poniedziałek, 21 października 2013

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол-Польшийн бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтад оролцож үг хэлэв.

Хоёр тал тодорхой юм хийх цаг ирлээ. Энэ тодорхой ажил хоёр орны бизнес эрхлэгчдийн хүрээнд хийгдэх ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн нь урилгаар Польш Улсын Ерөнхийлөгчийн манай оронд хийж буй айлчлалын хүрээнд өнөөдөр зохион байгуулсан Монгол-Польшийн бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтад ихээхэн ач холбогдол өгч оролцон үг хэллээ.
Ерөнхийлөгч хэлэхдээ “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Бронислав Коморовски болон энд хүрэлцэн ирсэн Польш анд нөхөд, хоёр орны бизнес эрхлэгчдийн амар амгаланг айлтгая.
Ноён Ерөнхийлөгч бид хоёр дөнгөж уулзаад хамгийн түрүүнд “Хоёр тал тодорхой юм хийх цаг ирлээ” гэдэг дээр санал нэгдсэн байгаа. Энэ тодорхой ажил хоёр орны бизнес эрхлэгчдийн хүрээнд хийгдэх ёстой гэж би бодож байна.
Монгол, Польшийн бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг үр дүнтэй болгоход хоёр талаас дэмжиж ажиллах болно. Польш Улсад энэ оны эхээр хийсэн миний айлчлалын үеэр Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулагдсан. Одоо эдийн засгийн хамтын ажиллагааны байнгын комисс байгуулагдаад байна. Манай талаас Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат энэ комиссыг удирдаж ажиллах болж байна. Чулуунбат дэд сайд бол Монгол Улсад хөрөнгө оруулах, Монголын эдийн засгийг либералчлах асуудлаар онцгой байр суурьтай хүн. Ийм хүн энэ комиссыг удирдаж ажиллах болсонд би баяртай байна.
Хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ямар ямар давуу тал байгаа талаар зарим нэг зүйлийг хэлье. Хоёр орон бие биеэ хүндэтгэсэн уламжлалт онцгой харилцаатай. Ер нь социализмын үеэс бид бизнесийн харилцаатай байсан. Энэ харилцааг хөгжүүлэхэд Монголоос Польшид суралцан төгсөгчид болон Монголыг мэддэг польш хүмүүс, тэдэнтэй нэгдэж буй хоёр талын шинэ залуу үеийнхэн чухал үүрэг гүйцэтгэнэ. Польшийн техник, технологи маш өрсөлдөх чадвартай. Энэ бол бидний хамтын ажиллагаанд байгаа бас нэг  давуу тал гэж бид үзэж байна.
Уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, барилгын үйлдвэрлэл, хүнс, эм, оёмол эдлэлийн салбарт хамтарч ажиллах боломж байна.   Дэд бүтэц Монголд маш эрчимтэй хөгжих шатандаа орлоо. Үүнд хөрөнгө оруулах боломж бий. Товчхон хэлэхэд саяхан манай парламент Хөрөнгө оруулалтын тухай хууль баталсан байгаа. Энэ хууль парламентын гишүүдийн гуравны хоёрын саналаар л өөрчлөгдөх боломжтой. Ер нь Монголд хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин тогтвортой байгаа гэж бид үзэж байна.
Монгол Улс Польш Улсын хувьд, польшийн бизнес эрхлэгчдийн хувьд Азийн бүс нутаг дахь хамгийн найдвартай түнш байхын төлөө ажиллах болно гэдгийг хэлье.
Чуулга уулзалтад оролцогсдод амжилт хүсье. Их баярлалаа” гэв.



Brak komentarzy:

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг