ДЭСЭЭЖАЛБУУ ОВОГТОЙ УРТНАСАН /1959-2019/
Дэсээжалбуугийн Уртнасан 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн албан хаагчаар ажил үүргээ гүйцэтгэн ажиллаж байгаад өвчний улмаас таалал төгсч, Монголын спортын салбарт хүнд гарз тохиолоо.
Боржгон овогт Дэсээжалбуугийн Уртнасан нь 1959 онд Дэсээжалбуугийн 2 дахь хүүхэд болон мэндэлсэн.
1967-1977 онд Нийслэлийн 10 жилийн 5 дугаар дунд сургууль, 1977-1981 онд Польш улсын Варшав хотын Биеийн тамирын дээд сургуульд суралцаж, 1982-1984 онд ЗХУ-ын Москва хотын Биеийн тамирын дээд сургуулийг Сагсан бөмбөгийн багш-дасгалжуулагч мэргэжил эзэмшиж Монгол улсын 2 дахь мэргэжлийн дасгалжуулагчаар төгссөн.
1984 онд сагсан бөмбөгийн спортын мастер цол хүртсэн. Дэд профессор, магистр цолтой. Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 4 удаагийн аварга, сагсан бөмбөгийн “Харцага” клуб, “Мини” сагсан бөмбөгийг үүсгэн байгуулагч Үндэсний лигийн шилдэг дасгалжуулагч, Олон улсын дасгалжуулагч цолтой.
Тэрбээр спортын гараагаа 1975 оноос, ажлын гараагаа 1984 онд тухайн үеийн Найрамдлын район буюу дүүргийн “Барилгачин нийгэмлэгт дасгалжуулагчаар эхэлсэн.