czwartek, 11 maja 2017

Дэлхийн шилдэг найруулагч К.Занусси Монголд

Дэлхийн тэргүүн найруулагчдийн нэг K.Zanussi анх удаагаа монголд айлчлаж байна. Түүний кино өдөрлөг Гадны биет (2014) киногоор эхэлж, Амийг амиар (1991), Амиа аврах арга (1977)  зэрэг кинонууд iCinema-гийн дэлгэцнээ гарлаа.
Польшийн кино найруулагч,продюсер Кшиштоф Занусси нь 1939 оны 6-р сарын 17-нд Варшав хотод төржээ.Тэрээр 1984 онд Тайван жилийн нар гэдэг киногоороо Венецийн кино наадмын Алтан арслан шагналыг хүртсэн бөгөөд мөн олон улсын нэр хүндтэй фестивалиудын олон шагналуудыг хүртэж байсан байна.

sobota, 29 kwietnia 2017

Tajemnica twierdzy szyfrów

Нууц шифрийн учир - Tajemnica twierdzy szyfrów Польшийн уран сайхны кино MNB-ээр гарав.
Rozgrywająca się zimą 1944 i wiosną 1945 historia polskiego kryptologa w mundurze Abwehry, który próbuje przechwycić niemiecką maszynę deszyfrującą zwaną "aparatem".
Kapitan Johann Jörg przybywa do zamku Czocha, dokąd został przydzielony do pracy przy maszynie rozszyfrowującej radzieckie depesze. Maszyna nie działa prawidłowo, a zespół, w którym pracuje Jörg ma znaleźć błąd w algorytmie maszyny deszyfrującej.

piątek, 28 kwietnia 2017

Krzysztof Zanussi

Польшийн кино, театр, телевизийн нэрт найруулагч Кжиштоф Зануссигийн кино өдрүүд Улаанбаатар хотноо ирэх 5-р сард зохиогдох гэж байна.

11 телевизийн кино, 27 уран сайхны кино, мөн тооны жүжиг, дуурийг найруулсан тэрээр Канн, Венеци, Торонто, Москва, Монреаль, Берлин, Чикаго зэрэг хотуудын кино наадмуудын шагналыг хүртэж байжээ. Зануссийн бүтээлүүд нь польшийн болон дэлхийн кино урлагийн ямар нэг хэв маягийг дагасан байдаггүй ба тэрээр өөрийн уран бүтээлийг туурвихдаа яман нэг загвар хөөдөггүй, бусдын сонирхолд нийцүүлж хийдэггүйгээрээ онцлог юм.

poniedziałek, 10 października 2016

Polish film director Andrzej Wajda dies

Many of Andrzej Wajda's
filmswere inspired by Poland's turbulent history
Анджей Вайда нь польшийн хамгийн агуу найруулагч байсан юм. Түүний найруулсан Суваг болон Үнс ба эрдэнэс кинонууд нь польшийн кино урлагийг дэлхийн тавцанаа таниулсан бүтээлүүд болсон юм. Тэрээр польшийн кино урлагийн сургуулийг үндэслэсэн бөгөөд түүний Гантиган хүн бүтээл нь хүмүүний ёс суртахууны зовнил, мөн чанарыг харуулсан киноны төрөлд шилдгийн, шилдэг нь болсон кинонуудын нэг юм. Түүний ихэнх бүтээлүүд польшийн кино урлагийн сонгодог бүтээлүүд хэмээн үнэлэгддэг бөгөөд эдгээр бүтээлүүдэд нь Пан Тадэуш болон Татарак кинонууд зүй ёсоор ордог юм. Анджей Вайдагийн кино урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж 2000 онд түүнд Оскарын шагнал олгожээ.

poniedziałek, 16 listopada 2015

Konfrontacja

Соёлын өдрийн хүрээнд Польшийн хийлч Катажина Дуда, төгөлдөр хуурч Марэк Браха нарын хийл, төгөлдөр хуурын хоршил тоглолт өнөөдөр Улсын Филармонийн тайзнаа болно. Энэ сарын 18,19-нд Радио телевизийн дээд сургуульд Польшийн гурван киног толилуулах юм. Тодруулбал, 2015 онд гадаад хэлээрх шилдэг кино ангилалд Оскарын шагнал хүртсэн найруулагч Павел Павликовскийн “Ида”, “Jack Strong”, “Our father” киног Монголын үзэгчдэд хүргэх юм. Кино бүрийн дараа киноны талаар анализ хийн нээлттэй хичээл явуулах аж. Нээлттэй хичээлийг Польшийн кино академийг төгсөгч, продюсер Б.Түмэн-Өлзий явуулах юм байна.

poniedziałek, 18 maja 2015

Mongolia. Dziedzictwo Czyngis chana - Film dokumentalny

Zastraszona, przeklęta, podziwiana i niepokonana, tak samo jak jej wielki przywódca Czyngis-chan. Mongolia - kraj magiczny.
Jak państwem jest dziś? Jak radzi sobie z dziedzictwem XIII wieku, gdy Pax Mongolica była największym imperium tamtych czasów? Słowacki reżyser PAVOL BARABÁŠ podróżuje przez ten kraj rzadko uczęszczanymi drogami. Podziwia nieokiełznaną przyrodę i dawne tradycje mongolskie - spuściznę z czasów wielkiego przywódcy. Okazuje się, że Czyngis-chan był nie tylko wybitnym strategiem, ale i człowiekiem o zadziwiająco otwartym umyśle, którego innowacyjne metody działania pozostawiły o wiele głębszy ślad w sposobie myślenia i rozwoju mongolskiego społeczeństwa, niż można przypuszczać.

czwartek, 30 kwietnia 2015

Konfrontacje Filmowe

Өнөөдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд Оскарын шагналт ИДА кино монгол орчуулгатай гарлаа.
Гадаад хэл дээрх шилдэг киноны төрөлд Ida (Польш) найруулагч Павел Павликовский, Левиафан (ОХУ), найруулагч. Андрей Звягинцев, Mandariinid (Гүрж-Эстони), найруулагч Заза Урушазе, Timbuktu / Le Chagrin des oiseaux (Мавритани), найруулагч Абдеррахман Сиссако, Relatos salvajes (Аргентин), найруулагч Дамиан Шифроны гэсэн таван кино шалгаран өрсөлдсөнөөс дэлхийн хоёрдугаар дайны үеэр еврейчүүдийг хөнөөхөд польшууд хэрхэн оролцсон талаархи Польшийн Ида ялагчаар тодорч, Оскар гарджээ.

czwartek, 23 kwietnia 2015

Польшийн 5 дахь удаагийн кино өдрүүд

Бүгд Найрамдах Польш Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Монголын Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайдын яам, Польшийн Соёлын төв Эрхэм хүндэт Таныг Польшийн 5 дахь удаагийн кино өдрүүдийн нээлтийн арга хэмжээнд морилон ирэхийг урьж байна.
Анджей Вайдагийн бүтээл : Валенса-Найдвар тээсэн хүн
2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 19:00 цагт Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө-20, Нийслэлийн Засаг Захиргааны 5-р байр, А корпус.

sobota, 4 kwietnia 2015

Монгол кино vs Stowarzyszenie Filmowców Polskich

Монгол улсын Монгол кино нэгтгэл ТӨҮГ-н захирал Ж.Солонго Бүгд найрамдах Польш улсын Киноны холбоо–той хамтран ажиллах санамж бичигт Варшав хотноо гарын үсэг зурлаа. Уг арга хэмжээнд Польш улсад суугаа Монгол улсын Онц Бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд А.Ганбаатар оролцов.

sobota, 13 września 2014

Үзэн ядалтад өртөвч, үл бууж өгөх, шантрашгүй хүмүүс

Бүгд Найрамдах Польш Улсын Гдынья хотод 9 дүгээр сарын 11-13-нд зохион байгуулагдсан “Үзэн ядалтад өртөвч, үл бууж өгөх, шантрашгүй хүмүүс” хэмээх коммунизмын эсрэг тэмцлийн тухай Баримтат киноны олон улсын 6 дугаар фестивалийн хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээнд Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Ганбаатар уригдан оролцов.
Монголд ардчиллыг тогтоохын төлөө тэмцэл, хоёр орны ардчилсан хүчнүүдийн хамтын ажиллагаанд Элчин сайд А.Ганбаатарын гүйцэтгэсэн үүргийг өндрөөр үнэлж энэ арга хэмжээнд урьж оролцуулж байгаагаа айлын тал илэрхийлсэн байна. Фестивалын үеэр зохион байгуулагдсан арга хэмжээнүүдэд Франц, Унгар, Чех, Болгар, Беларусь, Литва, АНУ болон бусад орноос тусгай зочдыг урин оролцуулжээ.

wtorek, 22 lipca 2014

Czterej pancemi I pies

Нохойтой дөрвөн танкчин гэдэг нь Януш Пшимановскийн туурвисан Czterej pancemi I pies гэдэг зохиолоор бүтээсэн польшийн телевизийн хар-цагаан өнгийн олон ангит киноны нэр юм. Энэ кино нь цэрэг дайны адал явдлын төрөлд хамаарах бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Рыжий танкны багийн болон Шарик нэртэй нохойн байлдааны үеийн өдрүүдийн тухай өгүүлдэг.

czwartek, 14 listopada 2013

In Darkness - Түнэр харанхуйд

In Darkness - Түнэр харанхуйд
2011, дайны эмгэнэлт, 145 мин
Найруулагч - Агнешка Холланд
Польш, Герман, Канадын уран бүтээлчдын хамтын бүтээл. 2012 онд "Шилдэг гадаад кино" номинацаар Оскарт нэр дэвшсэн. Дэлхийн 2-р дайны үед Львов хотын газар доорхи хонгилд хэдэн сарыг өнгөрөөж амьдын тамыг эдэлсэн Хигерийн гэр бүлийнхэн болон хэсэг еврейчүүдийн тухай эмгэнэлтэй түүхийг өгүүлнэ.
http://www.aguu.info сайтад гарсныг линкдэв.

Польшийн кино өдөрлөг үргэлжилж байна.

Нийслэлд Польшийн кино өдөрлөг дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ жилийн кино өдөрлөг энэ сарын 12-14-ний өдрүүдэд СУИС-ийн Радио, телевизийн сургууль дээр болж байгаа юм. Энэхүү үйл ажиллагааны нээлтэнд ССАЖ-ын сайд Г.Оюунгэрэл, БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа Д.Ариунболд, СУИС-ийн захирал Э.Сонинтогос, БНПУ-ын Батлан хамгаалах яамны бодлогын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга ноён Роберт Купецки, БНПУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Тадеуш Хомицки, БНПУ-ын БХЯ-ны гадаад хамтын ажиллагааны орлогч дарга, хурандаа ноён Лех Драб, БНПУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх Батлан хамгаалахын атташе, хурандаа Марек Зизновски нарын албаны төлөөлөгчид оролцсон юм.

wtorek, 12 listopada 2013

Польшийн кино өдрүүд эхэллээ

Монгол, Польш улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байна. 60 жилийн ойн нээлт Польшийн алдарт кино найруулагч нарын бүтээлээр РТДС-ийн “Оюутан театр”-т өнөөдөр эхэллээ. Найруулагч Артур Быжиковски, Дорота Кенжежавски, Ежи Штур, Магдалена Пекож нарын “Бүх зүйл”, “Би бол”, “Том амьтан”, “Сорви” зэрэг богино хэмжээний онц сонирхолтой кино Монголын үзэгчдийн хүртээл болох юм байна.

NTV телевиз Польш киноны өдрүүдийг зарлалаа

NTV телевиз 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн  Польш киноны 10 хоногийг зарлаад байна. Та бүхэн үзэгчдийн сэтгэлд хоногшсон түүхэн, баримтат, орчин үеийн Польшийн дэлгэцийн бүтээлийг NTV телевизээр албан ёсны онцгой эрхтэй, оюуны өмчийн зөвшөөрөлтэйгээр хүлээн авч үзнэ үү.

sobota, 9 listopada 2013

Польшийн кино өдөрлөг

Улаанбаатар хотноо 4 дэхь удаагаа Польшийн кино өдөрлөгийг зохион байгуулж байна. Польшийн кино өдөрлөгийн нээлт СУИС-ийн Радио Телевизийн Сургуулийн Оюутан Театрт 2013.11.12-ны 17:00 цагт эхэлнэ.

Зууны луйвар - 80 саяын хэрэг = 80 milionów numer stulecia

Зууны луйвар - 80 саяын хэрэг
80 milionów numer stulecia
2011, түүхэн криминал, 100 мин,
Найруулагч - Вальдемар Кжистек
2013.11.14 15.00
1981 оны намар. Эв санааны нэгдлийн залуу зүтгэлтнүүд Дотоод яамны тагнуулчдад ардчилсан үйлд зориулах 80 саяа алдахгүйн тулд амь өрссөн ажиллагаа явуулна.

piątek, 8 listopada 2013

Сарнай - Róża

Сарнай - Róża
2011, эмгэнэлт, 94 мин
Найруулагч - Войчех Смажовски
2013.11.14 18.30
2012 оны Польшийн шилдэг кино. Дайны дараах Польшийн баруун урд хязгаар. Хүний ой тойд багтамгүй үхэл зовлон туулсан Тадеуш жирийн амьдралыг мөрөөдөн энэ нутгийг зорино. Харин ирснийхээ дараа хэнд ч дийлдэшгүй хүчирхэг дайсантай тулах болсноо ухаарна. Тэр дайсны нэр - Коммунист систем.

The mill and the cross - Тээрэм ба загалмай

The mill and the cross - Тээрэм ба загалмай
2011,түүхэн, 85 мин
Найруулагч - Лех Маевски
2013.11.14 13.00
Холландын зураач Питер Бругелийн алдарт зургийг энэ кинонд амилуулжээ.Зургийн баатрууд тэр л мөчид юу бодож, яаж шуухан амьдарч байсныгта харж болно. Өвөрмөгц шийдэлтэй энэхүү кино уран бүтээлчийн гурван жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн билээ.

Сохор номин - The mole

Сохор номин - The mole
2011,триллер, 104мин
Найруулагч - Рафаэль Левандовски
2013.11.13 18.30
Гэнэт нэг өдөр амьдрал нь орвонгоороо эргэж эцэг нь ардын дайсан, өөрөө азгүй нэгэн болж эхнэр нь хүртэл хаяад явахад амьдралаа эргүүлж хэвийн болгохын тулд чөтгөртэй хүртэл нөхөрлөх биз.

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг