Бүгд Найрамдах Польш Улсын Гдынья хотод 9 дүгээр сарын 11-13-нд зохион
байгуулагдсан “Үзэн ядалтад өртөвч, үл бууж өгөх, шантрашгүй хүмүүс”
хэмээх коммунизмын эсрэг тэмцлийн тухай Баримтат киноны олон улсын 6
дугаар фестивалийн хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээнд Монгол
Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Ганбаатар
уригдан оролцов.
Монголд ардчиллыг тогтоохын төлөө тэмцэл, хоёр орны ардчилсан хүчнүүдийн хамтын ажиллагаанд Элчин сайд А.Ганбаатарын
гүйцэтгэсэн үүргийг өндрөөр үнэлж энэ арга хэмжээнд урьж оролцуулж
байгаагаа айлын тал илэрхийлсэн байна. Фестивалын үеэр зохион байгуулагдсан арга хэмжээнүүдэд Франц, Унгар, Чех, Болгар, Беларусь,
Литва, АНУ болон бусад орноос тусгай зочдыг урин оролцуулжээ.
Энэ үеэр Г.Пацек, А.Голенбевски нарын хийсэн “Монголын ул мөр” хэмээх киног
үзүүлсэн бөгөөд уг киног Монголд ардчилалын төлөө тэмцлийн үйл явцад польшийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн зүтгэлтнүүд туслахаар очих үед авсан баримтууд дээр үндэслэн 1999 онд хийжээ.
Киноны дараа Элчин сайд А.Ганбаатартай уулзалт зохион байгуулжснаас гадна польшийн
хэвлэл мэдээллийнхэн элчин сайдаас ярилцлага авчээ.
Adija Gambaatar jest opozycjonista oraz ambasadorem Mongolii. Wział on udział w Panelu dyskusyjnym podczas VI festiwalu NNW w Gdyni. |
Brak komentarzy:
Prześlij komentarz