Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Польш улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовски манай улсад ажлын айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг эрхэм Ерөнхийлөгчтэй уулзахдаа “Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны эхээр Польш улсад айлчилсан. Өнөөдөр Ерөнхийлөгч та манай улсад айлчилж байна. Энэхүү өндөр дээд хэмжээний харилцан айлчлал нь манай хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, улам өргөжих боломж олгож байна” гэлээ. Манай улсыг ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжихэд Польш улс анхнаас нь дэмжиж ирсэнд талархаж байдгаа Ерөнхий сайд илэрхийллээ.

