Нэхээсгүй Эдлэл ХК нь 1989 онд Монгол Польшийн засгийн газрын хэлэлцээрээр Нэхээсгүй эдлэлийн үйлдвэр нэртэйгээр анх байгуулагдсан ба 1992 онд хувьцаат компани болгон зохион байгуулагдаж, 1997 онд бүрэн хувьчлагдсан. 1998-2000 онд ноос угаах үйлдвэрээ шинээр барьж ашиглалтанд оруулсан ба бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхэд шаардагдах ноосыг угааж 100% чанарын шаардалага хангасан түүхий эдээр үйлдвэрлэлээ хангадаг болсон.
Тус компани нь жилд 1500 тн ноос угааж төрөл бүрийн ноос, ноосон бүтээгдэхүүн үйдвэрлэх хүчин чадалтай. Бүтээгдэхүүнээ хамгийн сүүлийн үеийн Австри, Германы шивэх технологиор бат бөх, ус нэвтэрдэггүй, удаан эдэлгээтэй үе давхрагаараа хуурдаггүй зэрэг давуу чанартайгаар үйлдвэрлэн дотоод гадаадын зах зээлд нийлүүлдэг.
Цаашид тус компани нь хөдөө орон нутагт салбараа нээхээр төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд 1300 тн ноос, сарлагийн хөөвөр угаах, хатааж савлах, үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол хонины ноос болон сарлагийн хөөвөрийг дэлхийн зах зээлд гаргах боломжийг олгох юм.
Brak komentarzy:
Prześlij komentarz