ПОЛЬШИЙН НОХОЙТОЙ ДӨРВӨН ТАНКЧИН ОЛОН АНГИТ КИНО МОНГОЛ ТЕЛЕВИЗИЙН
ДЭЛГЭЦНЭЭ ГАРСНЫ 45 ЖИЛИЙН ОЙ ЭНЭ ОНД ТОХИОЖ БАЙНА. АХМАД, ДУНД
ҮЕИЙНХЭНИЙ ЗҮРХ СЭТГЭЛД ХОНОГШИН ҮЛДСЭН КИНОНЫ КАДРУУДААС ТОЛИЛУУЛЪЯ...
Нохойтой дөрвөн танкчин гэдэг нь Януш Пшимановскийн туурвисан Czterej pancemi I pies гэдэг зохиолоор бүтээсэн польшийн телевизийн
хар-цагаан өнгийн олон ангит киноны нэр юм. Энэ кино нь цэрэг дайны адал
явдлын төрөлд хамаарах бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Рыжий
танкны багийн болон Шарик нэртэй нохойн байлдааны үеийн өдрүүдийн тухай
өгүүлдэг.