Монголын моно жүжгийн хөгжлийн төв Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд 2015 оноос эхлэн ЯЛАГЧДЫН ЦУВАА - УЛААНБААТАР Олон Улсын Моно Жүжгийн Фестивалийг зохион байгуулж байгаа билээ.
Ялагчдын цуваа – Улаанбаатар 2016" фестиваль 8-р сарын 15-19-ний өдрүүдэд УДЭТ болон УХТ-т явагдах ба Польш, Армени, ОХУ, Англи болон Монголын жүжигчид өөрсдийн хамгийн шилдэг үзүүлбэрүүдээ Монголын үзэгчдэд хүргэх юм.
Монодрам буюу нэг хүний жүжиг хэмээх төрөл эртний грекээс эхлэн хөгжиж 1700-аад оны сүүл үес Франц, Германд хүчээ аван ихэд дэлгэрсэн байдаг. Жүжиг эхлэхээс төгсөх хүртэл гол дүрийн жүжигчин нь хэд хэдэн дүрд хувирах, эсвэл үзэгчидтэй, эсвэл ямар нэгэн амьгүй биет, эсвэл хэн нэгэн төсөөллийн хүнтэй, нэг бол өөрийнхөө дотор хүнтэй хөөрөлдөх, ярилцах зэргээр жүжиглэдэг ба гол төлөв сэтгэлзүйн асуудлыг хөнддөг, нарийн мэдрэмж шаардсан, жүжгийн урлагийн нэгэн онцгой төрөл юм.