Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт орсон өөрчлөлт ирэх 4 дүгээр сарын 4-нөөс хэрэгжиж, Монгол Улсын болон Бүгд Найрамдах Польш Улсын дипломат болон албан паспорт эзэмшигчид 180 хоногийн хугацаанд 90 хүртэл хоног тус тусын нутаг дэвсгэрт визгүй зорчих боломжтой болно.
Уг хэлэлцээрийг дагаж мөрдөх явцад англи хэлээрх эх бичвэрт албан паспортыг сервис (service) паспорт гэж бичсэнээс үүдэн нэр томьёоны зөрүү үүсч, албан (official) паспорттой монгол иргэд Польш Улсад зорчиход хүндрэл гарсан тул өөрчлөлт оруулж нэр томьёог эргэн харж зөвшилцсөн нь энэ юм.
Brak komentarzy:
Prześlij komentarz