Ф.Шопен ба хорин нэгдүгээр зууны Монгол олон улсын төгөлдөр хуурчдын наадам ССАЖЯ, Польшийн Элчин сайдын яам, Соёл урлагийн их сургууль, Дуурь бүжгийн эрдмийн театрын дэмжлэгтэйгээр нэгдүгээр сарын 23-28-ны хооронд болно.
Уралдаанд БНХАУ, БНСУ, ОХУ тэргүүтэй 30 гаруй төгөлдөр хуурч оролцоно. Шүүгчээр нэрт төгөлдөр хуурч Эва Поблоцка, Шанхайн консерваторийн захирал Зие танг, ОХУ-ын эрхүүгийн Ф.Шопены нэрэмжит консерваторийн захирал, гавьяат жүжигчин А.С.Дурбажева нар шүүнэ.
Нээлтийн үеэр төгөлдөр хуурч Эва Поблоцка Шопены бүтээлээс тоглоно.
Олон улсын төгөлдөр хуурчдын уралдаан Улаанбаатарт болно Польшийн агуу их төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Ф.Шопены мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан 2011 оны хоёрдугаар сард Ф.Шопен ба 21-р зууны Монгол олон улсын мэргэжлийн төгөлдөр хуурчдын анхдугаар уралдааныг амжилттай зохион байгуулсан.
“Ф.Шопены ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын хоёрдугаар уралдааныг Соёл спорт аялал жуулчлалын сайдын ивээл дор Боловсрол, шинжлэх ухааны яам, Польшийн элчин сайдын яам, Төгөлдөр сан, ДБЭТ, Монголын Урлагийн зөвлөл хамтран энэ оны хоёрдугаар сарын 23-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Энэхүү уралдаан нь Ф.Шопены уран бүтээлийг сурталчлах, улмаар төгөлдөр хуурчдын сургалтын дэгийн туршлага солилцох, авьяаслаг залуу төгөлдөр хуурчдыг нээн илрүүлэх, тэдний уран бүтээлч сэтгэлгээ, хөгжимдөх ур чадварыг дээшлүүлэх улмаар энэхүү уралдааныг төв Азийн нэр хүнд бүхий “А” зэрэглэлийн дөрвөн жилд нэг удаа болдог олон улсын уралдаан болгох зорилготой юм.
БНСУ, БНХАУ, ОХУ-ын төгөлдөр хуурчид оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн бөгөөд А ангилалд 18-32 нас, Б ангилалд 17 нас хүртэл 30 гаруй төгөлдөр хуурч өрсөлдөх юм байна.
Уралдааны шүүгчээр Варшав хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн академийн багш, нэрт төгөлдөр хуурч Эва Побловцки, Шанхай хотын Хөгжмийн Консерваторын орлогч захирал, нэрт төгөлдөр хуурч Зие Танг, Эрхүү хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн коллежийн захирал, төгөлдөр хуурч Анастасия Сергеевна Дурбажева нар ажиллах аж.
Brak komentarzy:
Prześlij komentarz