БНПУ-ын БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ноён Роберт Купецки тэргүүтэй Польшийн Батлан хамгаалах салбарын төлөөлөгчид арваннэгдүгээр сарын 12-14-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Европын холбоо болон НАТО-гийн нөлөө бүхий гишүүн, түүнчлэн АНУ-тай цэрэг, техникийн чиглэлээр нягт хамтран ажилладаг, мөн агаарын цэрэг, хуурай зам, тэнгисийн цэрэг гурвалсан хүчирхэг зэвсэгт хүчинтэй БНПУ-тай манай улс батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлзсээр ирсэн билээ.
1970-аад оны үеийн социалист болон Варшавын гэрээний орнуудын харилцааны хүрээнд үүсч хөгжсөн БНМАУ, БНПУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа нь харилцан цэргийн төлөөлөгчид солилцох, Варшавын гэрээний орнуудын зэвсэгт хүчний хээрийн сургуульд төлөөлөгч урьж оролцуулах, монголын цэргийн албан хаагчдыг польшийн цэргийн сургуульд сургах, урлаг, спортынхон хийгээд амрагчид солилцох зэргээр өрнөж байсан ч социалист систем, Варшавын гэрээний байгууллагын задралын дараа хоёр орны цэргийн харилцаа нэг хэсэгтээ тасарсан юм. Гэхдээ 2003 оны 7 дугаар сард Варшав хотноо болсон Иракт энхийг сахиулагчдын зөвлөлдөх уулзалтаар хоёр орны Батлан хамгаалах салбарын удирдлагууд уулзаж, Польш Улс НАТО-гийн Энхийн төлөө түншлэл хөтөлбөрт Монгол Улс оролцоход дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэж, монголын энхийг сахиулагчдыг Польшид сургах бололцоотойгоо илэрхийлж, улмаар монголын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Польшийн цэргийн командлалын удирдлагын дор Иракт энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх болсноор манай хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа сэргэн, идэвхжих хандлагатай болсон.
БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА РОБЕРТ КУПЕЦКИ
- Роберт Купецки нь 1967 онд төрсөн. Варшав хотын Их сургуулийн түүх суудлалын ангийг 1991 онд улаан дипломтой, 1994 онд Төрийн захиргааны удирдлагын үндэсний академи, Генфийн Аюулгүй байдлын бодлогын Төвд тус тус суралцаж төгссөн. Варшавын Их сургуульд 1998 онд докторын зэрэг хамгаалж, 2011 онд профессор цол хүртэв.
- 1991-1993 Польшийн Шинжлэх ухааны академийн Түүхийн ухааны хүрээлэнд орчин үеийн түүхийн чиглэлийн туслах эрдэмтэн
- 1994-1999 Польшийн ГХЯ-нд дүн шинжээч, хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, газрын даргын үүрэг гүйцэтгэгч
- 1999-2004 НАТО дахь БНПУ-ын төлөөлөгч
- 2004-2008 НАТО-гийн Аюулгүй байдлын бодлогын газрын дарга
- 2008-2012 БНПУ-аас АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд
- Роберт Купецки нь БНПУ-ын НАТО-д элсэх, БНПУ-ын нутаг дэвсгэр дээр НАТО-гийн Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах үйл явцад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. НҮБ, Европын холбоо, Зэвсгийн наймааг хянах олон улсын хороо зэрэг олон байгууллагуудад ажиллаж байсан. Тэрээр олон улсын харилцааны асуудлаар олон тооны нийтлэл, эрдэм шинжилгээний өгүүллэг бичиж нийтэлсэн.
- Меритийн одон /Литв Улс/
- Меритийн загалмай /Эстони Улс/
- БНПУ-ын БХЯ-ны мөнгө, алтан медаль
- Словак Улсын БХЯ-ны мөнгөн медаль
Brak komentarzy:
Prześlij komentarz