wtorek, 19 listopada 2013

Дэлхий дахинд нүүрс олборлохгүй байхыг уриалав

ВАРШАВ. /АП/. Цэвэр эрчим хүчний эх үүсгүүрийн төрлийг олшруулан, дэлхийн нүүрсний нөөцийг газрын хэвлийд нь үлдээхийг НҮБ-ын цаг уурын асуудал хариуцсан дипломат төлөөлөгч нүүрсний салбарынханд уриаллаа.
Эрдэмтдийн хэлдгээр дэлхийн дулааралд нөлөөлж буй дулааныг хуримтлуулдаг хийн ялгарлыг бууруулахыг Кристина Фигурес уриалжээ.

niedziela, 17 listopada 2013

Mongoł o zardzewiałej facjacie z błyskiem szaleństwa w oczach...

Өнөөдөр(өчигдөр) үдээс хойш Łaziska Górne-д солиорсон галзуу нүдтэй Монгол царайт үзэгдэв... Явганаар(автостоп) Польш-Сингапур-Хятад-Монгол-Орос маршрутаар хамгийн хямдханаар яг 10 сар амжилттай аялжээ. ...Түүнийг тоож хэн ч дээрэмдсэнгүй, зодсонгүй, алсангүй гэнэ ээ...

czwartek, 14 listopada 2013

In Darkness - Түнэр харанхуйд

In Darkness - Түнэр харанхуйд
2011, дайны эмгэнэлт, 145 мин
Найруулагч - Агнешка Холланд
Польш, Герман, Канадын уран бүтээлчдын хамтын бүтээл. 2012 онд "Шилдэг гадаад кино" номинацаар Оскарт нэр дэвшсэн. Дэлхийн 2-р дайны үед Львов хотын газар доорхи хонгилд хэдэн сарыг өнгөрөөж амьдын тамыг эдэлсэн Хигерийн гэр бүлийнхэн болон хэсэг еврейчүүдийн тухай эмгэнэлтэй түүхийг өгүүлнэ.
http://www.aguu.info сайтад гарсныг линкдэв.

Польшууд бүгдээрээ Оросод дургүй юу?

Польшууд бүгдээрээ Оросод дургүй юу,
зөвхөн үндэсний үзэлтнүүд үү

Польшийн кино өдөрлөг үргэлжилж байна.

Нийслэлд Польшийн кино өдөрлөг дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ жилийн кино өдөрлөг энэ сарын 12-14-ний өдрүүдэд СУИС-ийн Радио, телевизийн сургууль дээр болж байгаа юм. Энэхүү үйл ажиллагааны нээлтэнд ССАЖ-ын сайд Г.Оюунгэрэл, БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа Д.Ариунболд, СУИС-ийн захирал Э.Сонинтогос, БНПУ-ын Батлан хамгаалах яамны бодлогын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга ноён Роберт Купецки, БНПУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Тадеуш Хомицки, БНПУ-ын БХЯ-ны гадаад хамтын ажиллагааны орлогч дарга, хурандаа ноён Лех Драб, БНПУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх Батлан хамгаалахын атташе, хурандаа Марек Зизновски нарын албаны төлөөлөгчид оролцсон юм.

środa, 13 listopada 2013

Польшийн БХЯ-ны ТНБД-тай уулзав

Гадаад Харилцааны сайд Л.Болд 11 дүгээр сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Батлан хамгаалах яамны батлан хамгаалах бодлогын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Роберт Купецкиг хүлээн авч уулзав.
Сайд Л.Болд Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлогынхоо хүрээнд Европын Холбоо, түүний гишүүн орнууд тэр дундаа Польш Улстай нягт харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлэхийг зорьж байна

Польшийн БХЯ-ны төлөөлөгчид айлчилж байна

БНПУ-ын БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ноён Роберт Купецки тэргүүтэй Польшийн Батлан хамгаалах салбарын төлөөлөгчид арваннэгдүгээр сарын 12-14-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Европын холбоо болон НАТО-гийн нөлөө бүхий гишүүн, түүнчлэн АНУ-тай цэрэг, техникийн чиглэлээр нягт хамтран ажилладаг, мөн агаарын цэрэг, хуурай зам, тэнгисийн цэрэг гурвалсан хүчирхэг зэвсэгт хүчинтэй БНПУ-тай манай улс батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлзсээр ирсэн билээ.

wtorek, 12 listopada 2013

Польшийн кино өдрүүд эхэллээ

Монгол, Польш улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байна. 60 жилийн ойн нээлт Польшийн алдарт кино найруулагч нарын бүтээлээр РТДС-ийн “Оюутан театр”-т өнөөдөр эхэллээ. Найруулагч Артур Быжиковски, Дорота Кенжежавски, Ежи Штур, Магдалена Пекож нарын “Бүх зүйл”, “Би бол”, “Том амьтан”, “Сорви” зэрэг богино хэмжээний онц сонирхолтой кино Монголын үзэгчдийн хүртээл болох юм байна.

NTV телевиз Польш киноны өдрүүдийг зарлалаа

NTV телевиз 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн  Польш киноны 10 хоногийг зарлаад байна. Та бүхэн үзэгчдийн сэтгэлд хоногшсон түүхэн, баримтат, орчин үеийн Польшийн дэлгэцийн бүтээлийг NTV телевизээр албан ёсны онцгой эрхтэй, оюуны өмчийн зөвшөөрөлтэйгээр хүлээн авч үзнэ үү.

poniedziałek, 11 listopada 2013

Eastmed

Стокгольм хотод амьдарч байгаа Монголчуудаа Польш улс дахь ”Eastmed” уламжлалт анагаах ухааны эмнэлэгийн Их эмч Б.Сайнжаргал, Н. Нарантуяа нар эрүүл мэндийн үзлэг хийж, зөвлөлгөө өгнө. Өмнө нь 2012/11/17-нд ирж үзлэг хийж, зөвлөлгөө өгч байсан. Үзлэгийн үнэ: 50 крон.
Хэзээ: 2013 оын 11 сарын 15-ны Баасан гарагт 15:00 цагаас.
Хаана: Метроны цэнхэрийн шугам, Husby T-bana буудал. Narviksgatan 19, 164 33 Kista
Дэлгэрэнгүй мэдээллийг: 070 74 46 183, 076 94 61 615.

sobota, 9 listopada 2013

Польшийн кино өдөрлөг

Улаанбаатар хотноо 4 дэхь удаагаа Польшийн кино өдөрлөгийг зохион байгуулж байна. Польшийн кино өдөрлөгийн нээлт СУИС-ийн Радио Телевизийн Сургуулийн Оюутан Театрт 2013.11.12-ны 17:00 цагт эхэлнэ.

Зууны луйвар - 80 саяын хэрэг = 80 milionów numer stulecia

Зууны луйвар - 80 саяын хэрэг
80 milionów numer stulecia
2011, түүхэн криминал, 100 мин,
Найруулагч - Вальдемар Кжистек
2013.11.14 15.00
1981 оны намар. Эв санааны нэгдлийн залуу зүтгэлтнүүд Дотоод яамны тагнуулчдад ардчилсан үйлд зориулах 80 саяа алдахгүйн тулд амь өрссөн ажиллагаа явуулна.

piątek, 8 listopada 2013

Сарнай - Róża

Сарнай - Róża
2011, эмгэнэлт, 94 мин
Найруулагч - Войчех Смажовски
2013.11.14 18.30
2012 оны Польшийн шилдэг кино. Дайны дараах Польшийн баруун урд хязгаар. Хүний ой тойд багтамгүй үхэл зовлон туулсан Тадеуш жирийн амьдралыг мөрөөдөн энэ нутгийг зорино. Харин ирснийхээ дараа хэнд ч дийлдэшгүй хүчирхэг дайсантай тулах болсноо ухаарна. Тэр дайсны нэр - Коммунист систем.

The mill and the cross - Тээрэм ба загалмай

The mill and the cross - Тээрэм ба загалмай
2011,түүхэн, 85 мин
Найруулагч - Лех Маевски
2013.11.14 13.00
Холландын зураач Питер Бругелийн алдарт зургийг энэ кинонд амилуулжээ.Зургийн баатрууд тэр л мөчид юу бодож, яаж шуухан амьдарч байсныгта харж болно. Өвөрмөгц шийдэлтэй энэхүү кино уран бүтээлчийн гурван жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн билээ.

Сохор номин - The mole

Сохор номин - The mole
2011,триллер, 104мин
Найруулагч - Рафаэль Левандовски
2013.11.13 18.30
Гэнэт нэг өдөр амьдрал нь орвонгоороо эргэж эцэг нь ардын дайсан, өөрөө азгүй нэгэн болж эхнэр нь хүртэл хаяад явахад амьдралаа эргүүлж хэвийн болгохын тулд чөтгөртэй хүртэл нөхөрлөх биз.

Дуудлагын охид - Sponsoring

Дуудлагын охид - Sponsoring
2011, эмгэнэлт, 95 мин
Найруулагч - Алгожата Шумовска.
2013.11.13 16:30
Гарсан даруйдаа Франц, Польшийн нийгмийг шуугиулсан бүтээл. Нэрт сэтгүүлч Анна дуудлагын охидын талаар баримт цуглуулж явахдаа хоёр бүсгүйтэй танилцана. Тэдэнтэй хамт енгөрөөсөн хэд хоног Аннад ихийг ойлгуулж, амьдралаа ухаарах боломж олгодог.

In Darkness - Түнэр харанхуйд

In Darkness - Түнэр харанхуйд
2011, дайны эмгэнэлт, 145 мин
Найруулагч - Агнешка Холланд
2013.11.12 17:30
Польш, Герман, Канадын уран бүтээлчдын хамтын бүтээл. 2012 онд "Шилдэг гадаад кино" номинацаар Оскарт нэр дэвшсэн. Дэлхийн 2-р дайны үед Львов хотын газар доорхи хонгилд хэдэн сарыг өнгөрөөж амьдын тамыг эдэлсэн Хигерийн гэр бүлийнхэн болон хэсэг еврейчүүдийн тухай эмгэнэлтэй түүх.

Польшийн кино өдөрлөг

Улаанбаатар хотноо 4 дэхь удаагаа Польшийн кино өдөрлөгийг зохион байгуулж байна. Польшийн кино өдөрлөгийн нээлт СУИС-ийн Радио Телевизийн Сургуулийн Оюутан Театрт 2013.11.12-ны 17:00 цагт эхэлнэ.

Pomnik Syreny Warszawa - 1973

Pomnik Syreny Warszawa - 1973

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг