czwartek, 18 lipca 2013

baabar's lover mail

Баабартай, Польшийн Краков хотод 1970-аад оны дундуур хамт сурч байлаа. Тэгэхдээ нэг сургуульд биш. Тэр Ягелоны Их сургуулийн, би Уул уурхайн Академийн оюутан. Польшууд 35 саяуулаа бүгд наймаачин. Польшийн Ажилчны нэгдсэн нам (бидний ойлголтоор Коммунист)-ын дарга Э.Герек нь хүртэл наймаа хийнэ. Гэхдээ өнөөгийн манай дарга нар шиг араб морь, алт зэсний хувийн наймаа эрхлэхгүй. Ард түмнийхээ төлөө том наймааг хүйтэн дайны үеийн хөрөнгийн бирж дээр хийнэ. Тэрээр Польшийн айл өрх бүрийг амины машинтай болгохоор Италийн “FIAT” маркийн суудлын тэрэг эх орондоо үйлдвэрлэх лицензийн эрх худалдаад авчихсан байх жишээтэй. 35 сая наймаачны дунд аж төрж эхэлсэн монгол оюутнууд бид бүгд наймаа хийдэг болж төлөвшинө. Баабар бид хоёр 1977 оны зун оюутны амралтаар Краков хотоос Оросын нийслэл Москва хотод ирж Улсын их дэлгүүр (ГУМ), Төв дэлгүүр (ЦУМ)-т наймаа хийлээ. Өөрсдөдөө л бололцооны хэдэн орос рубльтэй болж аваад Монгол руугаа явах болов. Би Завханы хөдөөний хүүхэд, Баабар 120 мянгатын хотын хүүхэд. Хөдөөд ховор чаминд тооцогдож байсан будаатай шаазан, би бөөндлөө. Баабар 130 рублиэр орос бичгийн машин авч байна. Шууд өөрт нь хэлээгүй болохоос миний бие түүний тэнэгийг гайхахын ихээр гайхлаа. Нэгд, орос үсгийнх учраас монгол цагаан толгойн ө, ү байхгүй. Хоёрт, Баабарын бичсэн зүйл хаана ч хэвлэгддэггүй болохоор гараар бичиж хадгалах, бичгийн машинаар цохиж (шивж) хадгалахын ялгаа юу байна вэ. Одоо бодоход тэрээр надад шууд хэлээгүй болохоос хоол идэж, цай уухад будаагүй орос аяга, будаатай хятад шаазан хоёрын ялгаа юу байна вэ гэж бодсон байх шүү. Миний аз түшихэд Баабар бичгийн машин авсан нь надад маш ач тустай болсон. Учир нь, тэрээр нийтлэлээ бичихдээ хортой цаас хийж хоёр хувь гаргадаг байлаа. Нэг хувийг нь өөртөө хадгална, нэг хувийг нь надад өгнө. Уншигч танд доор толилуулж буй захидал нь Баабарын 1977, 1978 оны үед бичсэн материал. Тэр үед тэрээр Ерэнтэй гэдэг ганцхан уншигчтай, 25 ч хүрээгүй цэл залуухан явж дээ. Б.ЕРЭНТЭЙ. 2013.VII.18

sobota, 13 lipca 2013

Lech Wałęsa

The President of Mongolia met Wednesday Mr Lech Wałęsa, a former President of Poland and Nobel Peace Prize laureate, who attended the inauguration ceremony of the President.
 The State Head extended gratitude to Mr Wałęsa for participating in the oath-taking ceremony, and wished him to enjoy his visit to Mongolia.
 Mr Elbegdorj said he was satisfied with his successful visit to Poland paid last year and hoped that the two countries will have a big opportunity to widen the bilateral relations and to deepen the business and economic ties. Mr Elbegdorj mentioned that Mongolia is located between two powerful states, it means Mongolia is in a good environment to do business.
There are no elections to run in the forthcoming two years in Mongolia, the State Head said, and underlined that the great construction works will be done nationwide, for example, Mongolia intends to produce fuel and energy, and to build paved-roads. Moreover, Mongolia will make its efforts to strengthen the democracy and justice, Mr Elbegdorj said.
 The dignitaries exchanged views on expanding the bilateral relations. Then the President invited Mr Wałęsa to visit Mongolia again.

czwartek, 11 lipca 2013

Ц.Элбэгдорж: Польшийн ардчиллын домог Лех Валенса Монголд ирсэн нь эрх чөлөөнд дуртай монголчуудад баяртай үйл явдал болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд найрамдах Польш улсын Ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт Лех Валенса бараалхав. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоор ирсэн юм.

poniedziałek, 8 lipca 2013

Лех Валенса

Монгол улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Лех Валенса оролцохоор ирж байна. ХХ зууны түүхийг бүтээлцэхэд хамгийн чухал үүргийн нэгийг гүйцэтгэсэн энэ домогт хүний талаар хэдэн үг…

Lech Wałęsa

Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Ганбаатар 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Польшийн Гданьск хотноо Польш Улсын Ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт Лех Валенсатай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, ардчиллын хөгжил, өнөө болон ирээдүйн талаар халуун дотно ярилцав. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржоос ирүүлсэн мэндчилгээ болон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцох урилгыг гардуулан өглөө. Ноён Лех Валенса Монгол Улсад айлчлах чин хүсэлтэй байгаагаа илэрхийлсэний зэрэгцээ Монголын ард түмэнд хөгжил дэвшил, сайн сайхныг ерөөв.

Lech Wałęsa

The Ambassador Extraordinary and Plenipotentiary of Mongolia to Poland A.Ganbaatar met last week in Gdansk with Mr Lech Wałęsa, a former President of Poland and Nobel Peace Prize laureate.
 They have discussed the Mongolia-Poland relations and cooperation, the democratic development, present and future of the countries.
 During the meeting, the Ambassador conveyed to Mr Wałęsa a greeting from Mongolian President and his invitation to attend the oath taking ceremony.
 Expressing a willingness to visit Mongolia, Mr Wałęsa wished a progress and all the best to the Mongolian people.

Завханыхан

Нийслэл хотноо дөрвөн уулын дунд ирж суурьшсан бусад аймгийн хүмүүс хэр нутaгрaхдагийг сайн мэдэхгүй юм. Би өөрөө аймаар нутаграхдаг өвчтэй. Завхан гэхэд л миний нүдний хүүхэн хараа томроод, үг хэл нь хурцдаад явчихдаг гэж байгаа. Найзууд “Чамд Завхан гэсэн үг дуулгаж болохгүй. Сонсонгуут л дэнслээд Дэнсээхүү болдог хүн дээ, чи” гэж даваадуулна. Тэд бараг, галзуурсан хүнд галзуу гэж хэлж болдоггүй гэдэгтэй адил ухааны юм ярина. Бодит байдал дээр энэ ч арай дэндэнэ. Гэхдээ наад зах нь төрийн шагналт зохиолч Б.Цэнддоо, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч И.Цэрэнжамц, соёлын гавьяат зүтгэлтэн зураач С.Цогтбаяр, мөн зохиолч Шаг.ЦэндАюуш, зураач Л.Мөнхбат, жүжигчин Б.Батзаяа, Л.Дэмидбаатар нарын хошин шогчид Завханых гэж бодоход л хошин шогт элэгтэй миний самсаа шахирдаг юм.

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг