poniedziałek, 7 marca 2016

Nonwovens factory

Нэхээсгүй Эдлэл ХК нь 1989 онд Монгол Польшийн засгийн газрын хэлэлцээрээр Нэхээсгүй эдлэлийн үйлдвэр нэртэйгээр анх байгуулагдсан ба 1992 онд хувьцаат компани болгон зохион байгуулагдаж, 1997 онд бүрэн хувьчлагдсан. 1998-2000 онд ноос угаах үйлдвэрээ шинээр барьж ашиглалтанд оруулсан ба бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхэд шаардагдах ноосыг угааж 100% чанарын шаардалага хангасан түүхий эдээр үйлдвэрлэлээ хангадаг болсон.
Тус компани нь жилд 1500 тн ноос угааж төрөл бүрийн ноос, ноосон бүтээгдэхүүн үйдвэрлэх хүчин чадалтай. Бүтээгдэхүүнээ хамгийн сүүлийн үеийн Австри, Германы шивэх технологиор бат бөх, ус нэвтэрдэггүй, удаан эдэлгээтэй үе давхрагаараа хуурдаггүй зэрэг давуу чанартайгаар үйлдвэрлэн дотоод гадаадын зах зээлд нийлүүлдэг.

piątek, 4 marca 2016

Улаанбаатарт Польш улсын Элчин сайдын яам нээгдэнэ

Швейцарийн Женев хотноо хуралдаж буй НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл (ХЭЗ)-ийн ээлжит 31 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Витолд Вашчыковски-тэй НҮБ-ын Женев дэх төвийн байранд уулзалт хийлээ.
Уулзалтаар гадаад хэргийн сайд нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар ярилцаж, санал солилцов. Польшийн Гадаад хэргийн сайд Вашчыковски уулзалтын үеэр тус улсын Засгийн газар Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээхээр шийдвэрлэсэн тухай Сайд Л.Пүрэвсүрэнд албан ёсоор мэдэгдэхийн зэрэгцээ энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад Польшийн Ерөнхий сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцох болсныг мөн дуулгав.

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг