Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Польш Улсын Семийн дэд маршал Ежи Вендерлих тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр / 2014.11.20 / хүлээн авч уулзав.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд дэд маршалыг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд, уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.
Ноён Ежи Вендерлих Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч буйд талархал илэрхийлээд, туршлагатай Элчин сайд томилсонд баяртай буйгаа дуулгалаа. Мөн тэрээр хоёр улсын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны талаар санамж бичигт гарын үсэг зурахад бэлэн болсон тухай хэлээд, Монгол Улсын Их Хурлын даргыг Польш Улсад айлчлах үеэр энэ бичиг баримтад гарын үсэг зурахаар тохиролцсон тухай дуулгав.