Долоо хоног дутамын Open door сонины Тамгын газрын дарга Б.Ерэнтэй |
КАЛЛИГРАФИ (calligraphy) Үзэг юм уу, бийр, бэхээр гоё, чамин, хэв маягийн дагуу бичих, эсвэл бичээс хийх урлаг. Үсгүүдийн хэв хэлбэр зөв, өөр өөр хэсгүүдийн нь ээлж дараалал, харьцаа нь зөв, зохицож нийцсэн байвал зохино. Лалын болон Хятадын соёлд каллиграфийг уран зураг адил өндөр үнэлдэг.
XIV-XVI зуунд дараа үеийн бичиг үсэг, ном хэвлэлд үлэмж нөлөө үзүүлсэн хоёр төрлийн үсэг Европт бий болжээ, энэ бол ром, итали хэв маягууд юм. Орчин цагийн хэвлэл бий болсноор (1450 онд) каллиграфи нь урлагийн тусгай төрөл салбаруудад (уран гоё бичлэг гэх мэт) холбогдож хамаарах болжээ гэсэн байна.
Танд сонордуулахад Баатар Батбаяр NEPKO-гийн байранд өөрийн биеэр очиж тэдний хэвлэсэн номыг худалдан авсан хүмүүсийн нэрийг үнэ төлбөргүйгээр каллиграфидаж байна шүү. Төрийн шагналт, XX зууны шилдэг нийтлэлч Баабар Батбаярт,
-Каллиграфи чинь уран бичлэг бус уу. Таны монгол бичгээр бичсэн каллиграфийг харахад бидний ойлголттой давхцахгүй байна гэж бодсоноо хэллээ.
-Каллиграфи дотроо маш олон чиглэл, урсгалтай. Манайд томоотой, цэгцтэй, уран бичлэгийн урсгал нь илүү их хөгжсөн байгаа. Харин минийх дахин давтагдадгүй, тухайн үеийн эмоци илэрхийлэгддэг чиглэл гэж байна. Тэрбээр Монгол гэж хоёр, гурван удаа бичиж харуулсан. Өөр өөр зурлага гарч байв. Уг нь Үнэгүй бяслаг зөвхөн хулганын хавханд байдаг гэсэн орос ардын зүйр үг бий. Баабар Батбаяраас Хэзээнээс эхлэн каллиграфи чинь үнэтэй болох вэ гэж моготгох гэснээ түүнийг хүндлэх сэтгэлдээ хүлэгдсэн бидний хэдэн нөхөр асууж чадсангүй.
Каллиграфийн цаас, бийр, бэх нь жинхэнэ ориг, манай тооллын 105 онд анх цаас хийж хаандаа өргөн барьсан Цай Лунь түшмэлээс улбаалсан Бээжин, Шанхай үйлдвэрийнх байна лээ.
Баабар Батбаярын үнэгүй каллиграфи |
Монгол |
Намар |
Ерэнтэй |
Долоо хоног дутамын Open door сонины
Тамгын газрын дарга
Б.Ерэнтэй
Тамгын газрын дарга
Б.Ерэнтэй
Brak komentarzy:
Prześlij komentarz