Тавигдах шаардлага, бүртгэл
Бакалаврт
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн
их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид дээрх мэргэжлийн
чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны
Монгол Улсын иргэн байна. Бүртгэлийг их, дээд сургуулиудийн сургалтын
алба хариуцан хийнэ. Их сургууль нэг хуваарь дээр 6 хүртэл, дээд
сургууль, коллеж 3 хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, шалгалтанд орох
оюутны нэрсийг сургуулийн захирлын албан бичгээр оюутан тус бүрийн
шалгалтын хураамж 10000 төгрөгийн хамт 2015 оны 3 дугаар сарын 31-ний
өдрийн 14.00-17.00 цагийн хооронд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны
Дээд боловсролын хэлтэст ирүүлнэ үү.
Магистрантур, докторантурт
Магистрантур, докторантурт суралцахыг
хүсэгчид нь бакалавр, магистрын зэрэгтэй, 3,0-аас доошгүй голч дүнтэй
эрдэм шинжилгээний ажлын туршлагатай 40 хүртэлх насны Монгол Улсын иргэн
байна. Магистрантур, докторантурын сонгон шалгаруулалтын бүртгэл 2015
оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10.00-17.00 цагуудад Хүмүүнлэгийн
ухааны их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны 1 давхрын 102 тоот өрөөнд
явагдана.
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
1. Анкет (татаж авах (24.91 KB) )
2. Иргэний үнэмлэх, нотариатаар баталгаажуулсан хуулбар;
3. Хамгийн сүүлд ажиллаж буй байгууллагын ажил, зан байдлын дэлгэрэнгүй тодорхойлолт;
4. Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
5. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт
6. Англи хэлний мэдлэгийг батлах гэрчилгээ, сертификат
7. Шалгалтын хураамж 15000 төгрөг.
Сонгон шалгаруулалт
Бакалавр Бакалаврын
сонгон шалгаруулалтыг бичгийн шалгалт болон ярилцлага гэсэн үе шаттай
зохион байгуулна. Бакалаврын сургалтад бүртгүүлэгч мэргэжлийн болон
англи хэлний тестийн шалгалт өгнө. Бичгийн шалгалтад 60-аас дээш оноо
авч, хураангуй жагсаалтад орсон иргэдтэй ярилцлага хийнэ.
№ | Мэргэжлийн чиглэл | Шалгалт |
1 | Уул уурхай, Эрчим хүч, Барилга, Зам тээвэр, Сэргээгдэх эрчим хүч, Байгаль орчны хамгаалал, Мэдээллийн технологи, Нанотехнологи болон хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн инженер | Математик, англи хэл |
2 | Биотехнологи, Хими технологи, Хөдөө аж ахуй, Усны менежмент, Соёлын өвийн сэргээн засварлалт, | Хими, англи хэл |
3 | Тусгай хэрэгцээт боловсрол, Сургуулийн өмнөх бага боловсролын арга зүй, Польш хэл судлал | Англи хэл |
Бичгийн шалгалтыг 2015 оны 4 дүгээр
сарын 3-ны өдрийн 10.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны
өргөтгөлийн 2, 3 давхрын уншлагын танхимд зохион байгуулна. Бичгийн
шалгалтад иргэний үнэмлэхгүй шалгуулагчийг оруулахгүй. Бичгийн
шалгалтын дүн, ярилцлагын цагийн хуваарийг 2015 оны 4 дүгээр сарын 6-ны
өдрийн 17.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны цахим хуудасны
нүүр хуудсан дахь "гадаадад суралцагч" цэсэнд мэдээлнэ.
Магистрантур, докторантур
Магистрантур, докторантурт суралцахаар
шалгуулагчдын сонгон шалгаруулалтыг баримт бичигт үнэлгээ өгөх,
ярилцлага хийх хэлбэрээр зохион байгуулна. Баримт бичгийн үнэлгээний дүн
болон үнэлгээгээр хураангуй жагсаалтад орсон иргэдийн ярилцлагын цагийн
хуваарийг 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 17.00 цагт Боловсрол,
соёл, шинжлэх ухааны яамны цахим хуудасны нүүр хуудас дахь "гадаадад
суралцагч" цэсэнд мэдээлнэ.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг тухайн орны Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Хүлээн авах тал тухайн нэр дэвшигчийг суралцуулах тухай эцсийн шийдвэрийг гаргана. Засгийн газрын тэтгэлэгт сургалтын төлбөр ба амьжиргааны тэтгэлэг багтана. Бусад зардал (замын зардал, эрүүл мэндийн даатгал гэх мэт)-ыг суралцагч өөрөө хариуцна.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг тухайн орны Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Хүлээн авах тал тухайн нэр дэвшигчийг суралцуулах тухай эцсийн шийдвэрийг гаргана. Засгийн газрын тэтгэлэгт сургалтын төлбөр ба амьжиргааны тэтгэлэг багтана. Бусад зардал (замын зардал, эрүүл мэндийн даатгал гэх мэт)-ыг суралцагч өөрөө хариуцна.
Brak komentarzy:
Prześlij komentarz