Улаан өндөгний баярыг жил бүр тогтоодог бөгөөд энэ нь сар, нарны хуанлигаар тооцоолдогтой холбоотой юм байна. Дэлхий нийтээрээ Улаан өндөгний баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна. Христүүд эл өдрийг Бурхны хүү дахин амилсан өдөр гэж үздэг ажээ. Ням гаригийн орой олон хүн сүм рүү явж мөргөл үйлддэг. Зарим оронд шашны үйл ажиллагаа гэхээсээ илүү урин дулаан цаг ирж буйн баяр болгон тэмдэглэж заншчээ.
Энэ баярын хамгийн гол үйл ажилллагаа нь өндөг чимэглэж, будах ёслол байдаг. Хүүхдүүдийн энэ өдөр хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол бүх сүм, албан газар, айл өрхүүд хүртэл зохион байгуулдаг нуусан өндөгийг олж цуглуулах. Өнгө өнгийн хоосон өндөгний саванд төрөл бүрийн чихэр, шоколад, амттан хийж том талбайд өвсөн дотор тараан байрлуулах ба хүүхдүүд нэг дохиогоор нэгэн зэрэг эхлэж хэн нь илүү олон өндөг цуглуулахаа үздэг. Энэ өдөр хүүхэд томчуулгүй зуныг бэлгэдэж цэцгэн хээтэй даашинз, цамц, том хүрээтэй сийрсэн малгай зэргээр гоёх ба өндөг түүх гэж гоёмсог сийрсэн сав барьж ирдэг.
Мөн төрөл бүрийн буяны үйл ажиллагаа явуулж, орон гэргүй иргэдэд хувцас хунар өгөх, усанд оруулах, үсийг нь засч өгөх, хооллож ундлах, үнэгүй хоол унд, эсвэл үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг сурталчилгаа маягаар тараах, урлаг, спортын үзүүлэх тоглолтууд хийх, хүүхдүүдийг баясгах, тоглуулах, тоглоом тараах зэргээр хүмүүсийн сэтгэлийг сэргээж, урам хайрласан олон сайхан үйл явдал энэ өдөр зохион байгууллагддаг.
Энэ өдрийг янз бүрийн олон өнгийн өндөг хийж баярладаг ёс заншил нь бүүр эрт үеэс Европоос үүсэлтэй бөгөөд анх Герман Польшийн хил дээр хийгдэж байсан малтлагын үеэр олон өнгийн өндөгнүүд гарч иржээ. Харин Улаан өндөгний баярын салшгүй нэг бэлэг тэмдэг болох туулай нь харин XVII зууны үед бий болсон гэнэ. Учир нь хүүхдүүд өндөг нууж тоглохдоо туулайны доор хийсэнтэй холбоотой.
Brak komentarzy:
Prześlij komentarz