czwartek, 9 stycznia 2014

Польшийн визийг Монгол Улсаас авах боломж нээгдэв

ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар Бүгд Найрамдах Польш Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Консулын газрын дарга Кристоф Позниакийг Польшийн талын хүсэлтээр энэ сарын 8-нд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Польшийн ЭСЯ-ны Консулын газрын дарга Кристоф Позниак 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ нь Польш Улс руу зорчих монгол иргэдэд 90 хүртэлх хоногийн виз олгох боломжтой болсон тухай, энэ талаарх холбогдох гэрээг Чехийн талтай  байгуулсан тухайгаа мэдээлэв.
Ийнхүү Польшийн визийг Монгол Улсаас авах боломж нээгдсэнээр монгол иргэд гадаадад зорчих нөхцлийг хөнгөвчлөх, виз авах зардал чирэгдлийг  багасгахад бас нэгэн хувь нэмэр болж буй юм.     
Өмнө нь тус улсад зорчих визийг Бээжин дэх Польш Улсын ЭСЯ-наас авдаг байсан бөгөөд өнгөрөгч онд гэхэд 1400 гаруй монгол иргэн Польшид зорчих виз авсан аж.

wtorek, 10 grudnia 2013

the Independence day of Mongolia

2013 оны 12 сарын 9-нд тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэв.
Ёслолын арга хэмжээнд БНПУ-ын ГХЯ-ны Ази, Номхон далайн газар, Польшийн ШУА-ны Археологи, угсаатны зүй судлалын хүрээлэн, Варшавын их сургуулийн Төв Ази судлалын тэнхимийн удирдлагууд болон албаны бусад хүмүүс уригдан оролцов.
Уг арга хэмжээний үеэр Элчин сайд А.Ганбаатар профессор Славой Шынкевичийн монгол судлалд оруулсан хувь нэмэр, ялангуяа угсаатны зүйн чиглэлээр хийсэн олон тооны бүтээл туурвилыг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор шагнасныг танилцуулаад, одонг гардуулж өгөв.
Мөн Профессор С.Шынкевич болон арга хэмжээнд уригдан ирсэн хүмүүс монголын тухай болон Польш дахь монгол судлалыг хөгжүүлэх талаар санал солилцжээ.

sobota, 7 grudnia 2013

Хэрэгждэггүй хуулийн эзэн Польшид

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Тамхины хяналтын тухай хууль санаачлан, УИХ-аар батлуулж, тэр нь учир дутагдалтай хууль гарсан гэж олны хэл ам дагуулсаар багагүй хугацаа өнгөрч. Монголын хууль гурав хоног гэдэг шиг Л.Эрдэнэчимэг гишүүний хууль ч мөн гурав хоногтоо үйлчилсэн. Бар, ресторан зэрэг үйлчилгээний газруудыг эс тооцвол Тамхины хяналтын тухай хууль хэрэгждэггүй хууль болсон.

wtorek, 19 listopada 2013

Дэлхий дахинд нүүрс олборлохгүй байхыг уриалав

ВАРШАВ. /АП/. Цэвэр эрчим хүчний эх үүсгүүрийн төрлийг олшруулан, дэлхийн нүүрсний нөөцийг газрын хэвлийд нь үлдээхийг НҮБ-ын цаг уурын асуудал хариуцсан дипломат төлөөлөгч нүүрсний салбарынханд уриаллаа.
Эрдэмтдийн хэлдгээр дэлхийн дулааралд нөлөөлж буй дулааныг хуримтлуулдаг хийн ялгарлыг бууруулахыг Кристина Фигурес уриалжээ.

niedziela, 17 listopada 2013

Mongoł o zardzewiałej facjacie z błyskiem szaleństwa w oczach...

Өнөөдөр(өчигдөр) үдээс хойш Łaziska Górne-д солиорсон галзуу нүдтэй Монгол царайт үзэгдэв... Явганаар(автостоп) Польш-Сингапур-Хятад-Монгол-Орос маршрутаар хамгийн хямдханаар яг 10 сар амжилттай аялжээ. ...Түүнийг тоож хэн ч дээрэмдсэнгүй, зодсонгүй, алсангүй гэнэ ээ...

czwartek, 14 listopada 2013

In Darkness - Түнэр харанхуйд

In Darkness - Түнэр харанхуйд
2011, дайны эмгэнэлт, 145 мин
Найруулагч - Агнешка Холланд
Польш, Герман, Канадын уран бүтээлчдын хамтын бүтээл. 2012 онд "Шилдэг гадаад кино" номинацаар Оскарт нэр дэвшсэн. Дэлхийн 2-р дайны үед Львов хотын газар доорхи хонгилд хэдэн сарыг өнгөрөөж амьдын тамыг эдэлсэн Хигерийн гэр бүлийнхэн болон хэсэг еврейчүүдийн тухай эмгэнэлтэй түүхийг өгүүлнэ.
http://www.aguu.info сайтад гарсныг линкдэв.

Польшууд бүгдээрээ Оросод дургүй юу?

Польшууд бүгдээрээ Оросод дургүй юу,
зөвхөн үндэсний үзэлтнүүд үү

Польшийн кино өдөрлөг үргэлжилж байна.

Нийслэлд Польшийн кино өдөрлөг дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ жилийн кино өдөрлөг энэ сарын 12-14-ний өдрүүдэд СУИС-ийн Радио, телевизийн сургууль дээр болж байгаа юм. Энэхүү үйл ажиллагааны нээлтэнд ССАЖ-ын сайд Г.Оюунгэрэл, БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа Д.Ариунболд, СУИС-ийн захирал Э.Сонинтогос, БНПУ-ын Батлан хамгаалах яамны бодлогын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга ноён Роберт Купецки, БНПУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Тадеуш Хомицки, БНПУ-ын БХЯ-ны гадаад хамтын ажиллагааны орлогч дарга, хурандаа ноён Лех Драб, БНПУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх Батлан хамгаалахын атташе, хурандаа Марек Зизновски нарын албаны төлөөлөгчид оролцсон юм.

środa, 13 listopada 2013

Польшийн БХЯ-ны ТНБД-тай уулзав

Гадаад Харилцааны сайд Л.Болд 11 дүгээр сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Батлан хамгаалах яамны батлан хамгаалах бодлогын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Роберт Купецкиг хүлээн авч уулзав.
Сайд Л.Болд Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлогынхоо хүрээнд Европын Холбоо, түүний гишүүн орнууд тэр дундаа Польш Улстай нягт харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлэхийг зорьж байна

Польшийн БХЯ-ны төлөөлөгчид айлчилж байна

БНПУ-ын БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ноён Роберт Купецки тэргүүтэй Польшийн Батлан хамгаалах салбарын төлөөлөгчид арваннэгдүгээр сарын 12-14-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Европын холбоо болон НАТО-гийн нөлөө бүхий гишүүн, түүнчлэн АНУ-тай цэрэг, техникийн чиглэлээр нягт хамтран ажилладаг, мөн агаарын цэрэг, хуурай зам, тэнгисийн цэрэг гурвалсан хүчирхэг зэвсэгт хүчинтэй БНПУ-тай манай улс батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлзсээр ирсэн билээ.

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг