piątek, 28 kwietnia 2017

Krzysztof Zanussi

Польшийн кино, театр, телевизийн нэрт найруулагч Кжиштоф Зануссигийн кино өдрүүд Улаанбаатар хотноо ирэх 5-р сард зохиогдох гэж байна.

11 телевизийн кино, 27 уран сайхны кино, мөн тооны жүжиг, дуурийг найруулсан тэрээр Канн, Венеци, Торонто, Москва, Монреаль, Берлин, Чикаго зэрэг хотуудын кино наадмуудын шагналыг хүртэж байжээ. Зануссийн бүтээлүүд нь польшийн болон дэлхийн кино урлагийн ямар нэг хэв маягийг дагасан байдаггүй ба тэрээр өөрийн уран бүтээлийг туурвихдаа яман нэг загвар хөөдөггүй, бусдын сонирхолд нийцүүлж хийдэггүйгээрээ онцлог юм.

niedziela, 9 kwietnia 2017

Bitwa pod Legnicą - bitwa z niewiernymi

Bitwa pod Legnicą w 1241 r.
prawdopodobnie rozegrała się pod Oławą,
choć zdaniem niektórych historyków w ogóle jej nie było.
1241 оны 4-р сарын 9-нд Легницийн талд Европын улсуудын цэргийн нэгдсэн хүчийг Монголын багахан арми бут цохисон ажээ. Үүнийг Легницийн тулалдаан гэдэг байна. Хоёр Герман 1990 онд нэгдснээс эхлэн II дайны өмнө эзэмшиж байсан нутгаа сэргээж авах их маргаан дэгдэж эхэлжээ. Түүхийн гэрч болсон Монголчуудын энэ тулалдаан болсон нутаг чухам хаана байдаг, хэний эзэмшил байсан зэрэг олон маргаантай асуултын хариуд Монголчууд бид аль хэдийнээс хутгалдан орсон. Энэ тулалдааны түүхэн ойн жил явагдсан эрдэм шинжилгээний хурлыг толилуулъя.

piątek, 23 grudnia 2016

Christmas Day

Najserdeczniejsze życzenia Szczęśliwych i Radosnych Świąt Bożego Narodzenia oraz wszelkiej pomyślności i sukcesów w nadchodzącym roku składa MonPol klub.

czwartek, 17 listopada 2016

expo-2022

Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны галерейд 2016 оны 11-р сарын 17-нд 16:00 цагт Лодзийн хөгжлийг эрчимжүүлэх Экспо-2022 илтгэл болов.

Łódź - expo2022

Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны галерейд 2016 оны 11-р сарын 17-нд 16:00 цагт Лодзийн хөгжлийг эрчимжүүлэх Экспо-2022 илтгэл болов.
Kraków хотын оюутнуудын дарга асан, чөлөөт уран бүтээлч Б.Магванжавын авсан зургуудаас толилуулъя.

Expo 2022

Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны галерейд 2016 оны 11-р сарын 17-нд 16:00 цагт Лодзийн хөгжлийг эрчимжүүлэх Экспо-2022 илтгэлд хүрэлцэн ирэхийг урьж байна.

środa, 16 listopada 2016

Michał Łabenda - Ambasador wizytujący w Mongolii

Бүгд Найрамдах Польш Улсын Тусгаар тогтносны 98 жилийн ойн баярыг тохиолдуулан 2016.11.16-нд Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд эрхэмсэг ноён Михал Лабенда хүндэтгэлийн хүлээн авалт хийв.

wtorek, 15 listopada 2016

Narodowe Święto Niepodległości

Польш Улсын Тусгаар Тогтнолын баяр нь Богд хаант Монгол Улс байгуулагдсан Үндэсний Эрх Чөлөөний өдөртэй дүйцнэ. Польшийг Австри, Прусс, Орос 3 улс 3 хувааж захирснаас хойш 123 жилийн дараа тусгаар тогтнолоо сэргээжээ.
Монгол манжийн эрхшээлд байх үед тэнгэрийн амьтан гэж лууг шүтдэг байв. Энэ үед Польшийн зүүн хэсэг Оросын эрхшээлд буй учир 2 толгойтой бүргэд сүлдэнд нь заларч байв.
Польшийн нэг эрдэмтэн Ренчин гуайгаас:
- Монголчууд та нар луу л гэх юм, луу гэж амьтан байдаггүй шүү дээ гэхэд
Ренчин гуай:
- Монголд байсан юмаа л гэж. Польш эрдэмтэн гайхаж:
- Юу, та юу хэлнэв, Монголд хэзээ байсан гэх гээв хэмээн гайхширвал:
- Польшид хоёр толгойтой бүргэд байхад үед Монголд луу байсан юм гээд мөнөөх эрдэмтнийг таглажээ.

poniedziałek, 10 października 2016

Polish film director Andrzej Wajda dies

Many of Andrzej Wajda's
filmswere inspired by Poland's turbulent history
Анджей Вайда нь польшийн хамгийн агуу найруулагч байсан юм. Түүний найруулсан Суваг болон Үнс ба эрдэнэс кинонууд нь польшийн кино урлагийг дэлхийн тавцанаа таниулсан бүтээлүүд болсон юм. Тэрээр польшийн кино урлагийн сургуулийг үндэслэсэн бөгөөд түүний Гантиган хүн бүтээл нь хүмүүний ёс суртахууны зовнил, мөн чанарыг харуулсан киноны төрөлд шилдгийн, шилдэг нь болсон кинонуудын нэг юм. Түүний ихэнх бүтээлүүд польшийн кино урлагийн сонгодог бүтээлүүд хэмээн үнэлэгддэг бөгөөд эдгээр бүтээлүүдэд нь Пан Тадэуш болон Татарак кинонууд зүй ёсоор ордог юм. Анджей Вайдагийн кино урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж 2000 онд түүнд Оскарын шагнал олгожээ.

czwartek, 6 października 2016

Ulaanbaatar International Film Festival

“Улаанбаатар” Олон улсын наадам “Зуд” киногоор нээлтээ хийнэ Кино Наадам 2016 оны 10-р сарын 11-14-нд Улаанбаатар хотноо болох гэж байна. Монголын Урлагийн Зөвлөл, Францын Элчин Сайдын Яамтай хамтран, Солонгосын Элчин Сайдын Яам, Гёте-Институт, Тайваний Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газрын дэмжлэгтэйгээр кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон артхаус бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх замаар тус салбарын хөгжлийг дэмжих зорилготой 8 дах удаагаа зохион байгуулах гэж байгаа юм. Уг наадам дэлхийн шилдэг Канн, Берлиний олон улсын кино наадамд шалгарсан Англи, Афганистан, Герман, Франц, Польш, Солонгос, Тайвань зэрэг орны 10 кино бүтээлийг олон нийтэд толилуулна. Наадмын нээлтийн ажиллагаа Берлиний олон улсын кино наадамд сонгогдон толилуулагдсан, Польш, Герман, Монголын хамтарсан, найруулагч Марта Миноровичийн “Зуд” киногоор 2016 оны 10-р сарын 11-ний 19:00 цагаас Тэнгис кино театрт нээнэ.

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг