Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Польшийн
Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдаан 2014 оны
6 дугаар сарын 22-24-ны хооронд Улаанбаатар хотноо зохион
байгуулагдана. Энэхүү хуралдааны хүрээнд хоёр орны хоорондох худалдаа,
эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Польшийн Мэдээлэл,
Хөрөнгө Оруулалтын Агентлагтай хамтран Монгол-Польшийн бизнес форумыг
зохион байгуулахаар бэлтгэл ажлуудыг эхлүүлээд байна.
Польшийн бизнесийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд
- Уул уурхайн барилга байгууламж
- Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл
- Зам тээвэр
- Барилгын үйлдвэрлэл
- Харилцаа холбоо
- Хүнс болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл тоног төхөөрөмж
- Байгаль орчин эрчим хүч
- Хөнгөн үйлдвэрлэл болон бүх төрлийн зөвлөх үйлчилгээ зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын төлөөлөл ирж оролцох юм.
Форум 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 10.00 цагт
МҮХАҮТанхимын дэргэдэх Корпорэйт зочид буудалд болно. Иймд дээрхи
чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг уг форумд ирж оролцохыг
урьж байна.
Холбоо барих ажилтан:
Н.Өлзийнаран - ГОНХХэлтсийн тэргүүлэх мэргэжилтэн
Утас: +976-11-324394, 99020785, 99022590
Цахим шуудан: ulziinaran@mongolchamber.mn
Утас: +976-11-324394, 99020785, 99022590
Цахим шуудан: ulziinaran@mongolchamber.mn
Brak komentarzy:
Prześlij komentarz