poniedziałek, 10 października 2016

Polish film director Andrzej Wajda dies

Many of Andrzej Wajda's
filmswere inspired by Poland's turbulent history
Анджей Вайда нь польшийн хамгийн агуу найруулагч байсан юм. Түүний найруулсан Суваг болон Үнс ба эрдэнэс кинонууд нь польшийн кино урлагийг дэлхийн тавцанаа таниулсан бүтээлүүд болсон юм. Тэрээр польшийн кино урлагийн сургуулийг үндэслэсэн бөгөөд түүний Гантиган хүн бүтээл нь хүмүүний ёс суртахууны зовнил, мөн чанарыг харуулсан киноны төрөлд шилдгийн, шилдэг нь болсон кинонуудын нэг юм. Түүний ихэнх бүтээлүүд польшийн кино урлагийн сонгодог бүтээлүүд хэмээн үнэлэгддэг бөгөөд эдгээр бүтээлүүдэд нь Пан Тадэуш болон Татарак кинонууд зүй ёсоор ордог юм. Анджей Вайдагийн кино урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж 2000 онд түүнд Оскарын шагнал олгожээ.

wtorek, 10 maja 2016

Edliniok

Ардын дуу бүжгийн Едлинёк оюутны чуулгын тоглольыг үзлээ.
Эрхүүгээс эхлээд Хэнтий аймгийн Чингэс хотуудаар айлчлан тоглолтоо хийгээд өнөөдөр Хөгжим бүжгийн сургууль дээр нийслэлийнхэнд тоглолтоо сонирхуулав.

niedziela, 14 lutego 2016

Pomnik Tatara przy Narodowym Centrum Kultury Tatarów RP w Parku Oruńskim

Польш улсын Гданьск хот. 1410 онд алдарт Грюнвальдын тулалдаанд оролцсон монголчуудад зориулсан хөшөө

czwartek, 18 czerwca 2015

65 жилийн ойд

Польш, Монгол улсын хамтын ажиллагааны 65 жилийн ойд зориулсан нэвтрүүлгүүдийг үзнэ үү:

  •  
     

    МҮОНТ

     
    06-20
     
    19:20 - 20:00
     
  • Польш,Монгол улсын хамтын ажиллагааны 65 жилийн ойд:”Жигүүр”
  •  
     

    МҮОНТ

     
    06-21
     
    19:25 - 20:00
     
  • Польш улсад суугаа Монголчуудтай хийсэн уулзалт “Эргэх сэтгэл”

czwartek, 30 kwietnia 2015

Konfrontacje Filmowe

Өнөөдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд Оскарын шагналт ИДА кино монгол орчуулгатай гарлаа.
Гадаад хэл дээрх шилдэг киноны төрөлд Ida (Польш) найруулагч Павел Павликовский, Левиафан (ОХУ), найруулагч. Андрей Звягинцев, Mandariinid (Гүрж-Эстони), найруулагч Заза Урушазе, Timbuktu / Le Chagrin des oiseaux (Мавритани), найруулагч Абдеррахман Сиссако, Relatos salvajes (Аргентин), найруулагч Дамиан Шифроны гэсэн таван кино шалгаран өрсөлдсөнөөс дэлхийн хоёрдугаар дайны үеэр еврейчүүдийг хөнөөхөд польшууд хэрхэн оролцсон талаархи Польшийн Ида ялагчаар тодорч, Оскар гарджээ.

środa, 29 kwietnia 2015

Konfrontacje Filmowe

Бүгд Найрамдах Польш Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Монголын Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайдын яам, Польшийн Соёлын төвөөс зохион байгуулж байгаа Польшийн 5 дахь удаагийн кино өдрүүдийн нээлтийг Анджей Вайдагийн бүтээл Валенса-Найдвар тээсэн хүн киногоор нээв.

poniedziałek, 13 października 2014

Wikipedia-д зориулсан хөшөө дэлхийд анх удаа Польшид босно

Дэлхийд анх удаа Wikipedia - гийн хөшөөг Немцитай хиллэдэг Польшийн Słubice (2011 онд 18148 хүн амтай) тосгоны төв Placu Frankfurcki-д 10-сарын 9-нд босгосон байна.
4 жилийн өмнөөс Collegium Polonicum- ийн захирал Krzysztofa Wojciechowski санаачилж түүний 30 настай армян гаралтай шавь Mihran Hakobjan бүтээжээ.  Słubice хотын захиргаа төсвөөсөө 50 мянган злот ($14,000; 11,000 euro) төсөвлөжээ. Хотын дэд захирагч Piotr Łuczyński : Энэ хөшөө эрдмийн хот Słubice-ийн сүлд тэмдэг болно гэж бахархан ярьж байна. Нээлтийн ёслол 10-р сарын 22-нд болох юм байна.

czwartek, 14 listopada 2013

In Darkness - Түнэр харанхуйд

In Darkness - Түнэр харанхуйд
2011, дайны эмгэнэлт, 145 мин
Найруулагч - Агнешка Холланд
Польш, Герман, Канадын уран бүтээлчдын хамтын бүтээл. 2012 онд "Шилдэг гадаад кино" номинацаар Оскарт нэр дэвшсэн. Дэлхийн 2-р дайны үед Львов хотын газар доорхи хонгилд хэдэн сарыг өнгөрөөж амьдын тамыг эдэлсэн Хигерийн гэр бүлийнхэн болон хэсэг еврейчүүдийн тухай эмгэнэлтэй түүхийг өгүүлнэ.
http://www.aguu.info сайтад гарсныг линкдэв.

Польшийн кино өдөрлөг үргэлжилж байна.

Нийслэлд Польшийн кино өдөрлөг дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ жилийн кино өдөрлөг энэ сарын 12-14-ний өдрүүдэд СУИС-ийн Радио, телевизийн сургууль дээр болж байгаа юм. Энэхүү үйл ажиллагааны нээлтэнд ССАЖ-ын сайд Г.Оюунгэрэл, БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа Д.Ариунболд, СУИС-ийн захирал Э.Сонинтогос, БНПУ-ын Батлан хамгаалах яамны бодлогын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга ноён Роберт Купецки, БНПУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Тадеуш Хомицки, БНПУ-ын БХЯ-ны гадаад хамтын ажиллагааны орлогч дарга, хурандаа ноён Лех Драб, БНПУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх Батлан хамгаалахын атташе, хурандаа Марек Зизновски нарын албаны төлөөлөгчид оролцсон юм.

wtorek, 12 listopada 2013

Польшийн кино өдрүүд эхэллээ

Монгол, Польш улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байна. 60 жилийн ойн нээлт Польшийн алдарт кино найруулагч нарын бүтээлээр РТДС-ийн “Оюутан театр”-т өнөөдөр эхэллээ. Найруулагч Артур Быжиковски, Дорота Кенжежавски, Ежи Штур, Магдалена Пекож нарын “Бүх зүйл”, “Би бол”, “Том амьтан”, “Сорви” зэрэг богино хэмжээний онц сонирхолтой кино Монголын үзэгчдийн хүртээл болох юм байна.

NTV телевиз Польш киноны өдрүүдийг зарлалаа

NTV телевиз 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн  Польш киноны 10 хоногийг зарлаад байна. Та бүхэн үзэгчдийн сэтгэлд хоногшсон түүхэн, баримтат, орчин үеийн Польшийн дэлгэцийн бүтээлийг NTV телевизээр албан ёсны онцгой эрхтэй, оюуны өмчийн зөвшөөрөлтэйгээр хүлээн авч үзнэ үү.

sobota, 9 listopada 2013

Польшийн кино өдөрлөг

Улаанбаатар хотноо 4 дэхь удаагаа Польшийн кино өдөрлөгийг зохион байгуулж байна. Польшийн кино өдөрлөгийн нээлт СУИС-ийн Радио Телевизийн Сургуулийн Оюутан Театрт 2013.11.12-ны 17:00 цагт эхэлнэ.

Зууны луйвар - 80 саяын хэрэг = 80 milionów numer stulecia

Зууны луйвар - 80 саяын хэрэг
80 milionów numer stulecia
2011, түүхэн криминал, 100 мин,
Найруулагч - Вальдемар Кжистек
2013.11.14 15.00
1981 оны намар. Эв санааны нэгдлийн залуу зүтгэлтнүүд Дотоод яамны тагнуулчдад ардчилсан үйлд зориулах 80 саяа алдахгүйн тулд амь өрссөн ажиллагаа явуулна.

piątek, 8 listopada 2013

Сарнай - Róża

Сарнай - Róża
2011, эмгэнэлт, 94 мин
Найруулагч - Войчех Смажовски
2013.11.14 18.30
2012 оны Польшийн шилдэг кино. Дайны дараах Польшийн баруун урд хязгаар. Хүний ой тойд багтамгүй үхэл зовлон туулсан Тадеуш жирийн амьдралыг мөрөөдөн энэ нутгийг зорино. Харин ирснийхээ дараа хэнд ч дийлдэшгүй хүчирхэг дайсантай тулах болсноо ухаарна. Тэр дайсны нэр - Коммунист систем.

The mill and the cross - Тээрэм ба загалмай

The mill and the cross - Тээрэм ба загалмай
2011,түүхэн, 85 мин
Найруулагч - Лех Маевски
2013.11.14 13.00
Холландын зураач Питер Бругелийн алдарт зургийг энэ кинонд амилуулжээ.Зургийн баатрууд тэр л мөчид юу бодож, яаж шуухан амьдарч байсныгта харж болно. Өвөрмөгц шийдэлтэй энэхүү кино уран бүтээлчийн гурван жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн билээ.

Сохор номин - The mole

Сохор номин - The mole
2011,триллер, 104мин
Найруулагч - Рафаэль Левандовски
2013.11.13 18.30
Гэнэт нэг өдөр амьдрал нь орвонгоороо эргэж эцэг нь ардын дайсан, өөрөө азгүй нэгэн болж эхнэр нь хүртэл хаяад явахад амьдралаа эргүүлж хэвийн болгохын тулд чөтгөртэй хүртэл нөхөрлөх биз.

Дуудлагын охид - Sponsoring

Дуудлагын охид - Sponsoring
2011, эмгэнэлт, 95 мин
Найруулагч - Алгожата Шумовска.
2013.11.13 16:30
Гарсан даруйдаа Франц, Польшийн нийгмийг шуугиулсан бүтээл. Нэрт сэтгүүлч Анна дуудлагын охидын талаар баримт цуглуулж явахдаа хоёр бүсгүйтэй танилцана. Тэдэнтэй хамт енгөрөөсөн хэд хоног Аннад ихийг ойлгуулж, амьдралаа ухаарах боломж олгодог.

In Darkness - Түнэр харанхуйд

In Darkness - Түнэр харанхуйд
2011, дайны эмгэнэлт, 145 мин
Найруулагч - Агнешка Холланд
2013.11.12 17:30
Польш, Герман, Канадын уран бүтээлчдын хамтын бүтээл. 2012 онд "Шилдэг гадаад кино" номинацаар Оскарт нэр дэвшсэн. Дэлхийн 2-р дайны үед Львов хотын газар доорхи хонгилд хэдэн сарыг өнгөрөөж амьдын тамыг эдэлсэн Хигерийн гэр бүлийнхэн болон хэсэг еврейчүүдийн тухай эмгэнэлтэй түүх.

Pomnik Syreny Warszawa - 1973

Pomnik Syreny Warszawa - 1973

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг