wtorek, 12 listopada 2013

NTV телевиз Польш киноны өдрүүдийг зарлалаа

NTV телевиз 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн  Польш киноны 10 хоногийг зарлаад байна. Та бүхэн үзэгчдийн сэтгэлд хоногшсон түүхэн, баримтат, орчин үеийн Польшийн дэлгэцийн бүтээлийг NTV телевизээр албан ёсны онцгой эрхтэй, оюуны өмчийн зөвшөөрөлтэйгээр хүлээн авч үзнэ үү.
1.    11 дүгээр сарын 12
“Swiety interes буюу Тэнгэрлэг наймаа” – 2011, хөрөг, 86 мин
Найруулагч – Мачей Войтышко
20р зууны хамгийн их алдартай Польш хүн бол яриангүй хоёрдугаар Пап лам Карл Войтыла гэдэгтэй хэн ч маргахгүй. Амьдаараа бурхан лугаа яригддаг байсан энэ хүн үнэн хэрэгтээ яс махнаас бүрдсэн жирийн нэгэн байсан гэдгийг энэ бүтээлээс харж болно.

2.    11 дүгээр сарын 13
“Ичих нүүргүй”
Тажик төрөлх хотдоо буцаж ирэхэд түүний хайрт эгч Анка нь эхнэр, хүүхэдтэй залуутай холбоотой болохыг мэднэ. Улс төрийн хэтийн зорилготой, бусдад хүндлэгдэж чаддаг бизнесмэн залуугаас эгчийгээ харамласан сэтгэл нь Тажикийг нийт олны даган мөрддөг нийгмийн ёс суртахууны хэм хэмжээсийн хил хязгаарыг хэтэрхэд хүргэнэ. Үүний хажуугаар үндэстнийхээ даган мөрддөг онцлог уламжлалыг эвдэн эмч болж, энгийн амьдралаар амьдрахыг мөрөөддөг цыган охин Ирмина Тажикыг харсан цагаасаа өөрийн нөхөр болох хүн гэдэгт бат итгэнэ.

3.    11 дүгээр сарын 14
“Roza буюу Сарнай” – 2011, дайны эмгэнэлт, 94 мин
Найруулагч -  Войчех Смажовски
Польшийн 2012 оны Шилдэг Кино шагналтай бүтээл.
Дайны дараах Польшийн баруун урд хязгаар. Хүний ой тоонд багтамгүй үхэл зовлон туулсан Тадеуш жирийн амьдралыг мөрөөдөн энэ нутгийг зорино. Харин ирсэнийхээ дараа хэнд ч дийлддэггүй нэгэн хүчирхэг дайсантай тулах болсноо ухаарна. Тэр дайсны нэр – Коммунист систем.

4.    11 дүгээр сарын 15
“Kret буюу Сохор номин” – 2011, триллер, 104 мин
Найруулагч - Рафаэль Левандовски
Гэнэт нэг өдөр амьдрал нь орвонгоороо эргэж эцэг нь ардын дайсан, өөрөө азгүй нэгэн болж эхнэр нь хүртэл хаяад явахад амьдралаа эргүүлж хэвийн болгохын тулд чөтгөртэй хүртэл нөхөрлөх биз.

Дараагийн долоо хоногт
1.    11 дүгээр сарын 18
“Listy do M  буюу М-д бичсэн захиа” -  2011, уянгын инээдэм,112 мин 
Найруулагч – Митжи Окорна
Зул сараар насныхаа хайрыг олсон тухай цуврал түүхүүд. Микоуай бол ФМ радиод хөтлөгч хийдэг залуу. Хүмүүс түүний хөтөлдөг хөтөлбөр рүү утасдаж өөрийн хүсэл, мөрөөдөл, зовлон гунигаа хуваалцдаг бөгөөд Микоуай тэр бүгдэд нь тохирсон хариулт, зөвлөгөө өгдөг учир түүний нэвтрүүлэг их алдартай. Гэвч тэр өөртөө тусалж чаддаггүй нэгэн. Олон баярын шөнийг ажил дээрээ туслахтайгаа хамт ажиллан өнгөрөөсөөр ирсэн. Дорис бол Зул сарын баярын маргааш өглөө хайртай хүнийхээ унтлагын цамцтай сэрэхийг хүсдэг боловч өнөөг болтол тохирох эртэйгээ учраагүй яваа романтик бүсгүй. Харин Шчэпан бол гэр бүл нь сүйрлийн ирмэг дээр тулж ирсэн тул гэр бүлээ бүрэн бүтэн авч үлдэхийг хичээх эр. Польшийн Өвлийн өвгөн-Гэгээн Микоуай утсыг нь хулгайлсан нэгэн хүүг хайсан зорилгогүй, хүүхэмсэг нэгэн. Киноны баатруудын илгээсэн захидал Өвлийн өвгөнд хүрэх эсэхийг Зул сарын баярын битүүний өдөр тохиолдох нэг өдрийн үйл явдлаар харуулна.

2.    11 дүгээр сарын 19
“Sponsoring  буюу Дуудлагын охид” – 2011, эмгэнэлт, 95 мин
Найруулагч – Малгожата Шумовска.
Гарсан даруйдаа Франц болон Польшийн нийгмийг шуугиулсан бүтээл. Нэртэй сэтгүүлч Анна дуудлагын охидын талаар материал цуглуулж байхдаа хоёр бүсгүйтэй танилцана. Хамтдаа өнгөрөөсөн хэд хоног түүнд ихийг бодогдуулж амьдралаа дахин ухаарах боломж олгоно.

3.    11 дүгээр сарын 20
“80 Milionow - numer stulecia  буюу Зууны луйвар – 80 саяын хэрэг” – 2011, түүхэн криминал, 100 мин
Найруулагч – Вальдемар Кжистек
1981 оны намар. Эв санааны нэгдлийн залуу зүтгэлтнүүд До Яамны тагнуулчдад өөрсдийн ардчилсан үйлд зориулах 80 саяыг алдахгүйн тулд амь өрссөн ажиллагаа явуулна.

4.    11 дүгээр сарын 21
“Mlyn I krzyz буюу Тээрэм ба загалмай” – 2011, түүхэн, 85 мин
Найруулагч Лех Маевски
Голландын зураач Питер Бругелийн алдарт зурган дээр гардаг хүмүүс амьдрал дээр юу бодож, яажшуухан амьдарч байсныг та харж болно. Өвөрмөц шийдэлтэй ховор кино. Давтаж болно

5.    11 дүгээр сарын 22
“Czarny czwartek буюу Хар пүрэв гараг” – 2011, түүхэн эмгэнэлт, 105 мин
Найруулагч – Антони Краузе
1970 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Гданьск хотод эхэлсэн ардчилсан хувьсгалыг ЗХУ танкын хүчээр дарсан тухай бодит түүх.

Brak komentarzy:

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг