poniedziałek, 19 listopada 2012

Азийн соёл, хэл шинжлэл сэдэвт олон улсын Дорно дахин судлалын гуравдугаар бага хурал

“Азийн соёл, хэл шинжлэл” сэдэвт олон улсын Дорно дахин судлалын гуравдугаар бага хурал 2012 оны 11 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Польшийн Краков хотноо боллоо.
      Бага хурлын хүрээнд Польшийн нэрт монголч эрдэмтэн, профессор Владислав Котвичийн Монгол оронд ирж судалгаа шинжилгээний ажлаа эхлүүлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг Польшийн Шинжлэх ухааны Академи, Варшавын их сургууль, Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ хамтран зохион байгуулсан байна. Хуралд Польш, Монгол, ОХУ, ХБНГУ, АНУ, Их Британи, БНХАУ, Япон, Унгар зэрэг орны эрдэмтэд оролцож Дорно дахин, тэр дундаа Монгол судлалаар олон илтгэл тавьж хэлэлцүүлжээ.


     Тус олон улсын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт ирүүлснийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Ганбаатар уншиж, гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд “Та бүхэнд нарлаг Монгол орноос чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Өлзий учрал бүрдсэн энэ сайхан өдөр олон улсын эрдэмтэн мэргэд Польш улсын эртний нийслэл Краков хотноо чуулж, оюуны цэцээ шалган сорьж байгаа нь дорно дахин судлал, түүний дотор монгол судлалыг хөгжүүлэх үйлст чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна. Шинжлэх ухаан гэдэг үнэхээр нийт хүн төрөлхтөний тусын төлөө үйлчилдэг агуу их хүчин зүйл билээ. Польшийн нэрт монголч эрдэмтэн, профессор Владислав Котвичийн Монгол оронд ирж судалгаа шинжилгээний ажлаа эхлүүлсний 100 жилийн ойд зориулж уг эрдэм шинжилгээний хурлыг хийж буйд гүн талархал илэрхийлье” хэмээн дурджээ.

              Орос Польшийн дорно дахин судлаач, Монголч эрдэмтэн, Оросын болон Польшийн шинжлэх ухааны академийн гишүүн, Польшийн дорно дахины нийгэмлэгийн ерөнхийлөгч асан В.Котвич бээр 1872 оны 3 дугаар сарын 20-нд Оссовие тосгонд мэндэлж, 1944 оны 10 дугаар сарын 3-нд насан өөд болжээ. Котвич 1895 онд Санкт Пертербургийн Их сургуулийг төгсөж, монгол, манж, халимаг хэл зааж, халимагийн нутгийн аялгуунуудыг нарийн судалсан бөгөөд 1923-1940 онд Львовын Их сургуулийн  дорно дахины тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан. Түүний 1902 онд бичсэн “Монгол хэлний хэлзүйн лекцүүд”, 1905 оны “Халимаг оньсого ба зүйр цэцэн үг”, 1917 оны “Эрдэнэ зуугийн монгол сурвалж” зэрэг бүтээл нь дэлхийн монгол судлалд томоохон хувь нэмэр оруулсан билээ.

                В.Котвич 1912 онд буюу 100 жилийн өмнө Монгол оронд эрдэм шинжилгээний экспедиц зохион байгуулсан бөгөөд уг хурлын үеэр Польшийн урлаг шинжлэх ухааны академид хадгалагдаж байгаа түүний архивын материалаар үзэсгэлэн нээж, эдгээр бүтээлээр хийсэн, Польш, Монгол, Японы эрдэмтдийн хамтран бүтээсэн “In tne Heart of Mongolia” номын нээлтийг зохион байгуулав.





























qaz

Brak komentarzy:

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг