүнчлэн янз бүрийн хэмжээтэй учир, олон хэмжээ, насаар нь бага зайд зэрэгцүүлэн байрлуулж нэг танхимд “сүргээр нь” үзүүлж болох нэн сонирхолтой үзмэр юм. Олон Галлилимус нэг дор сүргээрээ байрлахад музейн үнэ цэн төдийчинээ өснө.
Мэдээллийн эх сурвалж : Тиранозавр батаартай хамт ирэх 17 үлэг гүрвэлийн олдворыг дэлгэрэнгүй танилцуулж байна.

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг