Jan Paweł II i Anna Teresa Tymieniecką |
Польш гаралтай америк бүсгүй, философич Анна-Тереза Тыменецкатай Ромын хамба лам агсан II Иоанн Павел нууцаар дотно харилцаатай байсан бөгөөд энэ харилцаа 32 жил үргэлжилснийг тэдний бичиж байсан захидал нотолсон байна. Уг захидлыг ВВС агентлаг олон түмэнд задалжээ. Полышийн Үндэсний номын санд байдаг 350 гаруй захидал тус агентлагийн мэдэлд орсон байна. Түүнээс гадна Тыменецкаг нас барсны дараа 2014 онд түүний эд зүйлс дотроос Йоанн Павелтай авахуулсан олон зураг олджээ. Тэдгээрийн дотор хоёул нуурын эргээр богино өмдтэй зугаалж яваа дүрс ч байсан аж.