wtorek, 19 listopada 2013

Дэлхий дахинд нүүрс олборлохгүй байхыг уриалав

ВАРШАВ. /АП/. Цэвэр эрчим хүчний эх үүсгүүрийн төрлийг олшруулан, дэлхийн нүүрсний нөөцийг газрын хэвлийд нь үлдээхийг НҮБ-ын цаг уурын асуудал хариуцсан дипломат төлөөлөгч нүүрсний салбарынханд уриаллаа.
Эрдэмтдийн хэлдгээр дэлхийн дулааралд нөлөөлж буй дулааныг хуримтлуулдаг хийн ялгарлыг бууруулахыг Кристина Фигурес уриалжээ. Тэрбээр өчигдөр Польшийн Эдийн засгийн яамны байранд нүүрсний компаниудын гүйцэтгэх захирлуудтай НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн талаар хуралдааны салбар уулзалтыг хийсэн юм.
Нүүрсний талаарх уг хурлыг байгаль орчныг хамгаалах идэвхтнүүд эсэргүүцэн, яамны байрны дээвэрт гарч, “Дэлхийг хэн ноёрхож байна? Чулуулгийн үйлдвэрүүд үү? Хүмүүс үү?” гэсэн уриа лоозонг барьсан байлаа.
Польш улс нь эрчим хүчнийхээ 90 орчим хувийг нүүрсээр үйлдвэрлэдэг бөгөөд нүүрстөрөгчийн хийг бууруулах хэлэлцүүлгийн нэг хэсэг нь нүүрс мөн гэж тус улсын Эдийн засгийн яамны сайд мэдэгдэв.

Brak komentarzy:

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг