УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Тамхины хяналтын тухай хууль санаачлан, УИХ-аар батлуулж, тэр нь учир дутагдалтай хууль гарсан гэж олны хэл ам дагуулсаар багагүй хугацаа өнгөрч. Монголын хууль гурав хоног гэдэг шиг Л.Эрдэнэчимэг гишүүний хууль ч мөн гурав хоногтоо үйлчилсэн. Бар, ресторан зэрэг үйлчилгээний газруудыг эс тооцвол Тамхины хяналтын тухай хууль хэрэгждэггүй хууль болсон.
Тэгвэл тэрээр саяхнаас Архины хяналтын тухай хууль санаачлахаар судалгаагаа эхлүүлсэн бөгөөд энэ өдрүүдэд Польшийн Варшав хотод судалгаа хийж яваа гэнэ. Тус улсын эрүүлжүүлэх төвийн ажилтай танилцаж, туршлага судалж яваа гэнэ шүү. Тамхины хяналтын хуульд тусгасан шиг тамхи татах цэгийг нь байгуулж өгөөгүй байж шууд хорьчихсон шигээ Архины хяналтын хуульдаа анхаарахын тулд гадны оронд туршлага судалж яваа юм байх. Архины хяналтын тухай хууль гарахыг олон хүн дэмжиж байгаа ч Архины бизнес эрхлэгчидтэйгээ илүү хатуу тэмцэх хэрэгтэй ч олон хүн сануулаад буй.
Эх : Хэрэгждэггүй хуулийн эзэн Польшид
Brak komentarzy:
Prześlij komentarz