środa, 25 września 2019

Krzysztof Bojko, Ambasador Nadzwyczajny i Pełnomocny RP w Mongolii

Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшиштоф Бойко, Бээжин дэх Польшийн Соёлын төв хамтран "Дэлхийн II дайны үеийн Польшийн ард түмний тэмцэл ба тэдний хатан зориг" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын Үндэстний музейд 2019 оны 9 дүгээр сарын 24-нд нээлээ.
Дэлхийн II дайны 80 жилийн ой 2019 онд тохиож байна. Энэ дайны хор уршгийг одоо хүртэл польшийн ард түмэн мэдэрсээр байгааг хэлэх хэрэгтэй. Тэд өвөг дээдсийнхээ амссан энэ эмгэнэлт түүхийг хэзээ ч мартах ёсгүй бөгөөд тийм учраас энэ ойг тохиолдуулан Польшийн Гданьск хот дахь Дэлхийн II дайны музей уг үзэсгэлэнг бэлтгэн ирүүлснийг дэлхийн олон нийт, түүний дотор монголын ард түмэнд танилцуулж байна.
Гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын Үндэстний музейд 2019 оны 9 дүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 6-ны өдрүүдэд үзүүлэх болно.

czwartek, 19 września 2019

Дэлхийн II дайны үеийн Польшийн ард түмний тэмцэл ба тэдний хатан зориг

Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшиштоф Бойко, Бээжин дэх Польшийн Соёлын төв хамтран "Дэлхийн II дайны үеийн Польшийн ард түмний тэмцэл ба тэдний хатан зориг" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын Үндэстний музейд 2019 оны 9 дүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 6-ны өдрүүдэд үзүүлэх болно.
Дэлхийн II дайны 80 жилийн ой 2019 онд тохиож байна. Энэ дайны хор уршгийг одоо хүртэл польшийн ард түмэн мэдэрсээр байгааг хэлэх хэрэгтэй. Тэд өвөг дээдсийнхээ амссан энэ эмгэнэлт түүхийг хэзээ ч мартах ёсгүй бөгөөд тийм учраас энэ ойг тохиолдуулан Польшийн Гданьск хот дахь Дэлхийн II дайны музей уг үзэсгэлэнг бэлтгэн ирүүлснийг дэлхийн олон нийт, түүний дотор монголын ард түмэнд танилцуулж байна.

piątek, 1 grudnia 2017

Thaddeus Kosciuszko

Эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Тадеуш Костюшкогийн таалал төгссөний 200 жилийн ойд зориулсан үзэсгэлэн Монголын Үндэсний музейд нээгдлээ. Дэлхийн домог, дэлхийн баатар, эрх чөлөө, эх оронч үзэл, ардчиллын билэг тэмдэг болсон энэ хүний амьдрал, 1780-1790 оны үеийн цэргийн дүрэмт хувцас зэргийг харуулсан 24 ширхэг мэдээллийн материалуудтай танилцахаас гадна 1937 онд хийгдсэн “Костюшко Рацлавицед” киног монгол хэлээр үзэх боломжтой юм. Польшийн үндэсний баатар, Америкийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Тадеуш Костюшкогийн дурсгалд зориулсан энэхүү үзэсгэлэн 2017.12.01 - 2017.12.07-ны өдрүүдэд ажиллана.

środa, 29 listopada 2017

Tadeusz Kościuszko

Эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Тадеуш Костюшкогийн таалал төгссөний 200 жилийн ойд зориулсан үзэсгэлэн 2017.12.01 - 2017.12.07-ны өдрүүдэд Монголын Үндэсний музейд ажиллана.

czwartek, 29 czerwca 2017

Аялгуут солир - III үзэсгэлэн

МУЭ-ийн шагналт барималч Л.Гантөмөр, МУЭ-ийн шагналт СТА зураач О.Дарамбазар, түүний шавь МҮХАҮТ-ын ерөнхийлөгч СТА Б.Лхагважав нарын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч. Нацагийн Жанцанноровын хөгжимд зориулсан Аялгуут солир - III үзэсгэлэнгийн нээлт МУЭ-ийн АРТ галерейд болов.

środa, 28 czerwca 2017

Аялгуут солир - III үзэсгэлэнгийн нээлт

МУЭ-ийн шагналт барималч Л.Гантөмөр, МУЭ-ийн шагналт СТА зураач О.Дарамбазар, түүний шавь МҮХАҮТ-ын ерөнхийлөгч СТА Б.Лхагважав нарын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч. Нацагийн Жанцанноровын хөгжимд зориулсан Аялгуут солир - III үзэсгэлэнгийн нээлт МУЭ-ийн АРТ галерейд 2017.06.29-ны 17 цагаас болно.

piątek, 16 czerwca 2017

Аялгуут солир - III үзэсгэлэнгийн бэлтгэлээс

МУЭ-ийн шагналт барималч Л.Гантөмөр, МУЭ-ийн шагналт СТА зураач О.Дарамбазар, түүний шавь МҮХАҮТ-ын ерөнхийлөгч СТА Б.Лхагважав нарын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч. Нацагийн Жанцанноровын хөгжимд зориулсан Аялгуут солир - III үзэсгэлэнгийн нээлт МУЭ-ийн АРТ галерейд 2017.06.29-ны 17 цагаас болно.

czwartek, 17 listopada 2016

expo-2022

Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны галерейд 2016 оны 11-р сарын 17-нд 16:00 цагт Лодзийн хөгжлийг эрчимжүүлэх Экспо-2022 илтгэл болов.

Łódź - expo2022

Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны галерейд 2016 оны 11-р сарын 17-нд 16:00 цагт Лодзийн хөгжлийг эрчимжүүлэх Экспо-2022 илтгэл болов.
Kraków хотын оюутнуудын дарга асан, чөлөөт уран бүтээлч Б.Магванжавын авсан зургуудаас толилуулъя.

Expo 2022

Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны галерейд 2016 оны 11-р сарын 17-нд 16:00 цагт Лодзийн хөгжлийг эрчимжүүлэх Экспо-2022 илтгэлд хүрэлцэн ирэхийг урьж байна.

wtorek, 13 maja 2014

Б.Шарав бид чинь дээрэмчин номхруулж явсан хоёр

Бид хөгжмийг сонсдог, таашаадаг, дурласнаа дахин дахин сонсмоор болдог. Харин дуртай хөгжмөө уран зургаар амилуулан сэтгэл оюундаа гүн бат шингээж, байршуулах гэдэг үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж төрүүлдэг юм байна. Зураач О.Дарамбазар, зураач болж яваа гээд хэлчихэд гомдохгүй “Урбанек” Б.Лхагважав нарын хамтран гаргасан уран зургийн “Аялгуут солир” үзэсгэлэн ийм мэдрэмж төрүүлсэн юм. Үзэсгэлэнгийн танхимын ханаар “Ноктюрн”, “Этюд”, “Хар даралт”, “Нууц амраг”, “Намар”, “Хувьсгал”, “Өвлийн салхи”, “Хар зураас”, “Ягаан толбо” зэрэг “Аялгуут солир”-оос бусад нь нэгэн ижил хэмжээтэй, тус бүртээ суут Ф.Шопены этюд болон ноктюрн төрлийн хөгжмүүдэд зурсан бүтээлүүд өөр өөрийн байрыг эзлэн эрхэмсгээр инээмсэглэн байна. Инээмсэглэх бага хэрэг, зургууд хөгжим мэт сонсогдох нь холгүй. Магадгүй хүүхэд байхаасаа сонгодог хөгжимд ойр байж, өнөө хэр түүгээр амьсгалж явдаг болохоор тэгж санагдаж байж болох юм. Зарим хүн ёстой нэг давсалж байна аа гэж хэлж ч болох. Ингэж хэлэх хүмүүст буруу өгч чадахгүй. Яагаад гэхээр сонгодог хөгжимд шунан дурлаж яваагүй, амтыг нь мэдрээгүй тэдний буруу гэж юу байх вэ. Бас хүн бүр сонгодог хөгжимд дурлах, сонсох алба байхгүй. Гэхдээ л зүрх сэтгэл нь хэзээд хүлээж авахад бэлэн байдаг билээ. Учир нь сонгодог хөгжим гэдэг эд баялагтай харьцуулах аваас зуун зуунаар шалгарч тунаж үлдсэн шижир алт, алмаас эрдэнэс.
Хөгжимд, тэр дундаа Ф.Шопены тансаг хөгжмүүдэд зураг зурах санаачилгыг Б.Лхагважав одоогоос бараг жилийн өмнө гаргахад зураач О.Дарамбазар талархан хүлээж авснаар “Аялгуут солир” үзэсгэлэн саяхан үүд хаалгаа нээсэн түүхтэй. Үзэсгэлэн долоо хоног үргэлжилж өчигдөр үдэш хаалгаа барьсан юм. Зураачидтай долоон өдрийн турш хамт байхдаа үзэгч, зочдын сэтгэгдлийг сонсч, гайхсан, бахархсан, зарим талаар итгэж ядсан харцтай олонтаа тулгарч байлаа. Асуудал Дармаа зураачид биш, харин бизнесмен, улстөрч Лхагваад байсан юм. Нэг хүн ийм олон салбарт ажиллаж, хичээллэж, сурч болдог л юм байх даа гэсэн харц шидээд болох юм биш. Болдог юм байна аа. Гэхдээ энэ удаа түүнтэй биш, харин Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач О.Дарамбазартай ярилцсан юм.

sobota, 10 maja 2014

Аялгуут солир - Б.Лхагважав, О.Дарамбазар

Аялгуут солир үзэсгэлэн

Уран зураг, сонгодог хөгжим, яруу найраг хослуулсан Аялгуут солир үзэсгэлэнгээ Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, зураач О.Дарамбазар Урбанек компанийн захирал Б.Лхагважавтай хамтарч Blue moon арт галерейд гаргалаа.

piątek, 9 maja 2014

Сургуулиа төгсөж ирэхдээ ирлэсэн хутга шиг байлаа.

Уран зураг, сонгодог хөгжим, яруу найраг хослуулсан “Аялгуут солир” үзэсгэлэнгээ “Урбанек” компанийн захирал Б.Лхагважавтай хамтарч “Blue moon” арт галерейд гаргасан Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, зураач О.Дарамбазарын урланд зочиллоо. Тэрбээр Монголын урчуудын эвлэлийн хорооны уран бүтээлчдийн “А” байрны дэргэдэх шинэ урланд ороод удаагүй байгаа аж. Түүний урлан доторх бүх зүйл эмх цэгцтэй. Ихэнх зургаа жаазанд хийж, заримыг нь өлгөж, үлдсэнийг нь хаалганы хажууд өржээ. Тэдгээр нь өнгөрсөн онд гаргасан “Pan Mongolia” үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүд байв. Урлангийн нэг буланд эхлээд орхисон зураг байна. Юу зурах гэж буйг нь мэдэхгүй ч гарынхаа үсгийг улбар шар өнгөөр тод бичжээ. Харин эсрэг талд нь зураг зурахаар бэлдсэн самбар байв. Хэзээ нэг өдөр түүн дээр ямар бүтээл амилахыг зураач өөрөө ч таашгүй. Будаг, бийрүүдээ том, жижгээр нь ялган, саванд хийжээ. Цонхны дор хөгжмийн гурван том өсгөгч, дэргэд нь Ф.Шопений хөгжмийн бүтээлүүдтэй цомог харагдав. Тэрбээр тэр л хөгжмийн аялгуунд, кофе шимж, тамхи соронгоо бүтээлээ туурвидаг аж.

Хар даралт

Хөгжмийг Ф.Шопен
Зургийг  О.Дарамбазар
Шүлгийг Ц.Хулан

Ноктюрн

Хөгжмийг Ф.Шопен
Зургийг  Б.Лхагважав
Шүлгийг Ц.Хулан

Ноктюрн

Хөгжмийг Ф.Шопен
Зургийг  Б.Лхагважав
Шүлгийг Ц.Хулан

Нууц амраг

Хөгжмийг Ф.Шопен
Зургийг  О.Дарамбазар
Шүлгийг Ц.Хулан

Ноктюрн

Хөгжмийг Ф.Шопен
Зургийг  О.Дарамбазар
Шүлгийг Ц.Хулан

Аялгуут солир

Хөгжмийг Ф.Шопен
Зургийг  О.Дарамбазар
Шүлгийг Ц.Хулан

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг