Баабартай, Польшийн Краков хотод 1970-аад оны дундуур хамт сурч байлаа. Тэгэхдээ нэг сургуульд биш. Тэр Ягелоны Их сургуулийн, би Уул уурхайн Академийн оюутан. Польшууд 35 саяуулаа бүгд наймаачин. Польшийн Ажилчны нэгдсэн нам (бидний ойлголтоор Коммунист)-ын дарга Э.Герек нь хүртэл наймаа хийнэ. Гэхдээ өнөөгийн манай дарга нар шиг араб морь, алт зэсний хувийн наймаа эрхлэхгүй. Ард түмнийхээ төлөө том наймааг хүйтэн дайны үеийн хөрөнгийн бирж дээр хийнэ. Тэрээр Польшийн айл өрх бүрийг амины машинтай болгохоор Италийн “FIAT” маркийн суудлын тэрэг эх орондоо үйлдвэрлэх лицензийн эрх худалдаад авчихсан байх жишээтэй. 35 сая наймаачны дунд аж төрж эхэлсэн монгол оюутнууд бид бүгд наймаа хийдэг болж төлөвшинө. Баабар бид хоёр 1977 оны зун оюутны амралтаар Краков хотоос Оросын нийслэл Москва хотод ирж Улсын их дэлгүүр (ГУМ), Төв дэлгүүр (ЦУМ)-т наймаа хийлээ. Өөрсдөдөө л бололцооны хэдэн орос рубльтэй болж аваад Монгол руугаа явах болов. Би Завханы хөдөөний хүүхэд, Баабар 120 мянгатын хотын хүүхэд. Хөдөөд ховор чаминд тооцогдож байсан будаатай шаазан, би бөөндлөө. Баабар 130 рублиэр орос бичгийн машин авч байна. Шууд өөрт нь хэлээгүй болохоос миний бие түүний тэнэгийг гайхахын ихээр гайхлаа. Нэгд, орос үсгийнх учраас монгол цагаан толгойн ө, ү байхгүй. Хоёрт, Баабарын бичсэн зүйл хаана ч хэвлэгддэггүй болохоор гараар бичиж хадгалах, бичгийн машинаар цохиж (шивж) хадгалахын ялгаа юу байна вэ. Одоо бодоход тэрээр надад шууд хэлээгүй болохоос хоол идэж, цай уухад будаагүй орос аяга, будаатай хятад шаазан хоёрын ялгаа юу байна вэ гэж бодсон байх шүү. Миний аз түшихэд Баабар бичгийн машин авсан нь надад маш ач тустай болсон. Учир нь, тэрээр нийтлэлээ бичихдээ хортой цаас хийж хоёр хувь гаргадаг байлаа. Нэг хувийг нь өөртөө хадгална, нэг хувийг нь надад өгнө. Уншигч танд доор толилуулж буй захидал нь Баабарын 1977, 1978 оны үед бичсэн материал. Тэр үед тэрээр Ерэнтэй гэдэг ганцхан уншигчтай, 25 ч хүрээгүй цэл залуухан явж дээ. Б.ЕРЭНТЭЙ. 2013.VII.18
The State Head extended gratitude to Mr Wałęsa for participating in the oath-taking ceremony, and wished him to
enjoy his visit to Mongolia.
Mr Elbegdorj said he was satisfied with
his successful visit to Poland paid last year and hoped that the two
countries will have a big opportunity to widen the bilateral relations
and to deepen the business and economic ties. Mr Elbegdorj mentioned
that Mongolia is located between two powerful states, it means Mongolia
is in a good environment to do business.
There are no elections to run in the
forthcoming two years in Mongolia, the State Head said, and underlined
that the great construction works will be done nationwide, for example,
Mongolia intends to produce fuel and energy, and to build paved-roads.
Moreover, Mongolia will make its efforts to strengthen the democracy and
justice, Mr Elbegdorj said.
The dignitaries exchanged views on
expanding the bilateral relations. Then the President invited Mr Wałęsa
to visit Mongolia again.