środa, 22 maja 2013

Парламент хоорондын хамтын ажиллагаа чухал

УИХ-ын дарга хүндэт зочинд Монгол Улсад айлчлах урилгыг хүлээн авч, айлчилж буйд талархаж байна гээд хоёр орны эртний найрсаг харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаа, мөн Монгол Улс өөрийн гуравдагч хөрш Европын Холбоо /ЕХ/, НАТО-гийн гишүүн Польш Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдол өгч байдаг хийгээд Монгол Улсад ардчилал, зах зээлийн өөрчлөлт, шинэчлэлийг хэрэгжүүлэхэд БНПУ-ын зүгээс туршлагаа хуваалцаж, тусламж дэмжлэг үзүүлж ирснийг ярианы эхэнд онцлон тэмдэглэв.

Ноён Б.Борусевич УИХ-ын даргад хариу талархал илэрхийлээд “1999 онд Монгол Улсад айлчилснаас хойш Улаанбаатар маш их өргөжин өөрчлөгдсөнийг харлаа. Монгол Улсын эдийн засгийн өсөлт хөгжилтийн талаар олонтаа сонссоноо өөрийн нүдээр харах сайхан байна” гэв. Мөн Польш Улс ЕХ-ны хүрээнд тогтвортой хөгжиж байгаа оронд тооцогдож байгаа бөгөөд бид Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ ЕХ-ны гадаад харилцааг хөгжүүлэх, түүний дотор Монгол Улс, ЕХ-ны хоорондын харилцааг хөгжүүлэхэд анхаарал хандуулна гэдгээ онцлов.
УИХ-ын дарга З.Энхболд “1989-1990 онд Монгол оронд ардчилсан хувьсгал ид өрнөж, шинээр байгуулагдсан улс төрийн холбоо, хөдөлгөөнүүд өөрсдийгөө гадаад ертөнцөд тунхаглах, хуучин социалист системийн орнуудад өрнөж буй ардчиллын үйл явцын талаар мэдээлэл авах, холбоо тогтоох, дэмжлэг авах нь нэн чухал байсан тэр үед гар сунган тусалж, холбоо тогтоосон Польшийн ардчиллын төлөө нам, байгууллагууд, “Солидарность” үйлдвэрчний эвлэл, түүний дотор ноён Борусевич Таны тусыг монголчууд бид мартахгүй. Тэр үед Та бүхний дэмжлэгээр Польшид суралцсан, туршлага судалсан манай олон залуус өнөөгийн Монгол Улсын ардчиллын үйл явцад хувь нэмрээ оруулан ажиллаж, амьдарч байна” гэхэд ноён Б.Борусевич “Монгол Улс ардчилсан орон болох үйл явцад бид тусалж чадсандаа баяртай байна. Манай хоёр орны ардчиллын замналд адил төстэй зүйл олон байгаад, Монгол орон ардчиллыг амжилттай хөгжүүлж байгаад талархаж байна. Аливаа ардчилсан улс оронд эрх баригч нам солигдож байх нь ардчилал жинхэнэ утгаар хэрэгжиж байгаагийн илрэл бөгөөд Польш, Монгол Улсуудад ардчиллын энэ амжилт адил байгаа нь сайхан хэрэг юм” хэмээн тэмдэглэн хэлэв.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга Польш Улсын Сенатын маршал Б.Борусевичийг дагалдан яваа төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд яваа Польшийн Парламент дахь бүлгийн дарга сенатор Станислав Горчицаг олон жил энэ албыг амжилттай хашсаныг сонссон гээд Монголыг дэмжин ажилладагт нь талархал илэрхийлэв.
Мөн 2013 оны 1 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Польшийн тал Монгол Улсад ЭСЯ нээх талаар шат дараатай алхмууд хийхээр амласантай холбогдуулан УИХ-ын дарга энэ ажлын хэрэгжилт ямар шатанд явааг төлөөлөгчдөөс тодруулахыг хүсэж байна гээд Монгол Улсад Польшийн ЭСЯ байгуулагдаагүй байгаа нь иргэд Польш Улсад зорчих виз авах, хоёр талын бизнесийн харилцааг өргөжүүлэхэд хүндрэл учруулах талтай байгааг дурдлаа.

Польш Улсын нэр хүнд, жинтэй нөлөө ЕХ, НАТО-д сүүлийн жилүүдэд өсч, эдгээр байгууллагын дорнын бодлогыг тодорхойлоход гүйцэтгэх үүрэг нь нэмэгдэж байгаа тул энэхүү бодлогын хүрээнд хамтран ажиллах, хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг үргэлжлүүлж, Монгол Улсад жил бүр зохион байгуулагддаг “Кhaan Quest” энхийг дэмжих ажиллагааны сургуулилтад Польшийн зэвсэгт хүчний төлөөллийг оролцуулах боломжтойг УИХ-ын дарга хэлээд НАТО-гийн стандартад нийцүүлэн зэвсэгт хүчнээ түргэн шинэчилж чадсан тус улсын туршлагаас Монгол Улс суралцах, цэрэг техникийн хамтын ажиллагааны болон нууц мэдээллийг харилцан хамгаалах тухай гэрээ, хэлэлцээр байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй бөгөөд Польш Улсаас хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, Монголын экспортыг дэмжих, Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНПУ-д хийсэн айлчлалын үеэр гарын үсэг зурсан Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх, хэлэлцээрийн дагуу Засгийн газар хоорондын комисс байгуулахыг ажил хэрэг болгоход анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Монголын тал БНПУ-ын Засгийн газраас Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын журмын дагуу “нөхцөлт тусламжийн зээл” буюу “экспортын зээл”-ийг авах сонирхолтой байгаа тул зээл авах талаар хамтын ажиллагааны ерөнхий баримт бичгийг харилцан тохиролцох талаар холбогдох хэлэлцээг эхлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа түүнчлэн уул уурхайн чиглэлээр одоо явагдаж буй тодорхой хамтын ажиллагаа тухайлбал, “Хасагт”-ын талбайд хийж буй геологийн судалгааны ажил, түүний үр дүнд хоёр тал анхаарал тавьж, ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг дурдлаа.

УИХ-ын дарга цааш нь хэлэхдээ, Польш Улсад суралцах манай оюутны тоо нэмэгдэж, Монголын оюутнууд хоёр орны Засгийн газрын шугамаар Польшийн их, дээд сургуулиудад суралцаж байгаа нь хоёр талын харилцааны ирээдүйд хийж буй хөрөнгө оруулалт, манай улсад үзүүлж буй чухал дэмжлэг тусламж хэмээн үзэж байна гээд БНПУ-д Монголын уламжлалт анагаах ухааны 100 орчим эмч мэргэжилтэн үйл ажиллагаа эрхэлж буй тул цаашид манай эмч нарын үйл ажиллагаанд Польшийн Эрүүл мэндийн яамны зүгээс дэмжлэг үзүүлж байхыг хүсэв. Мөн онц хүнд болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын Хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулахын төлөө байгааг дурьдаж, Монгол Улс нэрээ дэвшүүлсэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2022 оны сонгуульд Польшийн тал дэмжлэг үзүүлэхээ бичгээр нотлоод байгаад талархал илэрхийлээд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2015 оны сонгуульд манай талд мөн дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.

Польш Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хүрээнд манай улстай идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганаар хэлэлцүүлж батлуулсан Ардчиллын боловсролын тухай тогтоолд тус улс манай санаачлагыг эхнээс нь тууштай дэмжиж, тогтоолын төсөлд хамтран зохиогчоор орсонд талархал илэрхийлж, тогтоолыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд цаашид ч мөн идэвхтэй хамтран ажиллана гэдэгт илтгэлтэй байгаагаа УИХ-ын дарга тэмдэглэн хэлэв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга БНПУ-ын Сенатын маршал Б.Борусевич болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Brak komentarzy:

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг