poniedziałek, 7 marca 2016

Nonwovens factory

Нэхээсгүй Эдлэл ХК нь 1989 онд Монгол Польшийн засгийн газрын хэлэлцээрээр Нэхээсгүй эдлэлийн үйлдвэр нэртэйгээр анх байгуулагдсан ба 1992 онд хувьцаат компани болгон зохион байгуулагдаж, 1997 онд бүрэн хувьчлагдсан. 1998-2000 онд ноос угаах үйлдвэрээ шинээр барьж ашиглалтанд оруулсан ба бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхэд шаардагдах ноосыг угааж 100% чанарын шаардалага хангасан түүхий эдээр үйлдвэрлэлээ хангадаг болсон.
Тус компани нь жилд 1500 тн ноос угааж төрөл бүрийн ноос, ноосон бүтээгдэхүүн үйдвэрлэх хүчин чадалтай. Бүтээгдэхүүнээ хамгийн сүүлийн үеийн Австри, Германы шивэх технологиор бат бөх, ус нэвтэрдэггүй, удаан эдэлгээтэй үе давхрагаараа хуурдаггүй зэрэг давуу чанартайгаар үйлдвэрлэн дотоод гадаадын зах зээлд нийлүүлдэг.

piątek, 4 marca 2016

Улаанбаатарт Польш улсын Элчин сайдын яам нээгдэнэ

Швейцарийн Женев хотноо хуралдаж буй НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл (ХЭЗ)-ийн ээлжит 31 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Витолд Вашчыковски-тэй НҮБ-ын Женев дэх төвийн байранд уулзалт хийлээ.
Уулзалтаар гадаад хэргийн сайд нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар ярилцаж, санал солилцов. Польшийн Гадаад хэргийн сайд Вашчыковски уулзалтын үеэр тус улсын Засгийн газар Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээхээр шийдвэрлэсэн тухай Сайд Л.Пүрэвсүрэнд албан ёсоор мэдэгдэхийн зэрэгцээ энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад Польшийн Ерөнхий сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцох болсныг мөн дуулгав.

wtorek, 16 lutego 2016

Romantyczne listy Jana Pawła II do przyjaciółki ujawnione

Jan Paweł II i
Anna Teresa Tymieniecką
Польш гаралтай америк бүсгүй, философич Анна-Тереза Тыменецкатай Ромын хамба лам агсан II Иоанн Павел нууцаар дотно харилцаатай байсан бөгөөд энэ харилцаа 32 жил үргэлжилснийг тэдний бичиж байсан захидал нотолсон байна. Уг захидлыг ВВС агентлаг олон түмэнд задалжээ. Полышийн Үндэсний номын санд байдаг 350 гаруй захидал тус агентлагийн мэдэлд орсон байна. Түүнээс гадна Тыменецкаг нас барсны дараа 2014 онд түүний эд зүйлс дотроос Йоанн Павелтай авахуулсан олон зураг олджээ. Тэдгээрийн дотор хоёул нуурын эргээр богино өмдтэй зугаалж яваа дүрс ч байсан аж.

niedziela, 14 lutego 2016

Pomnik Tatara przy Narodowym Centrum Kultury Tatarów RP w Parku Oruńskim

Польш улсын Гданьск хот. 1410 онд алдарт Грюнвальдын тулалдаанд оролцсон монголчуудад зориулсан хөшөө

poniedziałek, 1 lutego 2016

Program imprezy – Piknik historyczny i inscenizacja bitwy


Legnickie Pole 1241
1. Termin imprezy, czas trwania 1-2.05.2016 r.
2. Miejsce imprezy: Legnickie Pole – Camping, plac przed Bazyliką, ul. Benedyktynów,
ul. Św. Jadwigi, Jar przy „Motelu Dworek”
Dzień I- 1 maja 2016 r.

czwartek, 14 stycznia 2016

Михал Лабенда: Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх нь миний зорилт

Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михал Лабендатай хоёр улсын хоорондын харилцааны талаар ярилцлаа.
 -Та Польш улсыг төлөөлөх Элчин сайдаар томилогдоод удаагүй байгаа ч Монгол орны талаар ямар бодол, сэтгэгдэлтэй байдаг вэ?
 -Би оюутан байхдаа 1995 онд Монголд анх жуулчнаар ирж байсан. Тэр цагаас хойш  20 жилийн дараа Польш улсаа төлөөлөн Элчин сайдаар томилогдон ирлээ. Монгол Улс энэ хугацаанд маш урт зам туулж, гайхмаар өөрчлөгджээ.  Монгол Улс газар зүйн байршил болон геополитикийн хувьд онцлог орон бөгөөд энэ ч үүднээс түүхийн асар богино хугацаанд их зүйл амжуулж, хийхийг зорьсны нэг нь импортыг нэмэгдүүлэх үүднээс  тээврийн салбартаа ихээхэн хөрөнгө зарцуулсан явдал юм. Мөн ардчиллын замаар тууштай явж, өрнөдийн стандартыг нэвтрүүлэхийн төлөө хошуучилж буй нь зохих хүндэтгэл хүлээж байна. Миний хувьд монгол хэл мэдэхгүй учраас хүмүүстэй харилцахад бэрхшээл учирч байна. Хэлийг нь сурах шаардлага гарч  буй томилогдон ажиллаж байгаа анхны улс нь Монгол боллоо. Монгол хэлийг сурахад  англи хэлтэн орнуудын оюутнуудад хүнд гэгддэг боловч славян хэлтнүүдэд ч адил бололтой. Ажлаа орос, англи хэлээр явуулах бүрэн боломжтой учир миний өдөр тутмын ажилд төдийлөн бэрхшээл тулгарахгүй байгаа. Гэхдээ суугаа орныхоо хэлийг мэдэж байх нь ажилд тустай байдаг юм. Сурах хүслийг минь өдөөж буй дахин давтагдашгүй эртний тэр   гоё монгол бичгийг сурах сайхан боломж олдох байх гэж найдаж байна.Монголд бүх шатны албаны хүнтэй ажил төрлийн холбоо тогтоох хялбар байгаа нь ажилд их тустай бөгөөд ийм боломж улс бүрт тохиолдоод байдаггүй. Соёлын салбарт олон арга хэмжээ зохиож,  энэ чиглэлийн уран бүтээлчидтэй Улаанбаатарт ирэх бүртээ танилцах боломж олдож байгаад маш их баяртай байна.

piątek, 8 stycznia 2016

Б.Лхагважав: Польш бол миний лаборатори

Бид та бүхэнтэй Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч, Ноён Б.Лхагважавыг уулзуулахаар сонголоо.
-Ямар зочин урих вэ гэж сошиалийн тодорхой хэсгээс би асуусан юм. Тэгээд танхимын дарга Лхагважав гэж залуучууд надад санал болгосны дагуу таны өрөөнд ирээд сууж байна. Таныг манай нийгэм сайн мэднэ. Та шинэ хүн биш. Гэхдээ бид анх удаа уулзаж байна. Ам нээвэл уушги нээ гэдэг. Өмнө нь таны тухай хэд хэдэн бодлууд орж ирдэг байлаа.
-Тийм үү. Ямар бодлууд орж ирдэг байсан нь сонин байна.

poniedziałek, 14 grudnia 2015

Мэргэн буудагч татар ба ЕСҮНХЭ МЭРГЭН

Б.Ерэнтэй 1956 онд Завхан аймгийн Завханмандал суманд төржээ. Зохиолч, сэтгүүлч. 1975-1978 онуудад Польш улсад, 1984 онд МУИС-ийн сэтгүүлчийн анги төгсчээ. 1978 оноос Завхан аймгийн хоёрдугаар дунд сургуульд лаборант багш, музейд тайлбарлагч, Тоншуулд сурвалжлагч, Зууны мэдээ сонинд сурвалжлагчаар ажиллаж байжээ. Наяад оноос уран бүтээлээ эхэлж, голдуу шог зохиол бичжээ.

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг