Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхий сайд хатагтай Беата Шыдлог хүлээн авч уулзлаа.
АСЕМ-ын дээд түвшний уулзалтад БНПУ-ын Ерөнхий сайд оролцож байгаад талархал илэрхийлээд Монгол Улсын гуравдагч хөрш болох Европын Холбооны гишүүн Польш Улстай харилцах харилцаанд манай улс чухал ач холбогдол өгдгийг илэрхийллээ.
Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхий сайд хатагтай Беата Шыдло Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргээд Ази, Европын
дээд түвшний 11 дүгээр уулзалтыг амжилттай зохион байгуулж байгаад талархал илэрхийллээ.