czwartek, 17 października 2013

Польшийн Ерөнхийлөгч Монголд айлчилна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав  Коморовски аравдугаар сарын 21-нд айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Польш Улсын Ерөнхийлөгчтэй ганцаарчилсан ууулзалт болон албан ёсны хэлэлцээ хийх аж. Мөн УИХ-ын даргаЗ.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Польшийн Ерөнхийлөгчтэй уулзах юм байна. Түүнчлэн Монгол-Польшийн бизнес форумд оролцох гэнэ. Дашрамд дурдахад, энэ оны эхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Польш улсад айлчилж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан билээ.

БНПУ-ын Ерөнхийлөгч Бронислав Коморовскийн товч намтар
Төрсөн огноо:    1952 оны 6 дугаар сарын 4
Төрсөн газар:     Оборники Шлонске хот
Польшийн язгууртан удамтай.  /Бельгийн гүнж Матильдагийн эх Анна Коморовска нь Коморовскийн язгууртан удмынхны нэг юм. Б.Коморовскийн эцэг Зигмунт Коморовски нь Африк судлаач эрдэмтэн, дипломатч байв. Тэрээр Румынд Элчин сайдаар ажиллаж байжээ/
Гэр бүл:         Эхнэр, таван хүүхэдтэй
Боловсрол:
Варшав хотын 24 дүгээр лицей /1971/, Варшавын Их сургуулийг тус тус дүүргэсэн. Түүхч мэргэжилтэй.
Ажилласан байдал:
1977 - 1980         “Слово Повшехне” сонины туслах ажилтан
1982 - 1989        Непоколанов дахь Шашины дунд сургуульд багш
1989 - 1990    Улс төрийн байгууллага, нийгэмлэгүүдтэй хамтран ажиллах асуудал эрхэлсэн сайдын ажлын албаны дарга  
1990 - 1993         Батлан хамгаалахын дэд сайд
1991 - 2010        Сеймийн гишүүн
2000 - 2001        Батлан хамгаалахын сайд
2005 - 2007         Сеймийн Дэд маршал
2007 - 2010        Сеймийн Маршал
2010 оны 7 дугаар сараас БНПУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон /Бүрэн эрхийн хугацаа 5 жил/
Улс төрийн үйл ажиллагаа:
1968     Оюутнуудын улс төрийн эсэргүүцлийн жагсаалд оролцож байв
1971     Эсэргүүцлийн үйл ажиллагаанд оролцсон хэргээр анх удаа саатуулагдсан
1980     “Эв санааны нэгдэл”-ийн гишүүн, тус хөдөлгөөний Мазовше мужийн зохицуулагч. Нэг сарын хугацаагаар хоригдсон.
1981 - 1982    Цэргийн байдлын үеээр Явоже дэх хорих газар хоригдож байсан
1982 - 1989    “АБЦ” нууц сэтгүүлийн редактор
1993 - 1994    “Ардчилсан холбоо” намын Ерөнхий нарийн бичгийн дарга
1994 - 1995    “Эрх чөлөөний холбоо” намын Ерөнхий нарийн бичгийн дарга
1997 - 2001    Консерватив Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Дэд дарга
2001 - 2006    “Иргэний индэр” намын Удирдах Зөвлөлийн гишүүн
2006 - 2010     “Иргэний индэр” намын Дэд дарга

Brak komentarzy:

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг