Польшийн Вроцлав хотноо хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ сарын 27-ны өдөр хүртэл үргэлжлэх эрэгтэйчүүдийн 39 дэх, эмэгтэйчүүдийн 20 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 59 улсын 317 тамирчин эмэгтэй долоо, эрэгтэй найман жинд өрсөлдөнө.Монгол улсаас гавьяат тамирчин, ОУХМ н.Баярмаа, дасгалжуулагч Дөрвөнжин, шүүгч н.Гансүх нарын хамт оролцож буй. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурав дахь удаагаа оролцож байгаа гавьяат тамирчин Баярмаагийн хувьд энэ сард Зүүн Азийн 6-р наадмаас 63 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн. Тэрээр 2005 онд Макаогийн Зүүн Азийн 4-р наадмаас 59- кгийн жинд хүрэл медаль хүртэж байсан билээ. Баярмаагийн жинд 34 тамирчин бүртгүүлсэн бөгөөд ирэх лхагва гаригт дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө. Өдгөө 35 настай, Монгол улсын гавьяат тамирчин Баярмаагийн хувьд "Афин 2004", "Бээжин 2008" олимпод оролцож байсан, мөн улсын дээд амжилтыг 100 гаруй удаа шинэчлэн тогтоосон юм.
Brak komentarzy:
Prześlij komentarz