czwartek, 11 lipca 2013

Ц.Элбэгдорж: Польшийн ардчиллын домог Лех Валенса Монголд ирсэн нь эрх чөлөөнд дуртай монголчуудад баяртай үйл явдал болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд найрамдах Польш улсын Ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт Лех Валенса бараалхав. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоор ирсэн юм.

Польшийн ардчилсан хувьсгалын амьд домог, Польшийн ардчиллын бэлгэдэл, Бүгд найрамдах Польш улсын ардчилсан Ерөнхийлөгч асан Лех Валенса, Монголын ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, Монгол Улсын ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын уулзалт халуун дотно, эртний андуудын уур амьсгалд болж өнгөрлөө.Ноён Лех Валенса Төрийн хүндэтгэлийн өргөө, Монгол гэр, тэнд байрлуулсан Монголын нууц товчоо ном, Монгол Улсын Үндсэн хуулиудын уг эх, худам монгол бичээс зэргийг ихэд сонирхон тайлбарлуулж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүн төрлөхтний түүхэнд эрх чөлөөний хувьсгал хийхэд хамгийн том үүрэг гүйцэтгэсэн Нобелийн шагналт, Польшийн Ерөнхийлөгч асан Лех Валенса Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд хүрэлцэн ирсэнд чин сэтгэлийн баяр хүргэж Монгол оронд тавтай морилохыг хүсэн ерөөлөө.





Ноён Лех Валенса “Би хувьсгал хийх гэж ирээгүй, харин ардчилсан хувьсгалыг бататгах гэж ирсэн юм шүү” хэмээн хэлж уулзалтад оролцогчдыг хөгжөөв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн жил түүний Польш улсад хийсэн айлчлал маш амжилттай болсонд баяртай байдгаа дурдаж цаашид хоёр орны хооронд харилцаагаа өргөжүүлж, ялангуяа бизнес, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх боломж гарна гэдэгт найдаж байгаа хэмээлээ. Монгол Улс нь ОХУ, БНХАУ гэсэн дэлхийн хоёр том зах зээлийн хооронд байрладаг. Бизнес эрхлэхэд таатай орчинтой гэдгийг ноён Лех Валенсад тайлбарлав.
Бүгд найрамдах Польш улсын Ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт Лех Валенса Монголд ирж явах замдаа онгоцны цонхоор харахад Монгол орны байгаль маш үзэсгэлэнтэй, европчууд, польшуудад маш их таалагдах сайхан уул устай, эзгүй хээр газар их харагдсан гэж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх хоёр жил буюу 2014, 2015 онд Монголд сонгууль болохгүй тайван жилүүд болно. Энэ үеэр Монгол даяар бүтээн байгуулалт өрнүүлэх гэж байгаа талаар онцлон дурдлаа. Монголдоо бензин үйлдвэрлэж, олон мянган км төмөр зам тавьж, Монгол Улс бүс нутагтаа хамгийн хямд эрчим хүч үйлдвэрлэх боломжтой орон болох зэрэг олон ажил хийх гэж байгааг дурдсан юм. Ардчилал, хууль ёс, шударга ёсыг улам бэхжүүлэх талаар ажиллана. Салхи, нарны эрчим хүчийг ашиглах чиглэлээр ажлууд эхэлж байгаа, зөвхөн салхины эрчим хүчээр л гэхэд Хятадын хэрэгцээг хангах боломжтой, нарыг нэмэх юм бол илүү их эрчим хүч үйлдвэрлэх бололцоотой, нүүрсээ нунтаглаж хий болгон гадагш гаргах ирээдүйтэйгэдгийг мөн танилцуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Польшийн ардчиллын амьд домог Лех Валенса Монголд ирсэн нь эрх чөлөөнд дуртай монголчуудад баяртай үйл явдал болж байна. Монголчууд эрх чөлөөнд дуртай. Эрх чөлөө, ардчиллын төлөө явж байгаа хүмүүс таныг хараад маш их баярлана” хэмээж байлаа.
Монгол Улс, Польшийн хоорондын харилцааг цаашид гүнзгийрүүлэх талаар талууд санал солилцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ноён Лех Валенсаг тааламжтай үедээ дахин Монголд ирж тавтай амрахыг хүссэнээр уулзалт өндөрлөв.

Brak komentarzy:

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг