Eugeniusz Grzeszczak Wicemarszałek Sejmu RP |
Монгол Улсын Их Хурлын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн (Парламент) Дэд Маршал Эугэниуш Гжэшчак тэргүүтэй төлөөлөгчид Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралд оролцохоор Монгол Улсад айлчилж байна.
Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж өнөөдөр /2015.09.16/ ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлын нээлтийн ажиллагаанд оролцсоны дараа Дэд Маршал Эугэниуш Гжэшчак тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж БНПУ-ын Сеймийн Дэд Маршал Эугэниуш Гжэшчакийг манай оронд тавтай айлчлахыг уриад ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Намрын хуралд оролцож буйд талархал илэрхийлэв. Тэрээр Монгол Улс, БНПУ-ын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна гээд хоёр талын парламент хоорондын харилцаа онцгой байр суурь эзэлдгийг тэмдэглэлээ.