Легницийн тулалдааны 775 жилийн ойг тохилдуулан Варшав дахь ЭСЯ-наас 2016 оны 5 дугаар сарын 1,2-нд зохион байгуулах Монголын сурталчилгааны өдөрлөгийн хөтөлбөр
2016.05.01- 12.00: Хүндэт зочдыг Элчин сайд гэрт хүлээн авах /20 орчим хүн орно/
- 13.00 Легницийн талбайд Польшийн талаас зохион байгуулж буй ойн арга хэмжээний нээлтэд Элчин сайд оролцох
- 15.00: Монголын өдөрлөгийг Элчин сайд нээх, орон нутгийн удирдлага байлцах
- 15.30: Дүнжингарав хамтлагийн тоглолт /Талбайд зассан тайз дээр/
- 16.45 Орчин үеийн Монгол орон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт хийх /Банкетын заалд/
- Монголын бичиг үсгийн соёл үзэсгэлэнг гаргана
- 18.00: Монголын соёл, зан заншил, эрийн гурван наадам зэргийг танилцуулах арга хэмжээ
- 19.00: Өндөр гэгээн Занабазарын тухай Др.Агата Бареягийн номын нээлт
- Монголын их гүрний түүхийн талаар болон орчин үеийн Монгол Улсын талаар Варшавын их сургуулиас лекцүүд уншина.
- 20.00: Орон нутгийн зарим зохион байгуулагчид, монголчуудтайгаа Элчин сайд гэрт уулзана. Хэвлэлийнхэн байж болно
2016.05.01-02 Бусад арга хэмжээ
- Монгол гэрт Монголын сурталчилгаа явуулж кино үзүүлнэ.
- Монголын ардын уламжлалт анагаах ухааны сурталчилгаа /майханд/
- Ариун хамба Пиотр ба Павелийн сүмд болох мөргөл, Польшийн талаас зохион байгуулж буй арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Элчин сайд байлцах 2016.05.01-ны 13.00 цагт
- Монголын арми Польш, Европын рыцариудтай хийсэн тулалдааны үзүүлэх тоглолтыг сонирхох 2016.05.02-ны 17.00 цагт
Brak komentarzy:
Prześlij komentarz