Тэнгэрээс унасан чулуунууд дэлхий, хүн төрөлхтний гарал үүсэл, од гаригсын тухай “ярьж” өгдөг учраас эрдэмтэд солир гэдэг зүйлд хорхойсон судалдаг. Харин хөгжим, зураг, найраг бол сэтгэл, оюунаас ургадаг болохоор хүн бүрийг хорхойсуулан татдаг биз. Тэгвэл хийлийн чавхдас, төгөлдөр хуур, яруу сайхан үгс, бийр, будгийн хурим болсон уран зургийг нэгэн тэнхлэгт огтлолцуулсан “солир” өчигдөр Улаанбаатарт “унаж”, олны сонирхлыг татлаа. Энэ бол “Аялгуут солир” үзэсгэлэн. Тэнгэрээс биш, сэтгэлээс шидэгдсэн тэр “солир” тунчиг олон өнгөтэй, олон тусгалтай, тэгээд бас этгээд янзын аялгуутай юм билээ.
Тус үзэсгэлэнгийн зөвлөхөөр ажилласан Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Монголын үзэсгэлэнгийн түүхэнд хуудас нэмж, цоо шинэ үзэгдэл болсон арга хэмжээ болж байна. Урлаг бол хүний сэт гэлийн гүн дэхийг хөнддөг. Түүнээс хүн эрч хүч авдаг. Шопенийг XIX зууны Моцарт гэдэг. Хүний тухай түүхийг асуухад “Хэд насалсан бэ” гэдэг. Харин түүх бол хүнээс “Юу бүтээж, юу үлдээсэн бэ” гэж асуудаг. Тиймээс Моцарт, Шопен, Пушкинийг хэд наслав гэдэггүй, тэр ямар бүтээлтэй вэ гэж асуудаг. Тэгэхээр Шопен 39 наслахдаа 600 гаруй бүтээлээ хүн төрөлхтөнд үлдээсэн тийм л хүн” хэмээн онцолсон.
Польшийн алдарт хөгжмийн зохиолч Ф.Шопен болон Монголын гурван уран бүтээл чийн эгшиг, зураас, үг гурваар илэр хийлэгд сэн бүтээлийг сонордож, тольдох үзэсгэлэнг бэсрэг тог лолтын хэмжээнд зохион байгуулсан нь ший дэл, өгөгдөл, сэтгэлгээний хувьд онцгой болж чаджээ.
“Аялгуут солир”-ын нэг эзэн, соёлын тэргүүний ажилтан, “Урбанек” компанийн захирал Б.Лхагважавын сэтгэгдлийг хүргэе.
-Зураач О.Дарамбазар та хоёрын “Хувьс гал” бүтээлийг онцлон яримаар байна. Хувьсгал гэдэг зүйлийг хөгжмөөр илэр хийлсэн Шопений дүрслэлийг хоёр монгол хүн уран зургаар гаргажээ.Та хоёрын илэрхийллийн ялгаа нь юу бол?
Зурж байгаа хүн бүрийн сэтгэлгээ өөр учраас санаа бусдынхтай яг давхацна гэж байхгүй. Би Шопений “Этюд 12” т дуртай. 1834 онд дарагдсан Варшавын бослогод Ф.Шопен оролцохыг хүссэн ч найз нөхөд нь хориглож “Эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах таны зэмсэг бол хөгжим” гээд Францаас явуу лаагүй гэдэг. Тэрбээр хэд хэдэн бүтээлдээ Польш улс тусгаар тогтнолоо хэзээ нэгэн цагт дахин сэргээж, бадраана гэсэн санаа тусгасан. Түүний “Этюд 12” өөрийн гэсэн нүргээнтэй. Тэр нүргээнийг би саарал өнгөөр гаргаж, наагуур нь тод өнгөнүүдтэй хольсон байгаа.Харин Дарамбазарын хувьд нүргээнээ тод өнгөөр, зураасаар илэрхийлсэн. Ялгааны хувьд тийм л байх.
-Шопен эх орныхоо тусгаар тогтнолын төлөө сэтгэлээ чилээж, энэ бүтээлээ туурвисан бол Та юу бодож зурав?
Шопен бол польш түмнийг зоригжуулан, бадраасан хүн. 1918 онд тусгаар тогтнолоо сэргээхэд ч, фашизмыг устгаад Польш улс чөлөөлөгдөхөд ч Шопений “Полонез” эгшиглэж л байсан. Тэр ард түмний тусгаар тогтнолын сэргэн мандалтын түүх бүртэй энэ хүний нэр холбогддог. Бид өнөө үед эдийн засгаараа хөл дээрээ бат зогсох хэрэгтэй. Ингэхийн тулд бид оюун ухаанаараа дэлхийтэй зэрэгцэн алхах ёстой. Эс бөгөөс бид ялагдана. Тиймээс монгол хүн бүр байнга босоо хийморьтой байж, үргэлж сэтгэлдээ нүргэлж, тэмүүлж, бүхний урд явж байгаасай гэж хүссэн санаагаа зурагтаа тусгасан.
-Хулан таны ямар бүтээлд шүлэг бичсэн бол?
Хулан маань хоёр зураачийн найман бүтээлийг шүлгээр илэрхийлсэн байгаа. Жишээ нь, би ханьдаа зориулж Шопений “Ногтюрн 37” г зургаар илэрхийлж, Хулан “Чанга бат хөлөөрөө модод дэлхийг тулдаг шиг чамайг гэсэн хайр минь амьд явахын шалтгаан” гэж бичсэн. Ц.Хулан бол тэсэрч чаддаг найрагч. Хоёр зууныг дам-жин эгшиглэсээр буй агуу бүтээлүүдэд “хув цас урласан”, соёлын тэргүүний ажилтан, МУЭ-ийн нэрэмжит шаг-налт, зураач О.Дарам базар энэхүү үзэс гэлэнд зориулан 27 зургаа дэлгэжээ.
-Шопений илэрхийлсэн хувьсгалыг хоёр хүн бийр, будгаар “амилуулж”, харах мэдрэхүйгээр нь дамжуулан хүмүүст хүргэж байна. Тэгэхээр та хувьсгалыг яаж дүрслэн зурав?
Миний хувьд хувьсгалыг цагаан, цагаан шар гал, улаан өнгөөр илэрхийлсэн. Энэ бол ми ний л төсөөлөл. Лхагважав, бид хоёрын илэр хийлэл ямар байх нь гол биш, зураг уншиж бай гаа хүмүүсийн тай лал, сэтгэлгээнээс хамаа рах зүйл. Зураг бол сэтгэхүйн урлаг. Тиймээс бидний “Хувьс гал” ямар вэ гэдгий г тайлбарлах хэцүү. Амттай, эсэхийг та л мэдрэх учиртай.
-Эх орон, түмэн олныхоо төлөө гэсэн Шопений сэтгэлийн тэсрэлтийг та зураг бол гож байхдаа юу мэдэрсэн бол. Тэр хүнийг хайрлаж, өрөвдөв үү, эсвэл бахдаж, баяр лав уу, түүнтэй адил тэсэрч дэлбэрэв үү. Аль өнцгөөс тэр хүнийг харахыг хичээ сэн бэ?
Лхагжав бид хоёр Польшид сурч, төгссөн. Залуу үеийнхээ долоо, найман жилийг тэр улсад өнгөрүүлсэн гэхээр яах ч аргагүй тэр улс бидний нэг гэр болж таарна. Тэр талаараа надад тэсрэлт авчирсан. Гэхдээ энэ бол үзэл санааных биш, туурвих тэсрэлт гэж болно. Хөгжим сонсоод, ном зохиол уншаад хүн уйлж байхыг би зөндөө харсан. Харин зураг хараад сэтгэл нь хөдөлж, уйлж байхыг би хараагүй. Тэгэхээр хөгжим, найраг зохиолд хүний сэтгэлийг хөнддөг нэг өнгө байгаа биз. Зурагт тийм өнгө байдаг уу гэсэн эрэл хайгуулыг би хийсэн.
-Хөгжим хийсвэрлэлийн урлаг. Уран зураг ч ялгаагүй. Оюун ухаан, сэтгэл гэдэг баригдаж, үзэгддэггүй хийсвэр зүйлээс ур-гадаг. Тэгэхээр бодит юмыг хараад зурах, хийсвэрлэлээс дүрслэн зурахын ялгаа нь юу байв?
Сонсох, хэлэх, харах гэсэн илэрхийлэл, мэдрэхүйн ялгаатай л болохоос хөгжим, найраг, зураг гурав нэг юм. Харах, харахгүй гэдгээс шалтгаалах бус, би өөрт ирсэн дохиог л гаргахыг хичээсэн. Цаг хугацаа, орон зайг “хольж хутгаад”, хаа байсан 1800 оныг ХХI зуунд авчирч, “төөрүүлсэн” санаа оноог нь тийм нэг содон мэдрэмжээр гаргаж чадах хүн бол чухамхүү Ц.Хулан гэж сонгосон нь тун зөв байжээ гэж найрагч бүсгүйн богино мөртүүдийг уншиж байхдаа бодлоо. Түүнээс хэдэн зүйл тодрууллаа.
-Сонссон, харсан мэдрэмжээ үгээр илэр хийлэх нь нэг хэрэг. Та энэ удаагийн хамтын ажлаараа юу илэрхийлэхийг хүссэн бол. Энд дэлгэсэн уран зургуудад, энэ сэдэл санааг төрүүлсэн хөгжмийн бүтээлд нь шүлгээ “наалдуулах” гэж оролдов уу?
Хоёр зураач Шопений зохиолыг сонсоод зурж байх явцад, өөрөөр хэлбэл урланд нь миний шүлгүүд төрсөн. Шопений бүтээлүүдийг сонсонгоо Лхагважав, Дарамбазарын зургийг хараад юу мэдэрснээ хэлэхэд бидний санаа ерөнхийдөө таарч байсан. Жишээ нь, “Шөнө чи мандтугай” бүтээл гэхэд бүхнийг эн тэнцүү болгодог шөнө ирэхэд хаан харц, дээд доодын ялгаа байхгүй бүгд л зовхи гэдэг хөшгөө хаагаад нойрсдог гэсэн санаа тусгасан. Хамгийн түрүүнд мэдрэмжээр буусан шүлгүүд минь хоёр зураачийн зурагт тохирч, эргээд тэр зургууд Шопений бүтээлүүдийг тодотгож чадсан бол бүр тодруулбал, гурван огтлолцол маань Шопенийг тодорхойлж чадсан бол бидний зорилго биелж, олзтой байсны илэрхийлэл юм. Энэ бол оролдлого, эхлэл төдий. Дэлхийн галерейнүүдэд ийм оролдлого хийж байсан байж болно. Монголын хувьд энэ бол анхдагч.
Сонирхуулахад, Ф.Шопений хөгжилтэй, тэмүүлэлтэй, бадрангуй, хайр сэтгэлтэй, хөнгөн гунигтай гээд олон эгшиг, илэрхийлэлтэй этюд, полонез, вальс, сонат, ноктюрн зэрэг бүтээлүүдээс “ургуулсан” 36 уран зураг дэлгэсэн эл үзэсгэлэнгийн нэрийг соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулан өгсөн юм билээ. Нэрэндээ тохируулан Арванесдүгээр зуун, аравдугаар он гуравдугаар сар, нэгний өдөр Аялгуут нэгэн солир огторгуйгаас харважээ Дэлхийн тойрог замыг тэрбээр гэрэлтүүлсээр Дэргэдүүр шатаж өнгөрөхөд нь аялгуу эгшиг дуурсчээ Сэрэмгүй харвасан тэр од сэтгэлийн сонор мялаасан Аялгуут тэр солирыг хүмүүс Фридерик Шопен гэж нэрлэжээ хэмээн тэрлэжээ. “Аялгуут солир” үзэсгэлэн долоо хоногийн турш “Blue mоon” галерейд үзэгчдийн хүртээл болж байна. Үзэсгэлэн гэхээр нам гүм орчинд зураг, баримал үзээд л чимээгүйхэн гарч явдаг тогтсон хэв маяг санаанд тань бууж байна уу. Тэгвэл хоёр зуун дамжин “ирсэн солир” танд сонгодог урлагийн тоглолтыг давхар сонордуулах юм. Сонорыг тань мялаах уран бүтээлчид бол ХБК ийн багш, оюутан, сурагчид болон ДБЭТ ын хөгжимчид.
Brak komentarzy:
Prześlij komentarz