Монгол Улс Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Болгар Улс, Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Словак Улс, Унгар Улс, Румын Улстай тус тус дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Гадаад хэргийн яаманд 2015 оны 4 дүгээр сарын 29-нд хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа.
Арга хэмжээнд Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, ахлах дипломатууд болон Монгол Улс болон Польш, Болгар, Чех, Словак, Унгар, Румын Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хүчин зүтгэж ирсэн төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хүлээн авалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын хуучны анд нөхөр Польш, Болгар, Чех, Словак, Унгар, Румын Улсын тэтгэлгээр зуу зуун Монгол оюутан залуус эдгээр улсын их, дээд сургуульд боловсрол эзэмшиж, техникийн туслалцааны хүрээнд Монгол Улсад олон арван үйлдвэр байгуулагдаж байсан нь манай улсын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэв. Мөн 65 жилийн түүхтэй энэхүү бат бөх сууриндаа дөрөөлөн Европын Холбооны гишүүн эдгээр орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Brak komentarzy:
Prześlij komentarz