wtorek, 22 lipca 2014

Czterej pancemi I pies

Нохойтой дөрвөн танкчин гэдэг нь Януш Пшимановскийн туурвисан Czterej pancemi I pies гэдэг зохиолоор бүтээсэн польшийн телевизийн хар-цагаан өнгийн олон ангит киноны нэр юм. Энэ кино нь цэрэг дайны адал явдлын төрөлд хамаарах бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Рыжий танкны багийн болон Шарик нэртэй нохойн байлдааны үеийн өдрүүдийн тухай өгүүлдэг.
Уг киног танилцуулах ажиллагаа 1966 оны тавдугаар сарын 09-нд болсон байна. Энэ олон ангит киноны зураг авалтыг гурван улиралд багтаан гүйцэтгэсэн бөгөөд 1966, 1969, 1970 онуудад польшийн телевизээр дамжуулан үзүүл-жээ. Хүүхэд, залуучуудад зориулан бүтээсэн энэ олон ангит киног бүрэн хэмжээгээр нь Польшид жил бүр 1989 оныг хүртэл үзүүлсэн байна. Харин ЗСБНХУ-д анх удаа 1968 оны есдүгээр сарын 25-нд гаргасан байна.
Уг олон ангит кино Польшид гарч байх үедээ асар их амжилт олжээ. Уг кино ЗСБНХУ-д Нохойтой дөрвөн танкчин буюу Гурван польш, нэг гүрж эрчүүд ба нохой хэмээн ард түмний өгсөн нэрээр, БНАГУ-д Vier Panzefahrer und ein Hund нэртэй гарч байхдаа, түүнчлэн Зөвлөлтийн эвслийн бусад оронд гарч байх үедээ түүнээс дутуугүй алдаршсан байна.
Үүний нөлөөнд хэдэн үеийн залуус өсөн хүмүүжиж, чухамдаа германы овчаркийг худалдаж авах гэсэн их хүсэл сонирхол нь өрнөжээ. Уг киног бүтээсэн орон болох Польшид нэг хэсэг түүнийг зөвлөлтийн сурталчилгаатайгаар үзүүлэхийг хоригложээ. Энэ киног үзүүлэхийг эсэргүүцсэн анхны эсэргүүцлийг тус улсын ахмадын байгууллагын дэд дарга Ежи Буковский санаачилсан байна. TVP компанийн төлөөлөгч ч Польшийн өнгөрсөн үеийн түүхийг харлуулсан кинонуудыг ойрын үед нийтэд үзүүлэх бодолгүй байна гэжээ.
Тухайн үед Польшийн олон нийтийн телевизн буюу Польшийн Телевизийн сувгийн дарга байсан Бронислав Вильдштейн уг олон ангит киног эфирээр дамжуулахыг хориглож, гагцхүү намайг үхсэн хойно л тийм юм хийгээрэй гэж хэлжээ. Уг телевизийн сувгийн барууны удирдагч Нохойтой дөрвөн танкчин киног эфирээр гаргахыг тийнхүү эсэргүүцсэн нь түүхийн бодит үнэнийг гуйвуулсан гэдэгтэй холбоотой байжээ. Тэд эдгээр киногоор Дэлхийн хоёрдугаар дайны үйл явдлыг буруугаар тайлбарласанд сэтгэл нь гонсгор байжээ. Германчуудыг мангуу дээрэмчдийн бүлэглэл болгон харуулсанд бид эгдүүцэж байна. Тэд бол тухайн үед дэлхийд маш хүчтэй арми байсан тул түүнийг ялахад хэцүү байсан. Мангуу дээрэмчдийн бүлэглэлийг хүүхдүүд ч ялж чадна шүү дээ хэмээн бичиж байжээ.
Энэ шийдвэр нь Орос, Украины олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр сөрөг тайлбар хийх шалтаг болж, интернетийн орос хэлээр ярьдаг хэсэг бүлгүүдийн дотор өргөн хэлэлцүүлгийн сэдэв болон хувирсан байна. Вильдштейн нь мөн Зүүн Европын зарим оронд тогтмол явагддаг оросын эсрэг, коммунизмын эсрэг чиглэсэн хэлэлцүүлэгт идэвхийлэн оролцдог байсныг тэмдэглэвэл зохино. Вильдштейнийг 2007 онд ажлаас нь халсны дараа уг киног телевизийн дэлгэцээр дахин харуулах болж, тухайлбал, 2008 оны гуравдугаар сард Польшийн PTV2 сувгаар үзүүлсэн байна.
1968 онд Польшийн Нохойтой дөрвөн танкчин олон ангит кино телевизийн дэлгэцнээ гарсны дараа зөвлөлтийн хөвгүүд бараг цөмөөрөө танкчин болохсон гэж мөрөөдөж, хашааны ноход тэр даруйдаа л уг киноны гол баатрын нэрээр Шарик нэртэй болсон гэдэг.
Энэ олон ангит кино дэлгэцнээ гарах болсноор германы овчарк Шарик Польшид хамгийн алдартай нохой болж, тэр байтугай цагдаагийн кино судлаачид түүний дурсгалын хөшөөг Варшавын ойролцоо Сулковиц гэдэг газар босгон мөнхжүүлж, номын сангийн байранд Шарикад зориулагдсан үзэсгэлэн нээсэн бөгөөд үүний гол үзмэр нь 14 настайдаа хөгширч үхсэн алдарт тэр нохойн чихмэл байдаг ажээ. Харин хоёр дахь Шарикийн чихмэл нь агуулахад хадгалаастай байдаг гэнэ. Түүнчлэн гуравдахь Шарикаас нь, харамсалтай нь, зөвхөн араг яс нь л үлдсэн ба үүнийг нь өдгөө цэргийн шинэ сонсогчид судалж, нохойн анатомын цагаан толгойг мэдэж авдаг байна.
Телевизийн энэ алдартай кинонд гурван Шарик тоглосон аж. Тэдгээрийн хоёр нь зураг авалтад оролцож, харин гурав дахь нь орлон тоглогчийн хувиар сэлгээний суудалд суух болжээ. Кинонд тоглуулахаар энэ гурван нохойг гурвууланг нь кино судлалын сургуулийн хамгийн туршлагатай нэгэн сургагч багш болох дэд хурандаа Франчишек Шиделко дасгалжуулан сургажээ.
Кинонд гурван нохой ажлаа хуваан гүйцэтгэж, алдарт Т-34 танкны багийнхны тухай киноны бүх үзэгдэлд оролцдог байжээ. Тухайлбал, томруулсан зураг дүрсүүдэд Шарик-1 нь, Шарик-2 нь ноцолдож уралцахдаа гаргуун байсан тул хөөж элдэх, ноцолдох, уралцах зэрэг үзэгдлүүдэд зургаа авахуулдаг байжээ. Харин орлон тоглогчийн хэрэг байгаагүй учир Шарик-3 нь зураг авалтад оролцож чадаагүй гэнэ.
Гол Шарикийн жинхэнэ нэрийг Тример гэдэг байжээ. Энэ нохой 1965 онд Сулковиц дахь амьтан сургах газарт төрсөн ба 3430 гэсэн дугаартай болж, үүлдрийнхээ номонд энэ дугаараараа бүртгэгджээ. Бууралтсан үстэй энэ нохойн чихмэлийн суурин дээр өдгөө Тример - Шарик гэсэн бичиг байдаг ба хажуу дахь жаазанд нь алдартай энэ нохойн номын бүртгэлийн хуудас наасан байдаг гэнэ.
Бүх ажил нь Шарик, түүний орлон тоглогч Атак хоёрын алийг нь сонгох вэ гэдгээс эхэлж, Варшавын цагдаагийн хэлтсийн байранд сонголтоо хийжээ. Тэр үед хоёр нохой энд дөнгөж л ирээд байсан тул аль аль нь үүргээ олигтой гүйцэтгэж чадаагүй ажээ. Гэхдээ дараа нь орлон тоглогч Шарик цагдаагийн үүргээ санаачилга муутай биелүүлсэн тул өрсөлдөгч нь жинхэлжээ.
Хэрвээ уг кино амжилт олоогүй бол түүний карьер хэрхэн төгсөх байсныг хэн ч эс мэднэ. Тэгтэл сайхь Шарик зураг авалтын талбайд өөрийнхөө уран бүтээлчийн шинжийг гэнэт нээн харуулаад өөрийнхөө итгэж болох цэрэг хаана байгааг, дайсан хаана байгааг алдалгүй тодорхойлж чадсан байна.
Түүнчлэн Целер гэдэг нохойг зүй ёсоор цагдаагийн албаны гайхалтай сайн нохой хэмээн үзэж байж. Гэвч тэр нохой жүжигчин болж чадахгүй байжээ. Энэ тухайд нохой сургагч Фринцишек Шиделко тайлбарлахдаа: Сонголт хийж байх үед тэр нохой дөрвөн танкчинг эгээтэй л барьчихаагүй. Түүнээс гадна Рудый гэдэг танк руу ч дайрах байсан. Харин Шарик бол даалгавраа бараг хүн шиг ойлгож, үүргээ давуулан биелүүлж чадсанаар хүмүүжүүлсэн сургуулийнхаа бахархал болон үлдэж чадсан юм... Шарик киноны кадрт үзүүлбэрээ ямар сайн гүйцэтгэдэг байсан гээч. Энэ нохой төрөлхийн авьяаслаг жүжигчин мөнөөс мөн. Зураг авалтын эцсээр энэ нохой дуран руу дахин ухасхийлээ. Догширсон нохой руу найруулагч оросоор: Шарик, зайл, чи энэ үзэгдэлд тоглохгүй гэж хашгирлаа. Шарик ч зураг авалтын группынхныг бүгдийг тэр даруйд нь ойлгож хайрлан хүндэтгэж билээ хэмээн тэрээр өгүүлсэн байдаг.
Нохой сургагч цааш нь ярихдаа: Шарикийг уснаас айдаг байсан мэтээр зарим хэвлэлд худал бичдэг. Шарик Висла мөрнийг гатлах гэж хөвж яваа зургийг авах үед зүгээр л тийм үзэгдлийн хэсэг гардаг байсан. Сумны дэлбэрэлтийн улмаас мөрний ус ёстой л буцалж байх шиг санагддаг сан. Харин Шарик маань хүрэх бай руугаа хөвсөөр л явдагсан гэж дурссан байдаг.
Киноны зохиолын эхний үзэгдэлд Шарик германчуудын ар талаас гарч ирэхдээ холбоотны цэргүүдийн дайралтыг хөнгөвчлөхийн тулд телефон утасны шугамыг үнэрлэж мэдээд тас хазаж байгаагаар дүрсэлсэн байдаг. Гэвч дайнд ялуулахын тулд амийг нь золиослох тийм эрсдэлд хайртай амьтнаа оруулахгүй байх саруул ухаан гаргах үүднээс киноны тэр хэсгийг хассан хэмээн тэр цааш нь ярьсан байдаг.
Энэ киноны зураг авалтын үеэр аль хэдийнэ Шарикт алдрын цууриа ирсэн байжээ. Лодза хотын ойролцоо Берлиний хэд хэдэн гудамж, Бранденбургийн хаалганы дууриамал объектуудыг байгуулаад зураг авалтынхаа талбайгаар өсвөр насны хэсэг хүүхэд гүйлгээд нохойныхоо үснээс ганц ч гэхнээ хялгас зулгаалгаж сахиус болгуулахыг оролдлоо.
Үүнээс хойшхон Шарикийн хөлийн сарвууны нь мөртэй гэрэл зургуудыг өндрөөр үнээр худалдах болжээ. Түүний асар том мөртэй тусгай дэрийг ч бүтээх болж. Тэр дэр дээр нь дараа нь Шарикийн хөлийн сарвууны мөрийг сургагч нь дарж өгдөг болсон байна. Гэвч өдөрт 50-иас илүүг амжуулж чаддаггүй байжээ. Тийм гэрэл зургуудыг хүүхдүүд өндөр үнээр худалдаж, дотор нь Дональд гэдэг бохь хавчуулаад туузаар чимэглэж боогоод янз бүрийн цуглуулгаар солих болсноор тухайн үедээ олдошгүй ховор зүйл болжээ. Түүнчлэн уг кино дэлгэцнээ гарах болсноос хойш үзэгчидтэй хийх жүжигчдийн нь уулзалт 40 мянга хүртэл хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэнгүүдэд явагддах болсон байна.
Тухайлбал, 1975 онд киноны жүжигчид, Шарикийг аваад гудамжаар явахад чехийн нийслэлийн хэдэн мянган хүн цугларсан байжээ. Энэ нь Прагад Битлз хамтлаг юмуу, Францишек Шиделвко өөрөө ирсэнтэй л адил санагдаж байсан хэмээн хүмүүс дурссан байдаг ажээ.
Үүнээс хойш Шарик цагдаагийн албандаа буцаж очсонгүй аж. Гэвч өөрийгөө амьсгал хураатлаа асарч тэтгэх, үнэн голоосоо хайрлах сайн эздийг олж чаджээ. Шарикийн нүд юм харж чадахаа больж, сонсголгүй болж, хойт хоёр хөлд нь саа өвчин тусаан байна. Эзэд нь сүүлийн нэг жилд нь тэвэрч аваад эрүүл агаарт гаргадаг байжээ. Ингээд тэр нохой 1979 оны сүүлчээр үхжээ.
Телевизийн Нохойтой дөрвөн танкчин гэдэг олон ангит киног шүүмжлэгчид Польшийн киноны уран бүтээлийн түүхэн дэх хамгийн үнэ цэнэтэй бүтээл хэмээн үздэг байна.
Эх сурвалж: ТВ 7 хоног сэтгүүл

Brak komentarzy:

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг