Аялгуут солир
Арванесдүгээр зуун, аравдугаар он гуравдугаар сар, нэгний өдөр
Аялгуут нэгэн солир огторгуйгаас харважээ
Дэлхийн тойрог замыг тэрбээр гэрэлтүүлсээр
Дэргэдүүр шатаж өнгөрөхөд нь аялгуу эгшиг дуурсчээ
Сэрэмгүй харвасан тэр од сэтгэлийн сонор мялаасан
Аялгуут тэр солирыг хүмүүс Фридерик Шопен гэж нэрлэжээ.
Энэхүү шүлгийг яруу найрагч Ц.Хулан тэрлэсэн юм. Тэрбээр зураач О.Дарамбазарын нэрт хөгжмийн зохиолч Ф.Шопений хөгжмийн бүтээлд зориулан зурсан зургийг хараад ийнхүү шүлэг тэрлэжээ.
Brak komentarzy:
Prześlij komentarz