Дэлхийд анх удаа Wikipedia - гийн хөшөөг Немцитай хиллэдэг Польшийн Słubice (2011 онд 18148 хүн амтай) тосгоны төв Placu Frankfurcki-д 10-сарын 9-нд босгосон байна.
4 жилийн өмнөөс Collegium Polonicum- ийн захирал Krzysztofa Wojciechowski санаачилж түүний 30 настай армян гаралтай шавь Mihran Hakobjan бүтээжээ. Słubice хотын захиргаа төсвөөсөө 50 мянган злот ($14,000; 11,000 euro) төсөвлөжээ. Хотын дэд захирагч Piotr Łuczyński : Энэ хөшөө эрдмийн хот Słubice-ийн сүлд тэмдэг болно гэж бахархан ярьж байна. Нээлтийн ёслол 10-р сарын 22-нд болох юм байна.
PS: Польшууд 1990 оноос хойш Одра мөрнөөс баруун хэсгийн газар нутгаа Немцид алдчих вий гэж болгоомжлохдоо түүхэн баримтуудаа ингэж баталгаажуулж байдаг. Słubice нь XIII зууны 1253 онд Польшийн хотын эрх авч байсан ба хожим II дайны дараа 1945 онд хотынхоо эрхийг сэргээж байжээ.
Мөн энэ зорилгоор жил бүрийн хавар Легница хотод Бат хааны Европыг дайлсан аяны баруун гарын цэргийг Henrih II вангийн удирдсан цэрэг зогсоосон гэж Немцүүд болон дэлхийд харуулах зорилгоор ёслолын ажиллагаа хийдэг.
Brak komentarzy:
Prześlij komentarz