Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Элчин сайдын яам Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 103 жилийн ойн баяр болон Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн өдрийг тохиолдуулан Варшав хотноо 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авалт зохион байгуулав.
Хүлээн авалтад Польшийн Сеймийн дэд маршал Ежы Вендэрлих, парламент, Засгийн газрын зарим гишүүд болон албаны бусад хүмүүс нийт 160 орчим хүн оролцлоо.
Элчин сайд А.Ганбаатар уг арга хэмжээг нээж үг хэлэхдээ 1911 оны 12 дугаар сард тусгаар тогтнолоо сэргээж, 1989 оны 12 дугаар сард ардчилсан хувьсгал эхэлсний ойг ийнхүү тэмдэглэж байгаагаа танилцуулаад, Монгол Улсын өнөөгийн байдал, хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж буйг цохон тэмдэглэж үг хэлэв. Мөн энэ үеэр дээрх хоёр тэмдэглэлт үйл явдалд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргав.
Brak komentarzy:
Prześlij komentarz