Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Михал Лабенда, Монгол улсын ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ШУА-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, доктор, проф Р.Бандий нар уулзаж, хоёр орны шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын үеэр Монгол, Польш хоёр орны шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй бөгөөд цаашид энэхүү харилцааг үргэлжлүүлж, өргөжүүлэн хөгжүүлэх, шинэ шатанд гаргах чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөж байгаа талаар ярилцлаа.
Тухайлбал хоёр тал Төв Азийн палеонтологийн олон улсын төвийг монголд хамтран байгуулах, Караковын архивт хадгалагдаж буй Кростовицийн өвийг олны хүртээл болгох, археологийн чиглэлээр хоёр орны хамтарсан хурал зохион байгуулах зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд Польшийн талаас эдгээр бүхий л үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Brak komentarzy:
Prześlij komentarz