sobota, 9 maja 2015

Парад командлагч польш жанжин Konstanty Rokossowski

Тэрээр мөрдөн байцаалтад мөчөөгөө өгөөгүйгээр барахгүй өөрийнхөө талаар болон бусдын тухай худал мэдээлэл өгөөгүй гарч чадсан гэдэг. Түүнийг  байцаахдаа үүдэн шүднүүдийг нь цөм цохиж, гурван хавиргыг нь хугалж, хөлийн хуруунуудыг нь алхаар бяцалсан ч тэр бууж өгөөгүй юм
1943 оны гуравдугаар сар. Курск муж. Константин Рокоссовский Улаан армийн дарга нартай цуг Севскийн район дахь  фронтын шугам дээр байлдааны байрлалтай танилцаж байгаа нь. Фото: prepress
Дэлхийн хоёрдугаар  дайны гайхамшигтай жанжинуудын нэг, энгийн биш хүнд хувь тавилантай, түүхэнд өмнө нь байгаагүй хоёр орны маршал, Ялалтын парадыг командлагч цэргийн дарга, Ялалтын маршлуудын нэг, Ард түмний маршал гэх албан бус цолтой Константин Константинович Рокосовскийн тухай Ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан танилцуулж байна.
Варшавын дагуул хотод 1886 онд төрсөн уугуул польш хүн Дэлхийн хоёрдугаар дайны явцыг  нугалж чадсан жанжин болсон юм. Ирээдүйн маршал 18 настайдаа Польшийн морин цэргийн хороонд сайн дураараа элсэн Дэлхийн нэгдүгээр дайны фронт дээр ялгаран шалгарч Георгиевын хоёр загалмайгаар шагнагдаж байжээ. Дахин хоёр загалмайд тодорхойлогдсон байсан ч Октябрийн хувьсгал эхлэн тэр нь бүтсэнгүй. Хороонд нь большевикууд гарч ирэн ухуулга хийж байсны дунд түүний хувь заяанд ер бусын нөлөө үзүүлсэн унтер-офицер Адольф Юшкевич байлаа.
Шоронгоос шүдгүй гарч иржээ
Legitymacja członka KC PZPR,
podpisana przez Bolesława Bieruta
Унтер-офицер Рокоссовский 1917 онд Улаан армид сайн дураар элсэв. Тэрээр 1919 онд эскадроны дарга, дараа нь морин цэргийн хороог командалж иржээ. Байгаль орчны хязгаарт цагаан гвардийнхантай байлдаж 1921 онд Монголд хороотойгоо орж ирэн улаан хувьсгалчдад туслажээ. Морин цэргийн корпусыг 1936 онд командалж байгаад 1937 оны харгислалд өртсөн нэгэн байв.
Өмнө нь баригдаад байсан цэргийн дарга нар Тухачевский, Фельдман нар түүнийг Зөвлөлтийн командлалын эсрэг цэргийн хуйвалдааны гишүүн гэж мэдүүлсэн байв. Дээр нь 1932 онд Харбинд Японы цэргийнхэнтэй уулзаж байсан гэж яллав. 1937 оны наймдугаар сард түүнийг Польш ба Японы тагнуул гэж буруутган баривчилсан юм.
Түүний гэм буруутайг нь Иргэний дайны үеийн хамтран зүтгэгч Адольф Юшкевичийн мэдүүлгээр батлагдсан гэж мөрдөн байцаагчид тулгаж байв. Юшкевич 1920 онд алагдсан байсныг мэдэх Рокосовскийн Адольфийг нүүрэлдүүлбэл мэдүүлэг өгнө гэжээ. Мөн Японы тагнуул гэдэг хардлага нь түүнийг Монголын ардын армийн сургагч байхдаа япончуудын тагнуулд элссэн гэх хачирхалтай ярианаас үүдэлтэй байлаа.
Тэрээр мөрдөн байцаалтад мөчөөгөө өгч буулгүйгээр өөртөө болон бусдын тухай худал мэдээлэл өгөөгүй гарч чадсан гэдэг. Түүнийг байцаахдаа үүдэн шүднүүдийг нь цөм цохиж, гурван хавиргыг нь хугалж, алхаар хөлийн хуруунуудыг нь бяцалсан ч тэр буусангүй. Мөн түүнийг хоёр удаа буудахаар авч гаран хий буудаж байсан гэдэг. Рокосовскийг ирээдүйн маршал, 1-р зэргийн армийн командлагч Семен Тимошенко Сталинд батлан даалт өгч байж 1940 онд суллуулжээ. Хэрэв мөрдөн байцаалт хоёр жил үргэлжилдэг байсан гэвэл яагаад түүнийг гурван жилийн дараа сулласан нь сонирхолтой байж магадгүй. Мэдээж, түүнийг хорих лагерьт байлгасан юм.
Ингээд 1940 онд түүний шагналыг эргүүлэн олгож, намын гишүүнийг нь сэргээгээд хошууч генерал цол олгон Сочид амруулахаар явуулж байв.
Дайны эхлэл
1937 оны нэгдүгээр сар. Москва.
Морин цэргийн корпус командлагч
Константин Рокоссовский.
Зөвлөлүүдийн ХII онц их хурал дээр.
Баривчлагдахынхаа өмнөхөн
Дайн эхэлсэн өдөр Рокоссовский загасчлахаар төлөвлөсөн байв. Немецийн оргон ирсэн цэргийн дайн эхлэхийг мэдээлсний дагуу тэрээр загасны хэрэгслээ хойш тавин  командалж байсан 9-р механикжуулсан корпусаа байлдааны бэлэн байдалд оруулсан байна.  Танкаар бүрэн зэвсэглэгдээгүй байсан корпус нь шаргуу тулалдаанаар хамгаалалт хийн дайснаа сульдуулж байжээ. Долдугаар сарын эхээр түүнийг баруун фронтын 4-р армийн командлагчаар томилжээ.
Байдал өөрчлөгдсөнөөс, түүнд радио станц, хэдэн офицер гарган өгч Смоленскийн хамгаалалтыг хийх тушаал өгөв. “Смоленкийн бүслэлтээс гарч байсан 16, 19, 20-р армиудын үлдэгдлээс тэр бүтцээ бий болгох ёстой байв. Ядарч зүдэрч, өлсгөлөнд нэрвэгдсэн  зэвсэггүй хүмүүсээс арми бүрдүүлэх даалгавраа биелүүлж чадсан юм. Сталин Рокоссовскийг фронтын хамгийн хариуцлагатай хэсэгт явуулж байсан ба дараагийн томилолт нь Москвагийн чиглэл байлаа.
Немцүүдийн Москва руу чиглэсэн довтолгооны үеэр Рокоссовский 16-р армийг командлан хамгийн аюултай Волоколамскийн чиглэлийг хамгаалсан юм. Жуков, Рокосовский нарын командлалын дор Зөвлөлтийн улаан арми Германы цохилтын хэсгийг  бут  ниргэжээ.
Паулесийн гар буу
1942 оны долдугаар сард Рокоссовский Сталинградын фронтын командлагчаар томилогдов.  Германчуудыг бүслэх “Цагираг” ажиллагаа Дээд командлалын төлөвлөгөөний дагуу эхлэх ёстой байсан юм. Гэтэл фронтын бэлэн байдал хангагдаагүй гээд Рокоссовский ажиллагааг дөрөв хоногийн дараа эхлүүлэхийг Сталинаас хүссэн байв. Сталин түүнийхээр болгожээ. Сталинградад бүслэгдсэн Паулюс  ердийн генералд бууж өгөхгүй гээд Рокосовскийд гар буугаа тушаан бууж өгч байсан гэж ярьдаг. Маршал тэр буунаас огт салаагүй гэнэ. Олон жилийн дараа яагаад салдаггүйг эхнэр нь түүнээс асуухад “Намайг дахиад баривчлахаар ирвэл амьдаар бууж өгөхгүй” гэж хариулж байжээ.
Оддын цаг нь
1944 оны тавдугаар сард ирээдүйн маршалын од гийсэн цаг нь ирэв. Дээд ерөнхий командлалын газар Белорусьт явуулах «Багратион» ажиллагааг авч хэлэлцэж байхад Сталины санал Рокосовскийнхтай зөрөлдөв. Рокосовский немцийн бүлэглэлд зэрэг хоёр чиглэлд цохилт хийхийг санал болгосон ба Сталин хүчээ задлахыг хүсээгүй гэдэг.

Маршал К.Рокосовский 1965 онд
«Хоёр цаг бодоод саналаа хэл» гэж Сталин хэлжээ. Хоёр цагийн дараа Рокосовскийн дахин өөрийн саналыг дэвшүүлэн эцэст нь Сталинд итгүүлж чаджээ. Үр дүнд нь «Багратион» ажиллагаа  хүлээж байгаагүй гайхамшигт  үр дүн үзүүлж, 1944 оны зургадугаар сарын 29-нд армийн генерал Константин Рокосовскийд маршалын очир одыг олгоход хүргэжээ. 1945 оны долдугаар сарын 30-нд баатрын эхний одыг нь гардуулжээ. Хоёр дахь баатраа тэрээр 1945 онд Берлин рүү  явж байсан Германы танкийн гуравдугаар армийг барин зогсоож чадсаныхаа төлөө авчээ. 1945 оны тавдугаар сард Рокосовскийн арми Баруун Померанд тулалдаж байлаа.

Германчууд бууж өгсөн мэдээг тодорхой болонгуут тэрээр штабын офицерүүдийн хамт гадаа суун дайнаа дурсан санаж байв. Дараа нь тэр Ялалтын парадыг командалжээ.
Польшийн гамбит
1949 онд Польшийн ерөнхийлөгч Берут Сталинд хандан Рокосовскийг Батлан хамгаалах яамны сайдаар авах хүсэлтээ гаргасан юм. Тэрээр Польшийн маршал цолыг авч 1956 он хүртэл Польшид алба хаажээ. 1956 онд буцан ирснийх нь дараа Хрущев түүнээс Сталиныг муулахыг хүссэн байв. Гэвч маршал “Үхсэн арсланг өшиглөдөггүй” гэж хариу өгчээ.  Маргааш нь түүнийг эрхэлж байсан албан тушаалаас нь халсан байлаа. Маршал Рокосовский 1968 онд нас барахаасаа нэг хоногийн өмнө дурсамжийн номоо хэвлэлд шилжүүлсэн байв. Тэрбээр орос, польш, монголчуудын хүндэтгэдэг жанжин байлаа.

Маршал Рокосовскийн дайчин замнал
Ишлэл
ЗХУ-ын маршал Константин Рокоссовский: Өөрсдийн баатруудыг үнэлэн дурсдаг ард түмэн л агуу гэж тооцогдож чадна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Brak komentarzy:

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг