Нийслэлд Польшийн кино өдөрлөг дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ жилийн кино өдөрлөг энэ сарын 12-14-ний өдрүүдэд СУИС-ийн Радио, телевизийн сургууль дээр болж байгаа юм. Энэхүү үйл ажиллагааны нээлтэнд ССАЖ-ын сайд Г.Оюунгэрэл, БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа Д.Ариунболд, СУИС-ийн захирал Э.Сонинтогос, БНПУ-ын Батлан хамгаалах яамны бодлогын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга ноён Роберт Купецки, БНПУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Тадеуш Хомицки, БНПУ-ын БХЯ-ны гадаад хамтын ажиллагааны орлогч дарга, хурандаа ноён Лех Драб, БНПУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх Батлан хамгаалахын атташе, хурандаа Марек Зизновски нарын албаны төлөөлөгчид оролцсон юм.
Тус өдөрлөгийн хүрээнд 2011-2012 оны хооронд бүтээгдсэн нийт зургаан бүтээлийг онцлон үзүүлж байна. Эдгээр бүтээлүүд нь Польш улсад төдийгүй Европын олон оронд шуугиан тарьсан түүхэн болон эмгэнэлт сэдэвтэй шилдэг бүтээлүүд юм. Тухайлбал, 2011 онд нээлтээ хийсэн найруулагч Агнешка Холландын дайны сэдэвт, эмгэнэлт “Түнэр харанхуйд” кино, найруулагч Лех Маевскийн түүхэн кино “Тээрэм ба загалмай”, найруулагч Алгожата Шумовскагын эмгэнэлт “Дуудлагын охид”, найруулагч Войчех Смажовск эмгэнэлт “Сарнай” кино, найруулагч Рафаэль Левандовскийн триллер “Сохор номин” кино, найруулагч Вальдемар Кжистекын түүхэн криминал “Зууны луйвар-80 саяын хэрэг” зэрэг дэлгэцийн шилдэг бүтээлүүд гарч байгаа юм.
Brak komentarzy:
Prześlij komentarz