МУИС-ийн захирал доктор Я. Төмөрбаатарын урилгаар Польш Улсын Лодзийн Их сургуулийн захирал доктор Павел Староста МУИС-ийн үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ. 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр МУИС-ийн захирал Я. Төмөрбаатар Лодзийн Их сургуулийн захирал Павел Староста нар уулзаж хоёр их сургууль хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Уулзалтын үеэр хамтын ажиллагаагаа бүхий л чиглэлээр хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа харилцан илэрхийлсэн ба оюутан, багш, эрдэм шинжилгээний ажилтан солилцох, судалгааны материалууд солилцох мөн ойрын ирээдүйд хамтарсан судалгааны ажлуудыг хийх боломжтой болохыг онцлов.
мэдээллийн эх сурвалж: Poland's Roving Ambassador in Mongolia
Brak komentarzy:
Prześlij komentarz