Монгол Улсын Гадаад хэргийн яам, ШУА-ийн Олон Улсын Харилцааны Хүрээлэн, Төв болон Зүүн Европ Судлалын Монголын Холбоо ТББ хамтран “Монгол Улс болон Төв, Зүүн Европын хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2015 оны 4 дүгээр сарын 29-нд ГХЯ-ны Зөвшилцөл танхимд зохион байгуулав.
Уг хурал нь Монгол Улс Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Болгар Улс, Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Словак Улс, Унгар Улс, Румын Улстай тус тус дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог юм.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж нар Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж үг хэлсэн бол ШУА-ийн ОУХХ-ийн захирал , /Ph.D/ Ж.Баясах хурлыг удирдлаа.
ШУА-ийн ОУХХ-ийн Дэлхийн бодлогын Салбарын эрхлэгч, проф. доктор /Ph.D/ Д.Алтай “Монгол болон Төв, Зүүн Европын хамтын ажиллагаа 65 жилд”, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Олон улсын харилцаа,нийгэм судлалын сургуулийн захирал проф. доктор /Ph.D/ Д.Уламбаяр Европын холбооны шинэ өргөжилт: Төв, Зүүн Европын орнуудын тэмүүлэл ба сорилт”, МУИС-ийн багш, доктор/ Ph.D/ Д.Энхжаргал “Монгол, Чех Улсуудын орчин үеийн хамтын ажиллагаа”, ахмад дипломатч Р.Янжмаа “Монгол Румыны харилцаа: Эрт ба эдүгээ” сэдвээр тус тус илтгэл мэдээлэл хийж, оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлэв.
Бага хуралд Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, Болгарын Түр хамаарагч, Польш Улсаас хавсран суугаа Элчин сайд, Румын Улсаас хавсран суугаа Элчин сайд, Словакийн хавсран суугаа ЭСЯ-ны дэд тэргүүн нар урилгаар оролцлоо.
Brak komentarzy:
Prześlij komentarz